| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01127/И |
| Дугаар | 151/ШШ2024/00855 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2024/00855
2024 11 05 151/ШШ2024/00855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т-ийн гаргасан А.А (РД:ХХ........)-ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Төв аймгийн цагдаагийн газар нь А.А биеийн хүнд хэлбэрийн эмгэг /сүрьеэ/-тэй эсэхийг, албадан эмчилгээ хийхийг хориглосон өвчтэй эсэхийг бүрэн тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг мэдэгдсүгэй.
3. Эрүүл мэндээ хамгаалах, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг авах, эмчилгээг бүрэн хийлгэх үүрэгтэйг А.А-д сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН