| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0068/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч С.Баттамир,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 32 дугаар тойргийн урд Ветима засварын газарт засварчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 25 дугаар гудамж 1015 оршин суух иргэний үнэмлэхний хаягтай боловч тухайн хаягт оршин суудаггүй, тодорхой оршин суух хаяггүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Мандшир овгийн Г.Б 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709021210390 дугаар 185/2018/0068/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүл эмнэлгийн эсрэг талд байрлах нийтийн байрны гадна хохирогч С.Пүрэв-Очиртой маргалдан улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бгийн: Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээрх хороо Сөүл эмнэлгийн эсрэг талд байх нийтийн байрны урд Пүрэв-Очир гэдэг хүнтэй маргалдаж зодолдсоны улмсаас түүнд гэмтэл учирч цагдаагийн байгууллагад шалгагдсан юм. Гэм буруугаа ойлгож, оногдуулах ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,
талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс,
мөрдөн байцаалтад хохирогч С.Пүрэв-Очирын: ...Миний биед учирсан гэмтлүүдийг манай түрээсийн байранд амьдардаг Батзаяа гэдэг залуу учруулсан. Миний зүүн нүд рүү гараараа цохьсон. Бас уруул хавьцаа гараараа цохьсон юм. Батзаяа л намайг цохиж зодсон ба хамт явж байсан нэг найз нь салгах гээд тэвэрсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-12/,
мөрдөн байцаалтад гэрч С.Отгон-Одын: ... Батзаяа Пүрэв-Очирыг дуудаж юм ярьж байгаад хоорондоо зодолдчихсон. Тэгээд Батзаяа бид хоёр гэр рүүгээ орчихоод буцаад гараад иртэл гадаа Пүрэв-Очирын бригадын дарга, бас нэг найз нь ирчихсэн байсан. Тэгээд бид хоёр гараад тэр хүмүүстэй хэсэг маргалдаж байгаад буцаад ороод удаагүй байтал цагдаа нар ирээд авч явсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14277 тоот шинжээчийн дүгнэлтэд:
2.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ /хх-28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14861 тоот шинжээчийн дүгнэлтэд:
2.4.5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
Шинжээч эмч Ч.Эрдэмболор /хх-33/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, урьд ял шийтгэгдсэн эсэхийн шалгах хуудас /хх-46/, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн архив, лавлагааны лавлагаа /хх-52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч Г.Б 2017 оны 11 сарын 13-ны өдөр хохирогч С.Пүрэв-Очирын бие махбодид эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Б анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Батзаяаг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.