Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00840

 

 

 

 

 

 

2024 10 21 151/ШШ2024/03020

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: ............ дүүрэг,............... хороо, .......... гудамж, ........... давхарт байрлах А ХХК /гүйцэтгэх захирал .................../

Хариуцагч: ............аймаг, ............. сум, ............ баг, .................... гэх газарт оршин суух Б овогт В.Г,

Гэрээний үүрэгт 602,054 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч В.Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: В.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр манай компанитай өөрийн өөрөө буулгагч автомашинаар ажил гүйцэтгэхээр тохиролцож урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. В.Г гэрээт ажил гүйцэтгэх газар очсоноос хойш 2 сарын хугацаатай ажил гүйцэтгэх байсан боловч хугацаа дуусахаас өмнө ажлыг гүйцэтгэхгүй орхин явсан. ...Ажлын гүйцэтгэлийг шалган үзэхэд гэрээний урьдчилгаа төлбөрт таарахуйц ажил гүйцэтгээгүй байсан ба манай компанид нийт 602,054 төгрөгийн үлдэгдэлтэй. Иймд хариуцагчаас 602,054 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч В.Г нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 602,054 төгрөгийг манай компанийн Й ХК-ийн ........ тоот данс руу төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ажлын хөлсийг шилжүүлсэн дансны хуулгыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч В.Г холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт таарахуйц ажил гүйцэтгээгүй байсан үндэслэлээр гэрээний үүрэгт 602,054 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар А ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-40-24/305 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг нэг жилийн хугацаанд Л.Г олгожээ. /хх-5/

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хариуцагч В.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 602,054 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,712 төгрөгийн тал хувь болох 9,356 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч А ХХК-ийн гэрээний үүрэгт 602,054 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч В.Г сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,712 төгрөгөөс 9,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 9,356 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН