Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2024/00553

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2024/00553

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Х овогт Н.Р

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Н.Р нь ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Н.Р миний бие нь 1969 онд төрсөн. Миний бие 2024 оны 09 сарын 17-ны өдөр 55 нас хүрч малчнаар өндөр насны тэтгэвэрт орох болзол хангасан. Би 1985 онд 8 дугаар анги төгсөөд хөдөө аж ахуйн нэгдэлд гарч малчнаар ажилласан. Би нэгдэл хувьчлагдах хүртэл тасралтгүй нэгдэлд малчнаар ажилласан. Өвчний улмаас цэргийн алба хаагаагүй. Мөн нэгдэлд ажиллаж байсан үеийн бичиг баримт байхгүй нэгдлээс хөдөлмөрийн дэвтэр аваагүй учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага бий болсон. Нэгдэл тарсны дараа хувийн малаа малласан. А аймгийн Х сумын Ж багт 1992 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй мал маллаж байна. 1995-2000 оны мал тооллогын баримт болох А данс архивт хадгалагдан үлдээгүй ба миний тухайн цаг хугацаанд мал маллаж байсан байдлыг аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл нь миний мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэсэн. Үүнээс шалтгаалан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдлаа тогтоолгох нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой. Нийгмийн даатгалын байгууллага намайг малчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Иймд Н.Р миний А аймгийн Х сумын Х нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, А аймгийн Х сумын Ж багт1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

- Хүсэлт гаргагч Н.Р шүүхэд гаргасан хүсэлтийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.Р миний бие А аймгийн Х сумын Х нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, А аймгийн Х сумын Ж багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тус тус тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч он сараа буруу бичсэн байна. Би 1988 оны 10 сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаад 1988 оны 12 сарын 05-ны өдөр өвчний учир цэргийн албанаас халагдсан. Энэ хугацаагаа ажилласан жилдээ оруулж бичсэн байна. Иймд миний А аймгийн Х сумын Х нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 12 сарын 10-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг, А аймгийн Х сумын Ж багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

- Хүсэлт гаргагч Н.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарч мал малласан. Хөдөлмөрийн дэвтрээ тухайн үед аваагүй. 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд Булган аймаг руу татагдсан боловч эрүүл мэндийн шалтгаанаас болж  2 сарын дараа халагдсан. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шүүхээр ажиллаж байсан болон мал маллаж байсан байдлаа тогтоолгох гэж байгаа. Би малчнаас өөр ажил хийж байгаагүй. Иймд миний А аймгийн Х сумын Х нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 12 сарын 10-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг, А аймгийн Х сумын Ж багт1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн Х сумын Ж багийнЗасаг даргын 2024 оны 11 сарын 17-ны өдрийн 245 тоот тодорхойлолт,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 773 тоот тодорхойлолт,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 772 тоот цалингийн тодорхойлолт,

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 16/2 тоот Шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг,

- Р.М, Р.М, Р.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 сарын 13-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны 08/2259 дугаартай архивын лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч Н.Р-ийн хүсэлтээр Ч.Ч-аас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 11/956 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1, Маягт-1, Т.Д, Р.М, Р.М, Р.М нарын төрсний ХААТР-11 маягтууд,

- А аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10/89 тоот албан бичгээр ирүүлсэн “Х сумын 19-45 насны цэргийн 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний нэрсийн бүртгэл”,

А аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

- А аймгийн Х сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 10 сарын 10-ны өдрийн Тэтгэмж олгох тухай 80 тоот тогтоол,

- А аймгийн Х сумын Х нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 202 тоот тушаал, тушаалын хавсралт,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 943 тоот цалингийн тодорхойлолт,

- Хүн ам, орон сууцны 1989, 2000 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03-01/6542 тоот, 2024 оны 12 сарын 13-ны өдрийн 03-01/6543 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,

- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/833 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Н.Рийн А аймгийн Х сумын Х нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 12 сарын 10-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, А аймгийн Х сумын Ж багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг тус тус хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Х сумын Ж багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 17-ны өдрийн 245 тоот тодорхойлолт, А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 773 тоот тодорхойлолт, А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 16/2 тоот Шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг, Р.М, Р.М, Р.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 сарын 13-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны 08/2259 дугаартай архивын лавлагаа, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 11/956 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1, Маягт-1, Т.Д, Р.М, Р.М, Р.М нарын төрсний ХААТР-11 маягтууд, А аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10/89 тоот албан бичгээр ирүүлсэн “Х сумын 19-45 насны цэргийн 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний нэрсийн бүртгэл”, А аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн А аймгийн Х сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 10 сарын 10-ны өдрийн Тэтгэмж олгох тухай 80 тоот тогтоол, А аймгийн Х сумын Х нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 202 тоот тушаал, тушаалын хавсралт, А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 943 тоот цалингийн тодорхойлолт, Хүн ам, орон сууцны 1989, 2000 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03-01/6542 тоот, 2024 оны 12 сарын 13-ны өдрийн 03-01/6543 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/833 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн гэрч Ч.Ч-ын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагч Н.Р-ийн А аймгийн Х сумын Х нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 12 сарын 10-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан нь:

А аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

-А аймгийн Х сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “1986 онд 8 дугаар анги төгсөж ХАА-н үйлдвэрлэлд илгээлтээр гарч ажиллаж байгаа хүүхдүүдэд МАХН-ын төв хороо, БНМАУ-ын СнЗ-ын 1965 оны 160/170 дугаар тогтоолд зааснаар тэтгэмж олгох нь зүйтэй гэж үзээд нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдээс тогтоох нь: 1. Асгат бригадын ... үхэрчин Н.Р нарын 9 хүнд тус бүр 300 төгрөг, бүгд 2700 төгрөгийн буцалтгүй тэтгэмж олгохоор тогтоосугай, 2. Дээрхи 9 хүнд олгох 2700 төгрөгийг тэтгэвэр тэтгэмжийн фондоос зарлага болгохыг нэгдлийн санхүү /Ш.В/-д зөвшөөрсүгэй” гэсэн Тэтгэмж олгох тухай 80 тоот тогтоол,

- А аймгийн Х сумын Х нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “1. Х А бригадын малчдын 1989 оны ээлжийн амралтыг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын 15 хоногоор бодож олгосугай, тушаалын хавсралт нэрсийн жагсаалтын 83-т: Н.Р” гэсэнЭэлжийн амралт олгох тухай 202 тоот тушаал,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Н.Р-ийн Х сумын Х нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн

  • 1987 оны 11 сараас 12 сар,
  • 1988 оны 02 сар, 04 сараас 05 сар, 08 сар, 12 сар,
  • 1990 оны 02 сараас 07 сар, 09 сараас 10 сар, 12 сарыг дуустал ажилласан хоног, авсан цалин бичилттэй” цалингийн тодорхойлолт,

- Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10/89 тоот албан бичгээр ирүүлсэн “Х сумын 19-45 насны цэргийн 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний нэрсийн бүртгэл”-ийн нэрсийн жагсаалтын 325-т: “Н.Р, б,б,д, 144, 71ю419, ам бүл 4, малчин, Ж” гэсэн,

           - Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 сарын 13-ны өдрийн Н.Р БХЯ-ны сайдын 1988 оны 09 сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар А аймгаас 1988 оны 10 сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 144 дүгээр ангид алба хааж байгаад Цэргийн госпиталийн эмч нарын комиссын 250 дугаар магадалгааг үндэслэн БЦЕГ-ын 1988 оны 12 сарын 05-ны өдрийн 1/2785 дугаар албан бичгээр өвчний учир цэргийн албанаас хасагдсан гэсэн 08/2259 дугаар “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,

           - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 11/956 тоот албан бичгээр ирүүлсэн 1989 оны 01 сарын 10-ны өдөр олгосон Н.Р, А аймгийн Х суманд 1969 оны 09 сарын 17-ны өдөр төрсөн, байнга оршин суудаг газар-А аймгийн Х сумын Ж баг, ажилладаг байгууллага-Х сум Х нэгдэл, ажилд орсон он-1985, эрхэлдэг ажил-тугалчин, эрхэлж эхэлсэн он-1985, оршдог сум, район-Х гэсэн ХААТР-1, 1988 оны 04 сарын 27-ны өдөр олгосон Н.Р, А аймгийн Х суманд 1969 оны 09 сарын 17-ны өдөр төрсөн, Х сумын Ж бригадад байнга оршин суудаг, хаана ямар ажилтай-Х сумын Ж бригад тугалчин гэсэн маягт-1, Р.М, 1991 оны 12 сарын 26-ны өдөр төрсөн, эцгийн нэр-Н.Р, ажилладаг байгууллага-нэгдэл, эрхэлдэг ажил-малчин гэсэн төрсний ХААТР-11 маягт,

              - Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/833 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

             - Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын 109 дүгээр хуудсанд “А аймгийн Х сумын хөдөө оршин суух, Н.Р, тэргүүлэгч өөрөө, 26 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-үхэрчин, А.Б, эхнэр, 22 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-саальчин, Ө.Т, эх/эцэг, 65 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-өндөр насны тэтгэвэр, Н.Р, эгч/ах/дүү, 19 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-тугалчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03-01/6542 тоот лавлагаа зэрэг баримтууд,

 

           - Гэрч Ч.Ч-ын:...Би 1988 оноос 1993 оныг хүртэл А аймгийн Х сумын Х нэгдэлд ерөнхий зоотехникч, нэгдлийн даргаар, 1993 оноос 2000 оныг дуустал Х сумын Х трейд компанийн захирлаар тус тус ажиллаж байсан. Н.Р нь 1985 онд 8 дугаар анги төгсөөд Х сумын Х нэгдлийн Ж бригадад Р эрхлэгчтэй үнээний фермд тугалчин, үхэрчнээр ажиллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдсан. Цэрэгт яваад 2 сар болоод өвчний улмаас цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс ирээд буцаад нэгдлийн Ж бригадад тугалчнаар ажилласан. Н.Р нь 1992 оныг дуустал А аймгийн Х сумын Х нэгдлийн Ж бригадад үхэрчин, тугалчнаар ажиллаж байсан. Н.Р нь төрсөн ах Р-ын фермд ажилладаг байсан. Н.Р эрхлэгчтэй үнээний ферм нь Х сумын Х нэгдлийн Ж бригадын Ц гэх газарт байдаг байсан. А аймгийн Х сумын Х нэгдэл 1993 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хувьчлагдаад Х сумын Х ХК болсон. А аймгийн Х сумын Х нэгдлийн даргаар Г.Г, Т.З, Д.Д, Ч.Ч нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

4. Хүсэлт гаргагч Н.Р-ийн А аймгийн Х сумын Ж багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан тухайд:

 

Түүнийг малчин гэж тогтоох боломжгүй гэж А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 16/2  тогтоолоор шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

 

  Хүсэлт гаргагч Н.Р-ийн А аймгийн Х сумын Ж багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байсан байдал нь А аймгийн Х сумын Ж багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 17-ны өдрийн Тус багийн иргэн Н.Р инь ам бүл 6, Н.Р нь 1990 оноос 2000 он хүртэл мал маллан Ж багийн Б гэдэг газар оршин сууж байсан үнэн болохыг тодорхойлов гэсэн 245 тоот тодорхойлолт, А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 сарын 24-ний өдрийн Тус архивын сан хөмрөгт Х сумын Ж багийн 1995-2000 оны малын А данс шилжиж ирээгүй тул Н.Р лавлагааг гаргах боломжгүй байна гэсэн 773 тоот тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/833 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын 174 дугаар хуудсанд “А аймгийн Х сумын Ж багийн хөдөө оршин суух, Н.Р, тэргүүлэгч өөрөө, 1969 оны 06 сард төрсөн, 30 настай, эрэгтэй, малчин, Д.Т, эхнэр, 1979 оны 04 сард төрсөн, 28 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Р.М, хүү, 1991 оны 10 сард төрсөн, 8 настай, эрэгтэй, Р.М, охин, 1997 оны 12 сард төрсөн, 2 настай, эмэгтэй, Р.М, охин, 1999 оны 04 сард төрсөн, эмэгтэй, Р.Д, охин, 1989 оны 04 сард төрсөн, 10 настай, эмэгтэй” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03-01/6543 тоот лавлагаа, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 11/956 тоот албан бичгээр ирүүлсэн Р.М, А аймгийн Х суманд 1999 оны 04 сарын 23-ны өдөр төрсөн, эцгийн нэр-Н.Р, ажилладаг байгууллага-Ж баг, эрхэлдэг ажил-малчин, Р.М, 1997 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн, эцгийн нэр Н.Р, ажилладаг байгууллага-Ж баг гэсэн төрсний ХААТР-11 маягт зэрэг баримтууд, гэрч Ч.Ч-ын: ...Би 1993 оноос 2000 оныг дуустал Х сумын Х трейд компанийн захирлаар ажиллаж байсан. Н.Р нь 1993 онд нэгдэл хувьчлагдсаны дараа хувийн малаа малласан. Н.Р нь 1993 оноос одоог хүртэл А аймгийн Х сумын Ж багт хувийн малаа маллаж байна. Н.Р-ийн А аймгийн Х сумын Ж багийн О, Б гэх газруудаар нутаглаж хувийн малаа малладаг. Н.Р нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Х сумын Ж багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Н.Р-ийнх 400-500 гаран тооны мал малладаг. Н.Р нь малчнаас өөр ажил хийж байгаагүй гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

5. Иймд Н.Р-ийн А аймгийн Х сумын Х нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 12 сарын 10-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, А аймгийн Х сумын Ж багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тус тус тогтоох үндэслэлтэй байна.

 

6. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт Н.Р-ийн А аймгийн Х сумын Х нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Х овогт Н.Р-ийн А аймгийн Х сумын Ж багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЭЛБЭГЗАЯА