| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00708/И |
| Дугаар | 129/ШШ2024/00555 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 129/ШШ2024/00555
129/ШШ2024/00555
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: А аймгийн Э . байрлах А .. газар
Хариуцагч: А аймгийн . сумын .. багт байрлах М ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр 2,396,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ тайлагнах үүрэг хүлээж мөн хуулийн 21.1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ тайлагнах хугацаатай хэдий ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 1 сараас 2024 оны 11 сарын 27-ны хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй болно. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр болох 2,396,800 төгрөгийг М ХХК- төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: М ХХК-иас нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,396,800 төгрөгийг тус байгууллага нь нийгмийн даатгалын санд 2024 оны 12 сарын 20-ны өдөр бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А . газар нь хариуцагч М ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр 2,396,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ХХК нь нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр 2,396,800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч А газар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г гаргаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А. улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч М-с улсын тэмдэгтийн хураамж 26,649.5 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч М-с нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр 2,396,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч А. газрын татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч Мөнгөт-Оюу ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 26,649.5 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч,тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН