Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/013

 

 

В.Хуяг, Д.Дэлгэрдалай, Б.Чинбат

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч  Л.Нямдорж,Ш.Баттогтох  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Шүүгдэгч В.Хуяг, Д.Дэлгэрдалай, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Шүүгдэгч Б.Чинбат, түүний өмгөөлөгч Г.Чингис

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 1 дүгээр  сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Б.Бат-Оргилын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч В.Хуягийн гаргасан давж заалдах гомдлоор тус тус В.Хуяг, Д.Дэлгэрдалай, Б.Чинбат нарт холбогдох эрүүгийн 2114001210203 тоот хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ... Тариачин ургийн овогтой Ванхүүгийн Хуяг, / РД:ВИ81042810 /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ...Боржигон ургийн овогтой Дашдондовын Дэлгэрдалай /РД;ВИ90100519 /,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ... Ногоон ургийн овогтой Базаррагчаагийн Чинбат, / РД:ВЖ80111210 /,

Шүүгдэгч В.Хуяг, Д.Дэлгэрдалай, Б.Чинбат нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 1 дүгээр баг “Буйлсан” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 168.168 /нэг зуун жаран найман мянга нэг зуун жаран найман/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас ...... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт:

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Дашдондовын Дэлгэрдалайд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Тариачин овогт Ванхүүгийн Хуяг, Ногоон овогт Базаррагчаагийн Чинбат нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тариачин овогт Ванхүүгийн Хуягийг нэг жил зургаан сарын / 01  жил 06 сар /-ын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч Ногоон овогт Базаррагчаагийн Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Чинбатад зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг  хэрэгжүүлэхийг Өмнөговь аймгийн Ханбогд сум аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч В.Хуягт 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Хуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг жил зургаан сарын хорих ял дээр 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож нэг / 01 / жилийн хорих ял оногдуулсан шийдвэрийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хоёр жил зургаан сарын / 02  жил 06 сар / хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч В.Хуягт  хоёр жил зургаан сарын / 02  жил 06 сар / хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Хуягийн энэ хэргийн учир 125 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Чинбат нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч  Б.Чинбат нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж,

Шүүгдэгч В.Хуяг, Б.Чинбат нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Чинбат, Д.Дэлгэрдалай нар цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж угаасан гэх шуудайны тал шороо шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдаж,

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9,  7.5 дугаар зүйлийн 1, 2,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч В.Хуягаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  Самсунг” маркийн бага оврын трактор битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож уг тракторыг шийтгэх тогтоол хучин төгөлдөр болмогц төрийн зохих байгууллагад хэрэгцээний дагуу олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт шүүгдэгч В.Хуягийн гэх шороо угаах төхөөрөмжийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож уг төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч В.Хуягаас 7.000.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэбатад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхэг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч В.Хуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Чинбат, Д.Дэлгэрдалай нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бат-Оргил  тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

...шүүгдэгч Д.Дэлгэрдалайн гэм буруутайд эсэхэд эргэлзээ гарч байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай." гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт  заасан...ойлголтууд нь тухайн этгээдийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгасан Эрүүгийн хуулийн онцлог зохицуулалт юм.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Д.Дэлгэрдалайн гэмт хэргийн шинжтэй ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын шинжийг хангаж байгаа талаар шүүхээс бодитой дүгнээгүйгээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Р.Батхүүгийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр 1 дэх хэсгийн 1.8-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр зүйлчлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг холбогдогч этгээдийн өгсөн мэдүүлэгтэй нь харьцуулан судалж Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг болно.

Шүүгдэгч Д.Дэлгэрдалай нь Б.Чинбат, В.Хуяг нартай бүлэглэн хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн буюу хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэснийг гэмт хэргийг үгүйсгэх, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд үнэлэх ямар хууль зүйн шалгуур бий болсон талаараа шүүх няцаан үгүйсгэж дүгнэж чадаагүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч В.Хуяг  тус шүүхэд гаргасан гомдолдоо:

... Миний бие нь үйлдсэн цаг хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруу дээрээ маргаан байхгүй. Анхан шатны шүүхээс надад 1 жил 6 сарын  хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж өгөөч гэж гомдол гаргаж байна. Тухайн гэмт хэргийн улмаас 168,168 төгрөгийн хохирол учирсан байдаг.

Мөн хэрэгт иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэбат нь Самсунг  маркийн тракторыг  өөрийн өмчлөлийн гэж мэдүүлж, энэ нь түүний мэдүүлгээр нотлогдож байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч миний гэж үзэж улсын орлого болгосныг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тракторын үнэлгээг 7.000.000 гэж буруу дүгнэсэн байна  гэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Хэргийн газрын үзлэг хийсэн баримт болон хэрэгт хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч В.Хуягийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болгон шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Чинбатын өмгөөлөгч Г.Чингис тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Чинбатад холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуулын саналтай ижил байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурор Б.Бат-Оргилын эсэргүүцэл, шүүгдэгч В.Хуягийн гомдолд тус тус   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдол болон эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч В.Хуяг, Б.Чинбат нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 1 дүгээр баг “Буйлсан” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 168.168 /нэг зуун жаран найман мянга нэг зуун жаран найман/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн  үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь:

2 дугаар хавтаст хэргийн 219-220 дугаар талд авагдсан “...би Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Буйлсан” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Чинбат, Дэлгэрдалай хоёрыг хүргэж өгөөд тракторын тог, цахилгааныг нь янзалж байгаарай гэж хэлээд өөрөө Бөмбөгөр сумын төв рүү буцаад явсан гэх шүүгдэгч  В.Хуягийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

3 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар талд авагдсан “...Би 400.000 төгрөгийн хөлс төлж бага оврын унагалдай трактор, угаагч төхөөрөмж, цахилгаан үүсгүүр мотор зэрэг тоног төхөөрөмжөө ачаад Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Улаан эрэг гэх газарт 19- 20 цагийн үед хүргүүлсэн. Уг газар нь урьд нь уурхай ажиллаж байгаад явсан, эвдэгдсэн газар байдаг юм.

Тэгээд угаагч төхөөрөмжөө байрлуулаад тэнд карьерт байсан жоохон овоолго шорооноос унагалдай трактороор авч угаагч төхөөрөмж рүү хийж шөнөжингөө угаагаад маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө нар гараад трактор нь халаад кольц нь эвдэрчих шиг болсон. ...2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой Говь-Алтай автобуснаас тракторынхоо сэлбэг хэрэгслийг тос аваад 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өглөө трактор дээрээ очоод байж байтал аймгаас цагдаагийн ажилчид ирээд унагалдай тракторыг ачаад аймгийн төвд авчирсан. Тухайн газарт би ганцаараа очиж ажилласан. Ажиллахдаа улсын дугааргүй шар өнгийн Самсунг 55 маркийн бага оврын унагалдай трактор 1, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж 1 ширхэг, хүрэн өнгийн цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг зэрэг техник хэрэгсэл тоног төхөөрөмж ашигласан. Тухайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бүгдээрээ миний өөрийн эзэмшлийнх байгаа юм.

...Борхүү нь миний техник хэрэгслийг хүргэж өгчихөөд буцаад яваад өгсөн. .” шүүгдэгч  В.Хуягийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 223-224 дүгээр талд авагдсан “...Хуяг... гэх хүний гуйлтаар Чинбат, Хуяг ах 2 той хамт явсан юм. Буйлсан гэх газарт очих үед тракторын шанага, сум зэрэг нь сул байсан юм. Би тэгээд шанага, сум хоёрыг нь угсарч янзалж өгөөд тухайн газарт эзэнгүй гэр байхаар нь ороод хэвтэж байсан чинь унтаад өгсөн байсан. ...тухайн газар нь хуучин эвдэрсэн том том нүх ухсан газар байсан. Би бол тухайн газарт трактор угсрах үед тусалсан, өөр бол үйл ажиллагаа явуулаагүй. Хуяг ах намайг трактор янзлахад тус болооч   гэж намайг авч явсан... ” гэх шүүгдэгч  Д.Дэлгэрдалайн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, 

2 дугаар хавтаст хэргийн 228-229 дүгээр талд авагдсан “...Хуяг гэх хүн нь миний трактор гэж надад хэлсэн хэний трактор байсан гэдгийг нь би мэдэхгүй. ...  Би тракторын цахилгаан тог янзалчхаад шанагыг нь шалгаж үзэх гэж нэг удаа бага зэрэг шороог тракторын шанагаар хутгаж үзсэн. ...” гэх шүүгдэгч  Б.Чинбатын мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтас хэргийн 26-27,31-32 дугаар талд тус тус  авагдсан “...В.Хуяг, Б.Чинбат нар нь сумын Засаг даргатай бичил уурхайн гэрээ байгуулсан зүйлгүй. Тухайн газар нь хуучин гар аргаар иргэд ухдаг байсан эвдрэлтэй газар байсан. Тухайн талбай дээр бичил уурхайн дүгнэлт байхгүй... Тухайн сумд ...учирсан хохирлын Нуман-Алтай ХХК-ийн гаргасан үнэлгээний 168.168 төгрөгийг нэхэмжилж байна. Эвдэгдсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэнэ...” гэх хохирогч байгууллагын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар талд авагдсан “...Шар өнгийн Samsung-55 маркийн жижиг оврын трактор миний эзэмшилд байдаг. 2020 оны 06 дугаар сарын 20-доор найзаасаа худалдаж авсан. Одоо миний трактор Бөмбөгөр сумд байгаа. Тог цахилгааныг нь янзлуулахаар Хуяг ахад Бөмбөгөр сум руу өгч явуулсан. Өөр зүйлд ашиглана гэж надад хэлээгүй. Би тухайн үед 8.500.000 төгрөгөөр худалдан авч байсан тэрнээс хойш мотор зохиж тог цахилгаан эвдэрсэн. Би трактороо 2.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх гэрч Х.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 213-217 дүгээр талд авагдсан “...хяналт шалгалтаар очих үед улсын дугааргүй шар өнгийн 55 трактор, хажуу талд нь шороо угаах зориулалттай сэгсрэгч гэх төхөөрөмж, улаан өнгийн жижиг оврын цахилгаан үүсгэвэр мотор зэрэг байсан.

Хэргийн газарт Чинбат гэх хүн нь шар өнгийн тракторыг ажиллуулж байсан..Тэгээд үйл ажиллагааг зогсоож, шороо угаах зориулалт бүхий сэгсрэгч ширээний хажуу тал байсан цэнхэр өнгийн шуудаатай нарийсгасан шороог хэргийн газрын үзлэгээр хурааж авсан ... гэрт Дэлгэрдалай гэх хүн байхаар нь дуудаж гаргаж ирсэн.Хэргийн газарт байсан улаан өнгийн жижиг оврын цахилгаан мотор, сэгсрэгч ширээ хоёр нь ажиллаагүй байсан.Харин шар өнгийн 55 трактор ... газар ухаж байсан. ...Дэлгэрдалай нь хэргийн газрын урд талд байсан жижиг монгол гэрт байх үед нь дуудаж гаргаж ирсэн. Чинбат ... шар өнгийн 55 трактороор ...хуучин ухагдсан байсан газрыг дахиж шинээр ухаж байхад нь үйл ажиллагааг нь зогсоосон.Буйлсан гэх газарт авагдсан цэг солбицолтой газрыг шинээр ухаж байсан...” гэх гэрч М.Галбадрах,Д.Мөнхбаяр нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан “...солбицол бүхий тухайн эвдэгдсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй...байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 168.168 төгрөг... техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 210.710 төгрөг болж байна...” гэх  “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн 1/24 дугаар дүгнэлт

1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар талд авагдсан ...Самсунг маркийн трактор 5.950.000 төгрөг, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж 300.000 төгрөг, Эд зүйлийн нийт үнэ цэнэ 6.250.000 /Зургаан сая хоёр зуун тавин мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаар  дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 4-10 дугаар талд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг  хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,  хэргийн газарт очиж нөхцөл байдлыг шалгаж тогтоосон цагдаагийн ажилтан нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч В.Хуяг, Б.Чинбат нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож харин  шүүгдэгч Д.Дэлгэрдалай нь  хэргийн газарт байгаа техник хэрэгслүүдийг засаж сайжруулах зорилгоор  ирсэн, түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо нь нотлох баримтаар нотлогдоогүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүгдэгч В.Хуяг нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн, өөрөө, бусадтай бүлэглэн,гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдаж оролцсон нь нотлогдсон гэж үзсэн анхан шатны  шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1-т заасны дагуу  шүүгдэгч нар нь гэмт хэрэгт хамтран оролцохдоо шүүгдэгч В.Хуяг нь  гэмт хэргийг зохион байгуулагч,  шүүгдэгч Б.Чинбат нь гүйцэтгэгчээр оролцсон байдлыг зөв тодорхойлж, шүүгдэгч В.Хуяг, Б.Чинбат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан   шүүгдэгч Б.Чинбатын  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан,

шүүгдэгч В.Хуягийн  өмнөх шийтгэх тогтоолоор авагдсан  тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан 01 жилийн хорих ялыг оногдуулж, 2021 оны 03 дугаар сарын 28-ний өдөр үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж нэмж нэгтгэж нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин ” ...шүүгдэгч Д.Дэлгэрдалайн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай." гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...гэмт хэргийг үгүйсгэх, ...хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд үнэлэх ямар хууль зүйн шалгуур бий болсон талаараа шүүх няцаан үгүйсгэж дүгнээгүй...”  шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах  агуулгаар бичсэн Прокурорын эсэргүүцэл,

“...  үйлдсэн  хэргээ хүлээн зөвшөөрч ...гэм бурууд маргаангүй..оногдуулсан  хорих ялыг хөнгөрүүлэх... самсунг  маркийн трактор нь Х.Эрдэнэбатынх... улсын орлого болгосныг зөвшөөрөхгүй...” гэх агуулгаар бичсэн гомдлыг дээр үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 1 дүгээр  сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч В.Хуягийн гомдол, Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч В.Хуягийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс  2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Л.НЯМДОРЖ