Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 80

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

улсын яллагч Ш.Насанжаргал,

иргэдийн төлөөлөгч Ч.Төгсцэцэг,

шүүгдэгч Г.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлай /ҮД:2294/,

хохирогч Б.Цэвансамдүв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 29 дүгээр байрны 23 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201725021271 дугаар 185/2018/0024/Э индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                         

 

Шүүгдэгч Г.Б 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр архидан согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 53 дугаар байрны 02 тоотод хохирогч Б.Цэвансамдүвийг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь шилэн аягаар /стакан/ цохих, улмаар гадагш гарч 29 дүгээр байрны гадна орчимд нуруун тус газар нь хутгалах зэргээр зэвсэг хэрэглэн, эрүүл мэндэд нь “бүсэлхийн баруун ар хэсгээс хэвлийн хөндийрүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн зулай хэсгийн няцарсан шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бын:  2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өглөө 06 цагт манай найз Мөнх-Эрдэнэ нөхөртэйгээ муудалцсан гээд надруу утсаар яриад гараад ирээч гэсэн. Өглөө эрт байсан болохоор очих газаргүй хажуу талын буудал руу орсон. 11 цагийн үед Цэвансамдүв рүү залгаад хаана байна гэхэд гэртээ байна гэсэн. Надаас  Цэвансамдүв чи хаана байна гэхээр нь би ийм асуудал болоод буудалд байна гэхэд би 30 минутын дараа очъё гэсэн. Буудалд байж байхад Шопи гэдэг найз ирсэн. Бид дөрөв өдөржингөө хамт байж байгаад 17-18 цагийн үед Цэвансамдүвын гэр рүү орсон. Гаднаас Цэвансамдүв 1 шил архитай орж ирсэн. Бид нар бөөнөөрөө Цэвансамдүвын гэрт архиа хувааж уусан. Бид хоёр хоёулаа мөнгөгүй байсан болохоор хажуу талын дэлгүүрээс нь пиво зээлэх гэж хамт орсон. Дэлгүүрээс гараад ганцаараа гэр рүүгээ яваад орсон. Би гайхаад яагаад орхиод яваад өгөв гээд гэрт нь ороод маргалдаад зодолдсон. Би санаандгүй архины стаканаар цохисон. Цэвансамдүв гэрт зодолдоод яах юм гаръя гэсэн. Тэгээд би гэр рүүгээ орчихоод ирье гэж хэлээд гэрээсээ хутгаа авсан. Орцны хажууд хутгаа орхиод Цэвансамдүвтэй эвлэрэх санаатай байсан. Тэгээд ахиж маргалдаад зодолдож байгаад хутгаа аваад найзыгаа санаандгүй хутгалсан. Би Цэвансамдүмын нурууны ар хэсэгт нь машинд суух гэж байхад нь хутгалсан.Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,                            

 

Талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Б.Цэвансамдүвийн: 2017 оны 06 дугаар сарын 01-ний 11 цагт Болор руу залгахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвгэрт Фокус нэртэй буудалд байна гэхээр нь очоод Шопи гэдэг охинтой Мөнх-Эрдэнэ бид дөрөв өдөржингөө байсан. 17-18 цагийн үед манай гэр рүү орохдоо бид гаднаас 2 том пиво авч орж ирээд уусан. Пиво дуусах дөхөж байхад манай найз Ядамдорж, Галбадрах хоёр 0,5 граммын Хар Чингис авч орж ирсэн. Тэрийгээ ууж дуусаад, Анар хүнсний дэлгүүр рүү пиво зээлэх гэж ороод олон хүн байсан болохоор санаа зовоод буцаж гарч ирээд гэр рүүгээ орсон. Болор араас орж ирээд орхиод явлаа гээд маргалдсан. Үүнээс болж зодолдсон. Ширээн дээр байсан аяга байсан уу, юу байсныг би сайн анзаараагүй. Тэгээд жижиг өрөө рүү ороход хацарнаас цус гоожсон. Тэгээд би гэртээ цусаа үзэхгүй гээд Болортой гарсан. Болор гэр рүүгээ ороод гараад ирье гээд гэр рүүгээ орж гарч ирсэн. Тэгээд бид хоёр дахиж барилцаж авч зодолдсон. Болор одоо тавьчих болъё гэхээр нь би босгосон. Болор орцныхоо тэндээс хутга авч байхыг би харсан. Тэгээд зугтаагаад явж байхад зам дээр цагаан приус 20 маркийн автомашин байхаар нь сандраад жолооч талын хаалгыг нь онгойлгоод орж суух гэтэл жолооч нь байсан болохоор амжаагүй. Тэгээд доошоо тонгойж байхад хутгалсан. Би хутгалсан гэж бодоогүй. Зүгээр чулуу шидсэн юм шиг янгинасан. Эргээд харахад Болорын гарт хутга байсан. Хутга нь элэг рүү орж гурван оёдол, толгойнд дөрвөн оёдол тавьсан. Хохиролд 6.000.000 төгрөг авсан. Одоо гомдолгүй, хойшид хийгдэх эмчилгээний зардал нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн мэдүүлэг,      

 

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс хохирогч Б.Цэвансамдүвийн: ...2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ...намайг гэр рүү орсны дараа Г.Б 5 минутын дараа орж ирээд яагаад намайг ганцааранг нь орхив гээд надтай хэрүүл хийхээр нь ямар хамаатай юм энэ хоёрын хооронд ямар хөдөө хол орхисон биш гээд намайг пизда, лалар, өлөн гичий гэх зэргээр хэлээд хэрүүл болсон. Тэгэхлээр нь чи ер нь яах гээд байгаа юм гээд гэрт барьцалдаж аваад хэн хэн нь цохиж аваад зодоон эхэлсэн чинь ширээн дээр байсан архины шилийг аваад толгой руу цохиж аваад толгой хагарч цус их гарсан. Тэгэхээр нь би доороо хийгээд цохиж байхад хажууд байсан хүмүүс салгасан. Тэгээд би цусаа угаагаад гэрт зодолдохгүй гарч зодольё гээд Н.Мөнхтунгалаг бид гурав гадагшаа гарсан. Тэгсэн Г.Б гэр рүүгээ орчихоод ирье гээд явчихаад удалгүй гарч ирсэн. Тэр хооронд би орцны гадна зогсож байсан. Г.Б гарч ирэнгүүтээ намайг цохиж аваад зодоон болсон. Би Г.Быг унагааж доороо оруулаад зодсон чинь больё босгочих гэхээр нь босгосон чинь хажуугаас гэнэт хутга гаргаад над руу дайрсан. Тэгээд зугтаад, өнгөрч явсан машины хаалга онгойлгон суух гэхэд Г.Б араас ирээд хутгалчихсан. Тэгээд сугалж аваад ахин хутгалах гэж дайрахад би гарнаас нь барьж хамгаалсан. Тэр үед л Болор тайвширч ухаан орсон байх, хутгаа миний гарнаас татаж авахдаа зүүн гарны долоовор хурууг эсгэсэн. Тэгээд би ухаан балартсан. Нэг мэдэхэд цагдаа нар ирсэн байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх 34-36/,     

 

                Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхтунгалагийн: ... 2017 оны 06 дугаар сарын 01-ний орой… ... Болор нь ширээн дээрээс стакан аваад Цэвангийн толгой тус газар цохиж толгойг нь хагалсан. ...Цэван манай гэрт миний цусыг гаргадаг хэн бэ хоёулаа гарч учраа ольё гээд маргалдаад гарсан. ...Цэваны эд зүйл унасан байхад нь авах гээд очиход Цэван Болорт хандаж “Чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхийг нь сонссон. Цэваны гэрээс гарч ирэхдээ Болор нь дээгүүрээ цээж нүцгэн байсан ба өөрийнхөө амьдардаг орц руу орчихоод гарч ирэхдээ дээгүүрээ майк өмссөн байсан. Тэгэхээр би гэртээ орчихоод гарч ирж байна гэж бодсон. Тийм болохоор тэр хутгыг Болор гэрээсээ авч гарч ирсэн байх гэж бодож байна. ...Болор орцноос гарч ирээд, Цэвансамдүв Болор хоёр хөөцөлдөн гүйж байгаад Цэвансамдүв буруу рультай машины жолооч талын жолооны хаалгыг онгойлгоод суусан. Тэр үед газарт нэг ширхэг түлхүүр, нэг ширхэг гар утас унасан байхаар нь очиж аваад энэ хоёр та хоёрын хэнийх нь юм бэ гээд цуглуулж аваад өгөх гэтэл нөгөө жолоочийн өвөр дээр Цэвансамдүв суучихсан намайг “Болор хутгалчихлаа” гэсэн. Тэгэхэд Болорын гарт хутга байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-39-40/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнх-Эрдэнийн: ... Цэван орж ирэхээр нь “Болор хаачсан юм” гэхэд араас орж ирж байгаа гэсэн. Тэгсэн чинь араас нь Болор орж ирэхээр нь бид нар инээлдээд чи яасан дэлгүүрт хаягдчихсан юм уу гэсэн чинь Болор уурлаад Цэваныг хүнийг дэлгүүрт хаяад яваад байхдаа яадаг юм бэ хамт явчихаад хамт орж ирэхэд яадаг юм гэсэн чинь чи ямар сүртэй пизда вэ хүүхэн шиг шалчигнаад гээд хэрэлдэж байснаа хоёр талаас босч ирж барьцалдаж аваад буйдан дээр ноцолдоод дээр доороо орсон. ...Тэгээд бас унтлагын өрөөнд ороод газар хивсэн дээр ноцолдоод байхаар нь бид нар уурлаад загнасан чинь “за за болилоо, эвлэрлээ” гээд ванны өрөө рүү орж цусаа угаачихаад 2 цамцаа тайлж тавьчихаад бие биендээ гаръя гээд байсан. Тэгэхэд нь бид нар гаргахгүй яах гээд байгаа юм бэ, гарч зодолдох гэж байгаа биз дээ гэхэд тэгэхгүй гарч тамхи татчихаад орж ирнэ гээд ширээн дээрээс тамхи аваад гарсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-45-46/,       

                                                                                                                                   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹9605 тоот:

1.

2.

3.

4.

5.

Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-54/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5593 тоот шинжээчийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн энгэр дээрээ бичигтэй саарал өнгийн цамц, ногоон өнгийн ноосон цамц, цус мэт зүйл, 11 см бор өнгийн модон иштэй 23 см урттай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
  2. Ногоон өнгийн ноосон цамц, цус мэт зүйл дээрх цус АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.
  3. Энгэр дээрээ бичигтэй саарал өнгийн цамц, 11 см бор өнгийн модон иштэй 23 см урттай хутган дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэсэн дүгнэлт /хх-56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3264 тоот шинжээчийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн саарал цамцны урд 20 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралт, ард талд 32х52мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт гарсан байна.
  2. Хар ногоон өнгийн цамц урагдалтгүй байна.

Шинжээч, цагдаагийн дэслэгч Ө.Тамирмаа гэсэн дүгнэлт /хх-57/,

Шинжээчийн 3264 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-58-59/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3263 тоот шинжээчийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хутга дээрээс гарын мөр илэрсэнгүй.

Мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч А.Азжаргал гэсэн дүгнэлт /хх-61/,

Шинжээчийн дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-62/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-20/, Б.Цэвансамдүвийн өвчний түүхийн хуулбар /хх-24-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн үзлэг төлбөр төлсөн баримтууд /хх-51-53/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-87/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсийн албан тоот /хх-39/, Авто тээврийн үндэсний төвийн албан тоот /хх-92/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-93, 132/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-94/, торгуулийн хуудасны бүртгэл /хх-95-96/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-97-101/, бакалаврын дипломын хуулбар /хх-102-103/, бүрэн дунд боловсролын хуулбар /хх-104/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-105-106, 129-130/, Эрүүлжүүлсэн хүний бүртгэлийн хуулбар /хх-111-113/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-131/, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-136/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-121/, төлбөр барагдуулсан тухай хэлцэл /хх-115, 120/, хохирол төлөх хэлцэл /хх-116/, гадаад паспортын хуулбар /хх-117/, хохирол төлсөн баримт /хх-118/, хохирогчийн гаргасан хүсэлт /хх-119/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор Г.Болорт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр тооцож, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллагдагчаар татаж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, прокурорт шилжүүлэхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаар тогтоолоор яллагдагч Г.Быг …зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.                                                                                                 

Шүүгдэгч Г.Б 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 53 дугаар байрны 02 тоотод архидан согтуурч хохирогч Б.Цэвансамдүвийг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь шилэн аягаар /стакан/ цохиж, гадагш гарч 29 дүгээр байрны гадна нуруун тус газар нь хутгалан, эрүүл мэндэд нь “бүсэлхийн баруун ар хэсгээс хэвлийн хөндийрүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн зулай хэсгийн няцарсан шарх” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан нь:     

шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжилсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9605 тоот шинжээчийн: 1. Б.Цэвансамдүвийн биед бүсэлхийн баруун ар хэсгээс хэвлийн хөндийн рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн зулай хэсгийн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлээс хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүр бүхий зүйлийн, няцарсан шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой... гэсэн дүгнэлт,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б: 2017 оны 6 сарын 1-ний өдөр…  ...Бид нар бөөнөөрөө Цэвансамдүвын гэрт архиа хувааж уусан. Бид хоёр хоёулаа мөнгөгүй байсан болохоор хажуу талын дэлгүүрээс нь пиво зээлэх гэж хамт орсон. Дэлгүүрээс гараад ганцаараа гэр рүүгээ яваад орсон. Би гайхаад яагаад орхиод яваад өгөв гээд гэрт нь ороод маргалдаад зодолдсон. Би санаандгүй архины стаканаар цохисон. Цэвансамдүв гэрт зодолдоод яах юм гаръя гэсэн. Тэгээд би гэр рүүгээ орчихоод ирье гэж хэлээд гэрээсээ хутгаа авсан. Орцны хажууд хутгаа орхиод Цэвансамдүвтэй эвлэрэх санаатай байсан. Тэгээд ахиж маргалдаад зодолдож байгаад хутгаа аваад найзыгаа санаандгүй хутгалсан. Би Цэвансамдүмын нурууны ар хэсэгт нь машинд суух гэж байхад нь хутгалсан. … гэж мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цэвансамдүвийн:  ...Анар хүнсний дэлгүүр рүү пиво зээлэх гэж ороод олон хүн байсан болохоор санаа зовоод буцаж гарч ирээд гэр рүүгээ орсон. Болор араас орж ирээд орхиод явлаа гээд маргалдсан. Үүнээс болж зодолдсон. Ширээн дээр байсан аяга байсан уу, юу байсныг би сайн анзаараагүй. Тэгээд жижиг өрөө рүү ороход хацарнаас цус гоожсон. Тэгээд би гэртээ цусаа үзэхгүй гээд Болортой гарсан. Болор гэр рүүгээ ороод гараад ирье гээд гэр рүүгээ орж гарч ирсэн. Тэгээд бид хоёр дахиж барилцаж авч зодолдсон. Болор одоо тавьчих болъё гэхээр нь би босгосон. Болор орцныхоо тэндээс хутга авч байхыг би харсан. Тэгээд зугтаагаад явж байхад зам дээр цагаан приус 20 маркийн автомашин байхаар нь сандраад жолооч талын хаалгыг нь онгойлгоод орж суух гэтэл жолооч нь байсан болохоор амжаагүй. Тэгээд доошоо тонгойж байхад хутгалсан. Би хутгалсан гэж бодоогүй. Зүгээр чулуу шидсэн юм шиг янгинасан. Эргээд харахад Болорын гарт хутга байсан. Хутга нь элэг рүү орж гурван оёдол, толгойнд дөрвөн оёдол тавьсан. Хохиролд 5.700.000 төгрөг авсан. Одоо гомдолгүй, хойшид хийгдэх эмчилгээний зардал нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхтунгалагийн ... 2017 оны 06 дугаар сарын 01-ний орой… ... Болор нь ширээн дээрээс стакан аваад Цэвангийн толгой тус газар цохиж толгойг нь хагалсан. ...Цэван манай гэрт миний цусыг гаргадаг хэн бэ хоёулаа гарч учраа ольё гээд маргалдаад гарсан. ...Цэваны эд зүйл унасан байхад нь авах гээд очиход Цэван Болорт хандаж “Чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхийг нь сонссон.  ...Болор орцноос гарч ирээд, Цэвансамдүв Болор хоёр хөөцөлдөн гүйж байгаад Цэвансамдүв буруу рультай машины жолооч талын жолооны хаалгыг онгойлгоод суусан. Тэр үед газарт нэг ширхэг түлхүүр, нэг ширхэг гар утас унасан байхаар нь очиж аваад энэ хоёр та хоёрын хэнийх нь юм бэ гээд цуглуулж аваад өгөх гэтэл нөгөө жолоочийн өвөр дээр Цэвансамдүв суучихсан намайг “Болор хутгалчихлаа” гэсэн. Тэгэхэд Болорын гарт хутга байсан… гэж мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-39-40/, эд мөрийн баримтад үзлэг хийснээр тус тус нотлогдов.         

Шүүгдэгч Н.Болорын 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Цэвансамдүвийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэл нь 2002 оны эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.          

         2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-д заасан зэвсэг, …хэрэглэсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт зүйлчилэхээр хуульчилсан ойлголт болно.                     

Шүүх Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаар тогтоолоор яллагдагч Г.Б …зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, …гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалтыг зөрчиж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэв.     

2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д …таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол …, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус хуульчилсан ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээ багассан байна.   

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д …оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж тус тус заасныг шүүх хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.                              

            Иймд шүүгдэгч Г.Болорт прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дахь хэсгээр яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Г.Б 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Б.Цэвансамдүвийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял  оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.                                                         

Шүүгдэгч Г.Б ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-87/ нотлогдож байна.                                  

Шүүгдэгч Г.Б анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Цэвансамдүв гомдол саналгүй гэсэн байдлуудыг харгалзан оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Цэвансамдүвийн бие махбодид нь учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал гэм хорын хохиролд 6.000.000 төгрөгийг төлж барагдуулсан нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг, төлбөр барагдуулсан тухай хэлцэл, хохирогч Б.Цэвансамдүвийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтээр тогтоогдов. Хохирогч Б.Цэвансамдүв шүүгдэгч Г.Б гэм буруутай үйлдлийн улмаас бие махбодидоо учирсан хүнд гэмтлийг хойшид эмчлүүлбэл эмчилгээний зардал буюу гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэй болно.              

Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.