Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2025/00003

 

 

 

 

 

 

 

                                                                                 129/ШШ2025/00003

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . байрлах А газар 

Хариуцагч: А аймгийн Б сумын . байрлах М ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр 3,002,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А . газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК-ийн захирал Ж.Ө  нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ тайлагнах хугацаатай хэдий ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 7 сараас 2024 оны 11 сарын 12-ны хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй болно. Иймд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.1.1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр болох 3,002,400 төгрөгийг М ХХК-ийн захирал Ж.Ө-р төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Ө би М ХХК-ийн захирлаар ажилладаг. А . газрын нэхэмжилсэн нийт 3,002,400 төгрөгийг М ХХК бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А . газар нь хариуцагч М ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр 3,002,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч А . газрын нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр 3,002,400 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог.

 

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Нэхэмжлэгч А . газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 31,494 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А . газрын нэхэмжилсэн 3,002,400 (гурван сая хоёр мянга дөрвөн зуу) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч М ХХК-ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 31,494 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч М ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч,тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН