Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/011

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2023 оны *******  сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2214000000307 тоот хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ..... ******* овогт *******ын ******* ******* регистрийн дугаартай,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ..... тоотод иргэн *******ыг "Та хоёр одоо явчих. Бид нар машин янзалж байхад хажууд согтуу хүмүүс юм яриад байхаар анхаарал сарниад байна" гэж хэлснээс болж хоорондоо маргалдан улмаар хоорондоо заамдалцан авч ******* түүнийг чирээд хашаанаас гаргахад буцаж орж ирээд түүний толгойн тус газар шургааг модоор цохин амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг  13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 0******* сарын 19-ны  өдрийг хүртэл  цагдан хоригдсон нийт 90 хоногийг ялтны эдлэх ялд  оруулан тооцож,

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн оршуулгын зардалд зарцуулан 2000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.92 метрийн урттай, 7.5 см голчтой шургааг мод 1 ширхэг, цэнхэр өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, ногоон өнгийн салдаггүй өмд цамц буюу комбинезон 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

7. Шүүгдэгч *******ын эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

8. Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2023 оны 0******* сарын 19-ны өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж маш их харамсаж  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийн оршуулгын зардалд 3 сая төгрөг төлсөн, би цаашид гарсан бүх  зардал болон бусад хохирлыг төлж барагдуулна. Иймд надад оногдуулсан хорих ялыг  багасгаж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Өмнөх саналаа дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******ын Давж заалдах шатны шүүхэд  гаргасан гомдолд   үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.******* зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд  дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын .... тоотод иргэн *******ыг "Та хоёр одоо явчих. Бид нар машин янзалж байхад хажууд согтуу хүмүүс юм яриад байхаар анхаарал сарниад байна" гэж хэлснээс болж хоорондоо маргалдан улмаар хоорондоо заамдалцан авч ******* түүнийг чирээд хашаанаас гаргахад буцаж орж ирээд түүний толгойн тус газарт шургааг модоор цохиж амь насыг хохироосон гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь:

******* хавтаст хэргийн 31-33,35-36 дугаар талд тус тус  авагдсан “...2022 оны 10 дугаар сарын 21-ний ....15 цаг 12 минутад манай нөхөр над руу утсаар яриад чи хурдан хүрээд ир гээд... удаагүй 10 орчим минутын дараа над руу дахиад залгахаар нь би утсаа салгасан ... дахиад бараг 1-2 минутын дараа залгахаар би утсаа авсан чинь манай нөхрийн утсыг нэг эрэгтэй хүн авснаа та гялс хүрээд ир гээд... толгой руу нь модоор цохичихлоо гэж  ******* гээд ах нь гэхээр би түүний нагац ах *******ыг  гэж ойлгосон.... манай нөхрийн хамраас цус гарчихсан, толгойн баруун хойд талын хэсэгт хэгзрээд тэр хэсэгт жоохон цус гарчихсан харагдсан..... Би эмнэлэг дээр нөхрийгөө хараад байж байхад тэрээр миний тархи задрах гэж өвдөөд мөн хүзүү өвдөөд байна, би босъё гээд байсан, 17 цагийн үед өөрөө нэг өндийхөөр нь би болохгүй гээд буцаад хэвтүүлсэн чинь түүний гар хөл нь татаад, нүүрний нэг тал нь жоохон унжсан харагдсан. Тэгээд удаагүй, биеийн байдал нь муудаад нас барчихлаа гэж хэлсэн...”

 “...Талийгаач бид хоёр дундаасаа 7-18 насны 6  хүүхэдтэй. ******* нь архидан согтуурч миний ханийн амь насыг хохироож олон нялх хүүхдүүдтэй намайг үлдээсэнд гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын ажил явдал 5,000,000 төгрөгийн зардал гарсан тул тухайн мөнгийг *******аас нэхэмжилнэ...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

******* хавтаст хэргийн 38-40, 46-48,50-51,53-55, 57-58,60-61,63-65 дугаар талд тус тус  авагдсан “...15 цаг өнгөрч байх үед гаднаас *******, хоёр согтуу орж ирээд ******* нь согтуурхаад хүн хүн рүү үсчээд, янз бүрийн зүйл яриад хэрүүл гуйгаад байсан чинь ******* нь *******т та яв дандаа ирэхээрээ архи ууж байх юм гээд ******* нь *******ыг яв гээд түүнийг унагаагаад чирээд хашааны хаалгаар гарчхаад буцаж ирээд машины урд машин руу харж зогсоод бид нарт юм зааж өгөөд байж байтал ******* нь буцаж орж ирээд газраас шургааг мод авч *******ын толгойн хойд хэсэг рүү 1 удаа цохичхоод шургаагаа тэндээ хаячхаад гараад явчихсан. ...талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” гэх гэрч , , , , , , нарын өөр хоорондоо зөрүүгүйгээр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

******* хавтаст хэргийн 42-44 дүгээр талд авагдсан “...янзалж байсан машины урд сандал дээр ******* гэх хүнийг суулгасан, 2 гарнаас 2 хүн барьсан түшсэн байхаар нь үзэхэд талийгаач ******* нь нүдээ аньсан хамраас нь цус гарсан оромтой, ам нь хөдлөх шиг болохоор нь нүүр лүү нь тулж чагнахад зөөлхнөөр юм ууя гэж шивнэж хэлсэн. Баруун талын гарын ханцуйг шамлаад даралтыг үзэхэд 177/100-тай, зүрхний цохиот 81, сатураз 94-тэй байсан мөн хүүхэн хараа 2 талд өргөссөн, дагзны булчин 2 хуруу, толгойг нь шургааг модоор цохисон гэхээр нь толгойг тэмтэрч үзэхэд толгойн баруун дагзны хэсэгт зулгарсан шарх цус гарсан бололтой байсан. ...тархи хамгаалах, цус тогтох, тархины хаван бууруулах, өвдөлт намдаах, тайвшруулах эмчилгээ хийж байхад ...биеийн байдал муудаад сэхээн амьдруулах хийгээд байсан боловч 19 цаг 20 минутад амьсгал, зүрх судас бүрэн зогссон...гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

******* хавтаст хэргийн 72-82 дугаар талд авагдсан “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой яс баруун чамархайн хэсэгт босоо 7 см хэмжээтэй үзүүр нь суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, суурь яс баруун талын дунд хонхрын урд их Далавчийн ясны ирмэгээр дагаж дайрч өнгөрөн турк эмээл рүү хүрсэн шугаман хугаралтай мөн турк эмээлээс үл ялиг урагш урд хонхор луу салсан 2 см хэмжээтэй шугаман хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа /35 гр/, баруун чамархайн булчингийн цус хуралт, хуйхны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гавлын орой яс баруун чамархайн хэсэгт босоо 7 см хэмжээтэй үзүүр нь суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, суурь яс баруун талын дунд хонхрын урд их далавчийн ясны ирмэгээр дагаж дайрч өнгөрөн турк эмээл рүү хүрсэн шугаман хугаралтай мөн турк эмээлээс үл ялиг урагш урд хонхор луу салсан 2 см хэмжээтэй шугаман хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа /35 гр/ баруун чамархайн булчингийн цус хуралт, хуйхны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Талийгаачийн цогцсын эрт үеийн өөрчлөлт илэрсэн тул нас барсны баттай шинж болно. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Мөн цус нь цусны АВО системээр О /I/ бүлгийн харьяалалтай байна.

Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 1******* сарын 09-ний өдрийн 95 дугаар дүгнэлт,

******* хавтаст хэргийн 98-100 дугаар талд авагдсан “...1. Шинжилгээнд ирүүлсэн “*******... гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн “*******" гэж хаягласан цусанд 1,1 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,1 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1******* сарын 08-ны өдрийн 5435 дугаартай  дүгнэлт,

******* хавтаст хэргийн 105 дугаар талд авагдсан “... ******* нь хэрэг хариуцах чадвартай ...” гэх Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 1******* сарын 21-ний өдрийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт,

******* хавтаст хэргийн 144-145 дугаар талд   авагдсан “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...архийг хувааж уусан. Тэгж байгаад Соронзонболдын арын хашаа руу ороход таньдагаас талийгаач ******* , , танихгүй 1 хүн  байсан . Тэгтэл талийгаач ******* намайг заамдаж аваад тонгорч шидээд, өшиглөж унагаахаар нь босож ирээд машины зүүн урд талд байсан шургаа модыг аваад талийгаачийн ар нурууны хэсэг рүү цохичхоод яваад өгсөн. ...Би талийгаачийн баруун талын далны хэсэг рүү 1 удаа модоороо цохисон. ...би мод аваад модоор талийгаачийг цохисныг санаж байна...” гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөтөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх  шүүгдэгч *******ын гэмт үйлдлийг “...амь хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдэл  хохирогчийн үхлийн хооронд шууд хамааралтай...гэм буруугийн санаатай... идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэсэн...амь хохирогч *******ын биед учруулсан гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...,...  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан..., ....  шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж дүгнэн Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* зүйлийн  1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний дагуу  тухайн зүйл ангид заасан хорих ялын хэмжээнд арван гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд  *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан  түүнд арван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж   шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4 -т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны *******  сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолыг  тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудад “арван гурван жил” гэснийг “арван жил” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч *******ын 2023 оны ******* сарын 19-ний өдрөөс  2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Ш.БАТТОГТОХ

Л.НЯМДОРЖ