Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 126/ШШ2016/0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүү хийн шүү х хуралдааныг шүү гч Ж.Ганчимэг даргалж, тус шүү хийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүү х хуралдаанаар

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 61 дүгээр байрны 51 тоотод оршин суух Ш.А************* , В.Э*************  нарын нэхэмжлэлтэй,

Хєвсгєл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Ханх сумын Засаг даргын Тамгын газартхолбогдох "Иргэн Ш.А************* , В.Э************* нарын гэрлэлтийг 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр нөхөн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах" шаардлага бїхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Хєвсгєл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтох, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дулмаа, шүү х хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Ш.А************* , В.Э************* нар шүү хэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус аймгийн Ханх сумын уугуул одоо Улаанбаатар хотод амьдран суугч Ш.А*************  миний бие В.Э*************-тэй 1990 онд гэр бүл болж, гэрлэлтээ 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ханх сумын Захиргаанд бүртгүүлж 02 тоот гэрчилгээгээр баталгаажсан болно. Түүнээс хойш өнөөг хүртэл албан ёсны гэр бүл, эхнэр, нөхөр хэмээн тооцогдож, 2 хүүхэд төрүүлж эцэг, эх болцгоосон байдаг. Иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой ямар нэгэн лавлагааг цахим хэлбэрээр шаардах болсон өнөө үед гэрлэлтийн лавлагааг цахим бүртгэлээс авах шаардлага байнга гарч, лавлагаа авах гэтэл мэдээлэл ороогүй хүндрэл учирч байна. Архиваас шүүлгэхэд энэ талаар ямар нэгэн баримт гараагүй болно. Тухайн үед ажилдаа хариуцлагагүй хандсан, тайлан мэдээгээ төвдөө гүйцэд мэдээлээгүй, төрийн албан хаагчийн хайхрамжгүй үйлдлээс иргэн надад чирэгдэл учирч, яаралтай шаардлагатай мэдээллээ авч чадахгүй байдалд хүрч байгаа тул бидний гэрлэлтийн байдлыг 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр нөхөн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дулмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.А************* , В.Э************* нар нь 1990 онд гэр бүл болж 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авсан байдаг боловч тэдний гэрлэлтийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгээгүй байгаа тул гадаад руу явах болон бусад хэрэгцээ шаардлагын улмаас улсын бүртгэлээс гэрлэлтийн лавлагаа авахад гэрлэлт бүртгэгдээгүй гэж гарч ирээд байгаа юм. Нэхэмжлэгч нар нь хамтран нэхэмжлэл гаргасан ба намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилсон. Би нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна ... гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Шарлуу овогтой Алимаа, В*************  овогтой Э*************  нарын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Ханх сумын 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн дэвтэрт №02-т бүртгэлгүй, ХААТР-15 маягт нь архивт байхгүй байна.

2009 оноос өмнө иргэний бүртгэл сумдынхаа Тамгын газарт харьяагдаж байсан ба 1992 онд Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга буюу зааварлагч нь хариуцан ажиллаж байсан болно гэжээ.

Хариуцагч Ханх сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: ... тус суманд тэр үеийн гэр бүл батлуулсан баримт архивт байхгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна. ...Ханх сумын архивт Ш.А************* , В.Э************* нарын гэрлэлтийн лавлагааны талаар ямар нэгэн баримт байхгүй болно гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1992 онд Ханх сумын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаас бичиж олгосон гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг хэргийн материалаас үзэж танилцлаа. Гэрлэлтийн гэрчилгээнд бичигдсэнээр бол Ш.А************* , В.Э************* нар нь 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн байх ба 1991, 1995 онд төрсөн хүүхдүүдээ эцэг В.Э*************-р овоглосон нь хүү Э.Ё************* , Э.Ё************* нарын төрсний гэрчилгээгээр давхар нотлогдож байна. Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан холбогдуулан иргэдийн гэрлэлтийн бүртгэл бүртгэгдээгүй атлаа нотлох баримттай бол улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр бүртгэлийг нөхөн хийх заавар чиглэл ирснийг дагуу манай байгууллага ажиллаж байна. Ш.А************* , В.Э************* нарын нотлох баримтаар гаргаж өгсөн гэрлэлтийн гэрчилгээ нь тухайн үед ашиглаж байсан хүчин төгөлдөр гэрлэлтийн гэрчилгээ байна. Тухайн үед нэхэмжлэгч нарын гэрлэсний гэрчилгээг бичиж өгөөд харин бүртгэл хөтлөөгүй, гэрлэлт бүртгэсэн тухай мэдээллээ дээд шатны байгууллагад хүргүүлээгүй ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохироход хүрсэн байна гэж үзэж байна. 1992 онд сумдын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, зааварлагч зэрэг албан тушаалтнууд гэрлэлтийн бүртгэлийг хариуцдаг байсан юм. 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш сумдын Засаг даргын Тамгын газар иргэний бүртгэлийг хариуцан ажиллаж ирсэн. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч Ш.А************* , В.Э************* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тэдний 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр бүртгэе гэв.

Шүү х нэхэмжлэгчид болон, хариуцагчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүү хэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдаж, шүү х хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ЇНДЭСЛЭХ нь;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Ш.А************* , В.Э************* нар Хєвсгєл аймгийнУлсын бүртгэлийн хэлтэс, Ханх сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан "Иргэн Ш.А************* , В.Э************* нарын гэрлэлтийг 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр нөхөн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах" шаардлага бїхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч В.Э************* нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст урьдчилан шийдвэрлүүлэхээр хандаж, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/1535 тоот албан бичгээр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрлэлтийн №02 гэрчилгээтэй нөхөр В*************  овогтой Э*************, эхнэр Шарлуу овогтой Алимаа нарын гэрлэлтийг тус хэлтсийн иргэний баримтын архивт шалгахад 1992-1993 оны Ханх сумын гэрлэлтийн бүртгэлийн дэвтэрт гэрлэлт бүртгүүлсэн бүртгэлгүй, гэрлэлтийн ХААТР-15 маягт байхгүй байгаа болно гэсэн хариу өгсөн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Гэр бүлийн тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан байх тул эдгээр эрх зүйн эх сурвалжийн хүрээнд судлан үзэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан шаардлага, тайлбарыг шинжлэн судлаад доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ш.А************* , В.Э************* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.А************* , В.Э************* нар нь 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн болох нь Хөвсгөл аймгийн Ханх сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаас бичиж олгосон II A №02 тоот гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Э************* гийн Пунцаг-Ёндон, 1995 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн Э.Ё*************  нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах, иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах зарчмыг баримтлах бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэний бүртгэл нь гэр бүлийн байдлын ... бүртгэлээс бүрдэхээр, 11 дүгээр зүйлийн 11.1-д Иргэний эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хөрөнгө, ашиг сонирхол, төрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гэр бүлийн байдлын улсын бүртгэлийг хөтлөхөөр, 11.2.2-д гэрлэлтийн ... гэсэн төрөлтэй байхаар тус тус зааж 13 дугаар зүйлийн 13.1-д Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ ... гэж хуульчилсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, 7.2-т Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүсэх, 7.3-д Гэрлэлтийн бүртгэлийг хуулиар тогтоосон журмын дагуу хэрэгжүүлэх талаар зохицуулсан ажээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтохын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд Ш.А************* , В.Э************* нарын гэрлэлтийг төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон боловч улсын бүртгэлд бүртгээгүй, хууль тогтоомжид заасан Иргэний эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хөрөнгө, ашиг сонирхол, төрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гэр бүлийн байдлын улсын бүртгэлийг хөтлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчдийн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасан гэрлэсний ... бүртгэл, мэдээллийн сангаас мэдээлэл авах болон хууль тогтоомжид заасан бусад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д зааснаар үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах бөгөөд гэрчлэгчдийн гэрлэлтийг баталж гэрчилгээ олгосон боловч хуульд заасан зарчмыг хэрэгжүүлээгүй төрийн байгууллагын эс үйлдэхүй нь хууль бус болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ш.А************* , В.Э************* нарын 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг нөхөн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргад мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчдэд олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зїйлийн 70.1, 70.2.4, 72 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 13 дугаар зүйлийн 13.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасныг баримтланнэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Ш.А*************, В.Э************* нар 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр нөхөн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүү хэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зїйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тєлсєн 70 200 /далан мянга хоёр зуу/ тєгрєгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Ханх сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчдэд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зїйлийн 73.2, 81 дїгээр зїйлийн 81.1-д зааснаар шүү хийн шийдвэр танилцуулан сонсгосноор хїчинтэй болох бєгєєд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн тєлєєлєгч буюу ємгєєлєгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүү хэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ