| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04862/И |
| Дугаар | 182/ШШ2024/04765 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2024/04765
| 2024 11 15 | 182/ШШ2024/04765 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Х төв байр хаягт байрлах ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч давхар хаягт байрлах ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нийт 2 084 727 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд 2024.08.06-ны өдөр 2024-08-06-БС12-09 дугаар Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу нийт 4 047 865 төгрөгийг төлбөрийн графикийн дагуу талууд харилцан тохиролцсон.
Үүнд: 2024.08.07-нд 2 000 000 төгрөг, 2024.08.09-ний өдөр 2 047 865 төгрөг төлөх байсан.
Гэвч ******* ******* ХХК нь 2024.08.07-ны өдрийн төлөлт болох 2 000 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөр болох 2 047 865 төгрөгийн 2024.08.09-ний өдөр төлөөгүй. Өөрөөр хэлбэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.
Уг төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч одоо хүртэл төлөөгүй тул гэрээний төлбөр төлөх үүргийг хангуулж нийт төлбөрийн үлдэгдэл 2 047 865 төгрөг, алданги 36 861.27 төгрөг, нийт 2 084 727 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн ******* ******* ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 2 084 727 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж 2024.09.24-ний өдөр 2 084 727 төгрөгийн авлагыг бүрэн төлж барагдуулсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, талуудын хооронд 2024.08.06-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулан гэрээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д холбогдуулан нийт 2 084 727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлйин 56.5., 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 400 төгрөгийн 24 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 24 200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-д холбогдох, нийт 2 084 727 гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ******* ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 400 төгрөгийн 24 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 24 200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА