Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/04779

 

 

 

 

 

 

 

 

2024 11 18

182/ШШ2024/04779

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б  тоот хаягт оршин суух М  овогт О-н Л /РД:Ч/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух Б овогт Э-ы Б /РД:У/-д холбогдох,

1 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би Э.Б-с 2023.07.21-ний өдөр ******* лизинг ХХК-ийн лизингээр гэрээ байгуулж, ******* ******* улсын дугаартай Тоёота приус альфа машиныг худалдан авсан болно. 2023.07.26-ны өдөр машины хянах самбарт олон шар гэрэл ассан тул оношлуулсан. Батерей нурсан, солих шаардлагатай гэсэн онош гарсан. Иймд 2023.07.26-ны өдөр Э.Б-тай холбогдож хэлэхэд асуудалгүй, солиод өгье гэж хэлсэн. Удаа дараа холбогдож шаардахад за удахгүй сольж өгнө гэсээр өдийг хүрсэн тул арга буюу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд батерей солиулсан 1 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Л би хариуцагч Э.Б-тай эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э-ны Б миний бие нэхэмжлэгч О.Л-ийн нэхэмжилсэн 1 400 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 3 сарын хугацаанд буюу 2024.11.18-наас 2025.02.18-ны өдрийн дотор төлж барагдуулна.

Иймд эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* бид сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд:

1.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1 400 000 төгрөгийг 2024.11.18-наас 2025.02.15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.

2.Нэхэмжлэгч ******* би хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1 400 000 төгрөгийг төлж барагдуулахгүй бол шүүхэд албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж болно.

3.Гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан бөгөөд цаашид энэ асуудлаар гомдол гаргахгүй, хуульд заасан эрх үүргийг ойлгосон. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* лизинг ХХК, ******* нарын хооронд 2023.07.21-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Фидуцийн гэрээ, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлэг зэргийг гаргаж, хариуцагч талаас баримт гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан нийт 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1 400 000 төгрөгийг 2024.11.18-2025.02.18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, тэдний байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдсон байна.

Зохигч талуудын эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 164 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, 1 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1 400 000 төгрөгийг 2024.11.18-наас 2025.02.18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод  мэдэгдсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 164 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА