Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/010

 

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2023 оны *******  сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/56 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор ийн бичсэн эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2214000000343 тоот хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ... ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: *******

Яллагдагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эгийн даваа гэх газраас алдуул мал болох унагатай хонгор гүү, хүрэн байдас, хонгор байдас, хээр азарга нийт 5 тооны малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч *******ад 3,000,000 төгрөгийн, хохирогч *******эд 1,100,000 төгрөг, нийт 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэл, агуулга:

...шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № 80 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол өөрчлөлт / хх-ийн 131-132/ оруулжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд:

Яллагдагч *******ын .... 2021 оны 07 дугаар сард манай сумын Засаг дарга Мөнх-Эрдэнэ хээр азаргатай хонгор гүү, хүрэн байдас, хул байдас нийлээд 5 тооны адуу алдчихлаа. Ийш тийшээ явбал хараад байгаарай ахад нь зав алга гэж байсан,...би  Жаргалант сум Архангай аймаг Чулуут сум хоёрын зааг Эгийн даваан дээр адуунууд байсан, ....тэр дундуур отол Мөнх-Эрдэнэ ахын захиж байсан адуунууд байсан, тэгээд  хартал туранхай болсон буцаагаад туух гэхээр явахааргүй тухайн үед утас байхгүй байсан болохоор хэл өгч чадаагүй орхичихоод явчихдаг юм уу гэж нэг бодоод захиад байсан юм даа гэж бодоод цаад талд нь агт хүмүүс авч байгаа гэдгийг сонсоод агтад унагатай гүү, азарга гурвыг нийлүүлээд 2,000,000 төгрөгт, 2 тооны байдсыг тус бүр нь 800,000 төгрөгт бодож өгсөн, ... тухайн үед хүүхдүүд сургуульд орох гэж байсан учраас би ахуйн хэрэглээндээ зарцуулсан. Зарцуулсан хойно ахтай таараад адууг чинь нийт 3,600,000 төгрөг болгоод зараад мөнгөний хэрэг гараад зарсан...” гэх мэдүүлэг /хх-н 107-109/,

Хохирогч *******ын ...Би 2021 оны 07 дугаар сарын 10-наас 13-ны үед Бөмбөгөр сумын ******* багийн нутаг "Далангийн нуруу” гэдэг газраас өөрийн 3 тооны мөн сумын Засаг дарга 1 унагатай гүүний хамт хулгайд алдсан. Би адуугаа хайгаад  олдохгүй засаг дарга над руу залгаад утсаар “ах нь адууг чинь хулгай хийсэн хүнийг олчихсон” гэж хэлсэн. Би маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 03-ны үед очиж сумын төвд ахтай уулзсан чинь “чиний 3 адууг, миний 1 адуу Архангай аймгийн Өлзийт сум руу явсан байна” гэж хэлсэн, ******* гэх хүн сумын төвд надтай уулзсан,...ах нь танай адуу гэж мэдээгүй авсан байна  удахгүй төлөөд өгнө гээд явсан....” гэх мэдүүлэг/хх-н 14-20/,

Хохирогч *******ийн... манай аав нөгөө алга болсон унагатай гүүг Ж.Алтан- Очир хулгай хийсэн байна гэж надад хэлсэн, ...*******той таарсан чинь ах нь унагатай гүүг чинь удахгүй төлж өгнө. Муухай юм болсон уучлаарай гээд явсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Гэрч .... би сураг тавиад олон хүнд хэлсэн. Тэрний нэг нь ******* байсан,...Бөмбөгөр сумын төв дээр согтуу таарчихаад “ахаа уучлаарай. Тэгж байгаад тантай нэг уулзана” гэчихээд яваад өгсөн,...тэгснээс тэр хайгаад байсан адуунуудыг чинь Архангайн Чулуут сум Жаргалантын Эгийн даваан дээр байхад нь цааш нь давуулаад би үрсэн шүү ахаа оронд нь юу авах юм гэхээр нь “юу яриад байгаа тэр адуунууд чинь минийх биш нэг унагатай гүү нь манай хүү авч байсан Пүрэвсүхийн нөгөө гурав нь Тамжидын адуу байсан,...хүний адууны өртгийг би мэдэхгүй очиж уулз” гээд загнаад явуулсан...гэх мэдүүлэг /хх-н 49-50/ зэргээс үзэхэд эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох  нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдээс ялгагдана.

 Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөр олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийг эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байх ба   түүнчлэн уг адуунууд нь байгалийн давагдашгүй хүчин зүйл болох шуурганд уруудаж хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдон, өөр орон нутагт хохирогчийн мал шилжсэн нь тогтоогдохгүй,

мөн шүүгдэгч нь адуугаа алдсан талаар , адууны жинхэнэ эзэмшигчийг хэн болохыг мэдэж байсан /хохирогч *******ын....ах нь танай адуу гэж мэдээгүй авсан байна  удахгүй төлөөд өгнө гээд явсан...гэх мэдүүлэг/ түүний энэ үйлдэл нь хулгайн гэмт хэрэг байхад бусдын алдуул мал завшсан гэмт хэрэг гэж үзэх боломжгүй ба шүүгдэгч ******* нь бусдын малыг зарж борлуулж, өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулсан идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байхад энэ талаар дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн байна.

Прокурор нь  2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № 80 тоот тогтоолд яллагдагч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол өөрчлөлт / хх-ийн 131-132/ оруулахдаа ямар үндэслэлээр хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн,  адуул мал завшсан хэргийн  үндсэн шинж болох хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Түүнчлэн шүүгдэгч *******, хохирогч *******, *******, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт хийх, хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулахад шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт эргэлзээ төрөхөөр байх ба гэмт хэрэг үйлдлийн нарийн тогтоох шаардлагатай байна.

Уг прокурорын яллах дүгнэлт нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т  “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хууль заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны , гэм буруугийн зарчмуудыг баримталж  ажиллах шаардлагатай ба яллагдагч *******ын холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан зүйлчлэлийг зөвтгөн ялыг төлөвлөж ирүүлэх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч  нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тоогоогүй, үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр яллагдагч *******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Яллагдагчийн өмгөөлөгч *******гийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан... Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн талаар прокурорын байгууллагад хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс татгалзсан, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэх ..... гаргасан хүсэлтийн хангаж шийдвэрлэлээ гэжээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.******* зүйлийн 1.3-т зааснаар яллагдагч *******т холбогдох эрүүгийн 2214000000343 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... Шүүгчийн захирамжийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэгт 2023 оны 0******* сарын 19-ний өдөр шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлажээ.

Урьдчилсан хэлэлцүүлгээр “яллагдагч *******ын холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан зүйчлэлийг зөвтгөн ялыг төлөвлөж ирүүлэх шаардлагатай” гэж яллагдагчийн гэм буруугийн талаар дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.******* зүйлийн 11-т заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр 33.******* зүйлийн 6-д заасан үндэслэлүүдийг хянан хэлэлцэхээр заасан бөгөөд шүүх шийдвэртэй дээрх үндэслэлийн талаар огт дурдаагүй байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Учир нь анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг оролцуулан мэдүүлэг авч, зарим зүйлийг тодруулах замаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* нь “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд хуульчилсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг хэлдэг.Халдлагын зүйлийн хувьд бусдад завшигдсан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал байна.

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хохирол учирсныг ойлгоно.

Харин завших гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгодог. Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Дээр дурдсан шинжүүд хангагдсан тул ******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

******* нь бусдын алдуул мал буюу хохирогч *******ын өмчлөл, эзэмшлийн 3 тооны адуу, *******ийн унагатай гүүг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж хууль бусаар авч завшсан болох нь тогтоогдсон.

******* иргэн *******ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны, *******ийн эзэмшлийн унагатай гүү буюу 2 тооны адуу, нийт 5 тооны алдуул малыг завшиж хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцаас шүүгдэгч ******* нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, сонгон авсан өмгөөлөгчийн хамт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан, прокурортой гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээнд шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлүүд бүрэн хангагдсан, шүүгдэгч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байхад хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж байна

Түүнчлэн 2022 оны 06 сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 33.******* зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй”, мөн 34.16 дугаар зүйлийн 5-т “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.******* зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна”, 6-т “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.******* зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан байхад, хэргийг прокурорт буцаахгүй болсон байхад гэм буруугийн шүүх хуралдаанаас 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

З. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна'' гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс яллагдагч *******ын холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан зүйчлэлийг зөвтгөн ялыг төлөвлөж ирүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн атлаа яллагдагчийн өмгөөлөгч *******гийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан *******ын гээгдэл маш завшсан гэмт хэргийг тодотгох гэрч нараас мэдүүлэг авхуулах” тухай агуулга бүхий хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ гэж дүгнэжээ.

Эндээс үзвэл шүүгчийн захирамжид дурдагдсан дээрх дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлт хийсэн бөгөөд түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023/ШЗ/56 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасанчлан шүүгчийн захирамжид Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох хүсэлтээ гаргаж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Яллагдагч *******т холбогдох Эрүүгийн хэргийн материалтай танилцаад , *******т сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т заасан хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг эс зөвшөөрч, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх эргэлзээтэй, бусдын алдуул малыг ашигласан байх үндэслэл байна гэх утга бүхий , өмгөөлөгчийн 20 тоот хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр , хяналтын прокурор Д.Рэгзэдмаад гаргахад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчилсөн тул хүсэлтийг хүлээн авч, хангасан байна гэж үзсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* нь “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших “ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үздэг.

Гэрч Мөнх-Эрдэнэ мэдүүлэгтээ *******т 2021 оны 07, 08 саруудад 5-н тооны адуу адуугаа алдчихлаа , адуу мал хайж гадуур явбал хайгаарай гэж удаа дараа хэлж байсан....” “            2021 оны 09 сарын сүүлчээр сумын тамгын газар засаг дарга миний өрөөнд Алтан-очир уулзаад алдсан 5 адууг чинь Эгийн даваа гэх газар байхыг нь олоод агтад өгчихлөө оронд юу авах бэ гэж хэлсэн....” надтай олон жил нөхөрлөсөн болохоор адууны мөнгийг өгөхгүй байх гэж бодоод Тамжид, Пүрэвсүх нарыг өөрсдөө хөөцөлдөж мөнгө төгрөгөө ав гэж хэлсэн ...” “ алдсан 5 адууны нэг азаргыг би Тамжидад алдахаас өмнө зарсан, 2 адуу нь миний төрсөн хүүгийн адуу ...” гэх зэргээр мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар адуу алдсан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас 180 км зайтай Архангай аймгийн Чулуут сумын нутаг болох Эгийн даваа гэх газар ,адууг алдсан гэх өдрөөс хойш 3-н сарын дараа олдсон байдаг.

Яллагдагч ******* нь адуунуудыг олох үед 5-н тооны адуу турсан байсан хол газар туух тамир тэнхээ байхгүй байх гэж бодсон нөгөө талаар би гол зорилго 17 тооны адууны эрлийг дөнгөж эхэлж байсан тул энэ 5 -н адууг агтанд өгсөн , тухайн үед утсаар холбогдох боломжгүй байсан, эрлээс эрээд шууд адууны эзэн Мөнх-Эрдэнэ даргад адууг агтад өгсөн талаар хэлсэн. гэх мэдүүлэг өгсөн байдаг.

Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял төлөвлөсөн гэж үздэг.  2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 06 тоот Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0******* сарын 19-ний  өдрийн 2023/ШЗ/56 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0******* сарын 19-ний  өдрийн 2023/ШЗ/56 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокурор ийн давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.******* зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

1. Прокурорын яллах дүгнэлтэд  яллагдагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эгийн даваа гэх газраас алдуул мал болох унагатай хонгор гүү, хүрэн байдас, хонгор байдас, хээр азарга нийт 5 тооны малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч *******ад 3,000,000 төгрөгийн, хохирогч *******эд 1,100,000 төгрөг, нийт 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  үйл баримтыг бичсэн байхад анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны ******* сарын 17-ны өдрийн  54 тоот  тов тогтоох тухай захирамжид яллагдагч Ж.Алтан-очир нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Бөмбөгөр сумын ******* багийн нутаг Далангийн нуруу гэдэг газраас *******ын эзэмшлийн 3 тооны адуу, М.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн унагатай гүү буюу 2 тооны адууг хулгайлан авч бусдад нийт 4.100.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэж  бичсэн нь Прокурорын яллах  дүгнэлтийн хүрээнээс  хальсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.******* зүйлийн 6-д заасныг баримтлан шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж, урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн  6-т заасантай нийцэхгүй байна.

2. Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны ******* сарын 19-ний өдрийн 103 дугаар тогтоолоор  яллагдагч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн, оногдуулах ялын  талаар прокурорын санал бичиж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийг  хүлээн аваад шүүгчийн 2023 оны ******* сарын 17-ны өдрийн  54 тоот захирамжаар шүүх өөрийн  санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг  хэлэлцүүлэх тов тогтоож улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4-т “энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй” гэж  хориглосон зохицуулалтыг  зөрчжээ.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2-т зааснаар прокурор  нь хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаагүй, харин хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  шүүхэд шилжүүлсэн  байхад  анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4-т зохицуулсан шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын хүрээнд  мөн зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг   шүүх хуралдаанаар хянаж үзээд  мөн зүйлийн 5-т заасны дагуу хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол   хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.

 Харин  анхан шатны шүүх нь шүүх хуралдаанаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-т заасны дагуу  “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж зохицуулсан зохицуулалтыг  буруу хэрэглэж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан  таван нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах   эсвэл  мөн зүйлийн 2-т “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж заасан  зохицуулалтуудыг зөв хэрэглэх  шаардлагатай юм.

4.Урьдчилсан хэлэлцүүлгээр “яллагдагч *******ын холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан зүйчлэлийг зөвтгөн ялыг төлөвлөж ирүүлэх шаардлагатай” гэж яллагдагчийн гэм буруугийн талаар дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.******* зүйлийн 11-т заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол”   гэж заасныг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь  шүүх  хуралдаанаар  яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хэргийг прокурорт буцааж байгаа үндэслэлтэй нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.******* зүйлийн 6-д заасан  асуудлуудыг   анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргахаар зохицуулсан зохицуулалт  бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.******* зүйлийн 6-д заасан   арван долоон асуудалд шүүгчийн захирамжид заасан үндэслэл хамаарахгүй байна.

Харин өмгөөлөгч *******гийн   мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг прокурор  хүлээн авч  татгалзаж шийдвэрлэсэнд  дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээ эдлээгүй, энэ  хүсэлтийнхээ нэг хувийг дахин анхан шатны шүүхэд өгсөн байгаад  зөв дүгнэлт хийгээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс прокурорын  бичсэн эсэргүүцлээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн  гэх үндэслэлүүдийг хангаж харин хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн асуудлаар дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны ******* сарын 19-ний өдрийн 56 тоот захирамжийн тодорхойлох хэсэгт “...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл яллагдагч С.Төмөрхуягт  холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов” гэж бичсэн нь  агуулгын хувьд өөр  хүнд холбогдох нотлох баримтуудыг хэлэлцсэн гэж ойлгогдох бөгөөд  шүүгчийн захирамж нь үг, үсгийн алдаатай бичигдэж байгааг  цаашид анхаарах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн  үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны *******  сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/56 дугаар захирамжийг  хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.******* зүйлийн 1.1-т заасныг баримтлан  яллагдагч *******т хэргийг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Л.НЯМДОРЖ