Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 653

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, “К*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох “ Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 1/638 тоот мэдэгдлээр манай компанийг тендерээс татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, захиалагчийн, тендерээс татгалзсан шийдвэр хүчингүй болсонтой холбоотойгоор тус тендерийн үнэлгээг дахин хийх захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Манай компанийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг тус шүүхээр хянагдаж байгаа ба манай компани Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.4 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “К*******” ХХК-ийн төлөөлөгч нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

“К*******” ХХК-ийн төлөөлөгч нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлээр Г.А*******д нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгохоор заасан байх тул Г.А******* нь нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1-т заасныг баримтлан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт  холбогдуулан гаргасан “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1/638 тоот мэдэгдлээр манай компанийг тендерээс татгалсан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, захиалагчийн, тендерээс татгалзсан шийдвэр хүчингүй болсонтой холбоотойгоор тус тендерийн үнэлгээг дахин хийх захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “К*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Киамоторс Монгол” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдасугай.

 

 

ШҮҮГЧ                                       С.ТӨМӨРБАТ