Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2024/04764

 

 

 

 

 

 

 

 

2024 11 15

182/ШШ2024/04764

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух Б овогт Х-н ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 971 818 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 08 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь ******* ББСБ-ын цахим зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021.09.25-ны өдөр 140000667060 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулан зээл авч, төлж байсан. Зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр 2022.02.17-ны өдөр өөрийн эзэмшиж байсан Мобиком үүрэн телефоны ******* дугаарын Монпэй аппликэйшнээр хүсэлт илгээн 500 000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна.

******* ББСБ-ын зүгээс зээлийг төлж барагдуулах анхааруулах хуудас, шүүхэд шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлж байсан боловч огт төлбөр төлөөгүй, харилцаа холбоо тасарсан тул зээлийн гэрээний үүргийг шаардаж 2023 оны 05 дугаар сард зээлдэгчийн гэрээнд заасан  0000 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан байсан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.06.26-ны өдрийн 181/ШЗ2023/11422 дугаартай захирамжаар хаягт бүртгэлтэй, одоогоор оршин суудаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Зээлдүүлэгч нь хариуцагчийн оршин суугаа хаягийг өөрөө тогтоож чадаагүй тул шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.27-ны өдрийн 3416 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.02.06-ны өдрийн 785 тоот албан бичгээр Х.Д нь Ч  тоот гэж хаягийг тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон болно.

Хариуцагчийн хаягийг тогтоосноос хойш одоогийн ашиглаж буй ******* дугаарын утсаар ярихад ээж ******* нь хаана явааг нь мэдэхгүй гэх хариу өгсөн ба зээлийн гэрээний үүргийн тухай мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоосон боловч төлбөр төлөөгүй байна. Х.*******ын зээлийн гэрээний үүрэг 2024.06.19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 500 000 төгрөг, 2022.02.17-ны өдрөөс 2024.06.19-ний өдрийг хүртэл 852 хоногийн зээлийн хүү 336 525.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65 092.5 төгрөг, нийт 901 618 төгрөг байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байснаас шалтгаалан шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулахад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гаргасан ба зээлдэгчийн үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэж үзэж, түүнээс гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.

******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон ба зээлийн гэрээний үүрэгт 901 618 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 70 200 төгрөг, нийт 971 818 төгрөгийг Х.*******оос гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

******* ББСБ ХХК нь хариуцагч Х.*******тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Х.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ББСБ ХХК-тай харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 971 818 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Дараах байдлаар төлж барагдуулна.

1.2024.10.25-ны өдрийн дотор 245 000 төгрөг, 2024.11.25-ны өдрийн дотор 245 000 төгрөг, 2024.12.25-ны өдрийн дотор 245 000 төгрөг, 2025.01.25-ны өдрийн дотор 236 818 төгрөгөөр тус тус төлнө. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулсан 2021.09.25-ны өдрийн 140000667060 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ, Зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.27-ны өдрийн 181/ШШ2023/03416 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2024.02.06-ны өдрийн 785 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.06.26-ны өдрийн 181/ШЗ2023/11422 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, зээлийн дансны хуулга, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 971 818 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.10.25-2024.12.25-ны өдрийн хооронд буюу 4 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 245 000 төгрөгөөр, 2025.01.25-ны өдөр 236 818 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 874 төгрөгийн 13 937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13 937 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 13 937 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 971 818 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.10.25-2024.12.25-ны өдрийн хооронд буюу 3 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 245 000 төгрөгөөр, 2025.01.25-ны өдөр 236 818 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 874 төгрөгийн 13 937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13 937 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 13 937 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА