Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2016/0001/З |
Дугаар | 126/ШШ2016/0002 |
Огноо | 2016-01-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 126/ШШ2016/0002
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг биХөвсгөл аймгийн Мөрөн сумы 5 дугаар багийн 31 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух иргэн Ц.Г********-ийн /РЮ.........../ нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргадхолбогдох "Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталсан С******** ахлах сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болгох, Төрийн албаны зөвлөлийн /www.csc.gov.mn/ сайтад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анх байрлуулсан сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлагын дагуу тус сонгон шалгаруулалтыг явуулахыг аймгийн Засаг даргад даалгах, 2015 оны 12 дугаар сарын 15-нд өөрчлөн тавигдсан С******** ахлах сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оролцох хүмүүст тавигдах шаардлагыг хүчингүй болгох" шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц******** овогтой Г******** миний бие Мөрөн хотод шинээр ашиглалтанд орсон С******** ахлах сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын зарыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төрийн албаны зөвлөлийнwww.csc.gov.mn сайтаас хараад энэхүү сонгон шалгаруулалтын захирлын ажлын байранд тавигдах шаардлагын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн бэлдэж байсан. Гэтэл дээрх сайтад тавигдсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах хугацаа болон шалгуур үзүүлэлт 2015 оны 12 дугаар сарын 15-нд гэнэт өөрчлөгдөж
1.Мэдээлэл харилцааны технологи ашиглах
2.Англи, орос болон бусад аль нэг гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, бичгээр болон амаар харилцах
3.Компьютерийн хэрэглээний программуудыг хэрэглэх
4.Судалгаа шинжилгээ хийх
5.Сургалтын технологиор мэргэшсэн
6.Зөвлөх багш зэрэгтэй байх гэсэн ур чадварын үзүүлэлт, тусгай шаардлагууд нэмэгдсэн байна.
Дээрх тусгай шаардлагад тавигдсан зөвлөх багш зэрэгтэй байх гэсэн үзүүлэлт нь өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ЕБС-д ажиллаж буй зөвлөх зэрэгтэй хоёрхон хүнд зориулагдсан байна.
Багшийн мэргэжлийн зэрэг нь багшийн мэргэжил, ур чадварын хөгжлийг тодорхойлох, дээшлүүлэх, үүрэг хариуцлага, багшийн хөдөлмөрийн үр дүнг үнэлж, урамшуулах зорилготой олгогддог.
Мэргэжлийн зөвлөх зэргийг захирлын ажлын байранд тавигдах тусгай шаардлага болгосон нь нийтлэг шаардлага, шалгуурыг хангасан хүмүүсийн эрхийг хязгаарласан, мэргэжлийн зэргийн үндсэн зорилгоос хазайсан, шударга бус, явцуу үйлдэл болсон байна гэж үзээд энэ тухай асуудлаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан явуулдаг Боловсрол, соёлын газарт 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хандаж өргөдөл гаргасан.
Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 444 тоот албан бичгээр сонгон шалгаруулалтанд оролцогч нь аймгийн Засаг даргын баталгаажуулж ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагад зааснаар зөвлөх багш мэргэжлийн зэрэгтэй байхаар тусгасан. Манай байгууллагын хувьд захирлын ажлын байранд тавигдаж буй тусгай шаардлагыг өөрчлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталсан С******** ахлах сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт нь БСШУ-ын сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт-той нийцээгүй, тухайн хүнд тохируулан боловсруулсан, тавигдаж буй тусгай шаардлага нь үндэслэлгүй бөгөөд нийтлэг шаардлага, шалгуурыг хангаж байгаа бусад хүмүүсийг уг сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй болгож, эрхийг хязгаарлаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Энэ тусгай шаардлагыг захирлын ажлын байранд тавигдах шалгуур, шаардлага болгож болохгүй гэж үзэж байна. Мөн сонгон шалгаруулалтын зар, тавигдсан шаардлагууд өөрчлөгдөж байгаа болон ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн баталсан зэрэг нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 9.3-ийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталсан С******** ахлах сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт-ыг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн /www.csc.gov.mn/ сайтад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анх байрлуулсан сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлагын дагуу тус шалгаруулалтыг явуулахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалган, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өөрчлөн тавигдсан С******** ахлах сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Г******** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан
1/Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталсан С******** ахлах сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болгох,
2/Төрийн албаны зөвлөлийн сайтад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анх байрлуулсан сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлагын дагуу тус сонгон шалгаруулалтыг явуулахыг аймгийн Засаг даргад даалгах,
3/ 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрчлөн тавигдсан шаардлагыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ажлын байрны тодорхойлолтоо өөрчлөн баталснаар нэхэмжлэгч миний бие тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оролцох боломж нээгдсэн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ц.Г******** нь Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан "Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталсан С******** ахлах сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт-ыг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн /www.csc.gov.mn/ сайтад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анх байрлуулсан сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлагын дагуу тус шалгаруулалтыг явуулахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалган, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өөрчлөн тавигдсан С******** ахлах сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Г******** нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах..., 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох "Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталсан С******** ахлах сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт-ыг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн /www.csc.gov.mn/сайтад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анх байрлуулсан сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлагын дагуу тус шалгаруулалтыг явуулахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалган, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өөрчлөн тавигдсан С******** ахлах сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч Ц******** гийн Г******** нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахбөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах болон хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ