Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 126/ШШ2016/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныгЕрөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Х************* Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй Хөвсгөлаймгийн Татварын хэлтэст холбогдох Татварын улсын байцаагчийн 2014 оны 04 дүгээрсарын 15-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 170009081 дугаар актыгхүчингүй болгуулж, зохих акт гаргахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатайзахиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П************* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х************* Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.М************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х************* Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт төлүүлэхээр шийдвэрлэсэн 2014.04.15-ны өдрийн 170009081 дугаар акт бүхий 55,121,146 төгрөгний төлбөрийг зөвшөөрөхгүй байна.

2010-2013 онуудад үл хөдлөх хөрөнгөд тооцож төлүүлэхээр шийдвэрлэсэн 6.572,2 сая төгрөгийн татварын хувь ноогдуулалт буруу, үл хөдлөх хөрөнгийн татварыг тооцохдоо үндсэн үнээс тооцох байтал анхны үнээс тооцсон нь буруу, 2010-2012 онуудад хуулийн дагуу алдангийг тухайн жилд нь тооцож авах байтал 3 жил өнгөрсний дараа тооцож авч байгаа нь хуульд нийцээгүй санаатай алданги өсгөж байна.

2011 оны бусдын хөдөлмөрийн хөлс шилжүүлсэн орлогод 12192,7 сая төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хөдөлмөрийн хөлс болон бусад зүйл авсан иргэд татварын цэнхэр дэвтэртэй байсан, мөн аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн орлогоос манай байгууллага шимтгэл тооцож авах эрх, үүрэг байхгүй. Татварын газар нь өөрсдөө олж авч төсөвт оруулах үүрэгтэй. 2011 оны бусдын хөдөлмөрийн хөлс шилжүүлсэн орлогод ноогдуулсан татварыг нөхөн төлөхөөр гарсан 12192,7 сая төгрөгний торгууль алданги нь нийлээд 8,2 сая төгрөг болсон нь алданги торгуулийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэлээр 55.121.146,00 төгрөг төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 170009081 актыг хүчингүй болгож, зохих акт гаргахыг Татварын хэлтэст даалгаж өгнө үү . Манай байгууллага нь улсаас татаас авдаг. Тийм учраас үл хөдлөх эд хөрөнгөний албан татвараас чөлөөлөгдөх ёстой. Манай байгууллага 2014 онд албан татварт 110 000 000 төгрөгийг татварын хэлтэст шилжүүлсэн , энэ 110 000 000 төгрөгт хяналт шалгалтын актаар тавигдсан татварын өр багтаж байгаа тул татварыг давхардуулан ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй гэв. Иймд дээрхи үндэслэлээр төлүүлэхээр акт тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзсэн тул үнэн зөвийг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дарга В.Баяраа, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж*************  нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Татварын Ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газраас батлан ирүүлсэн хуваарийн хүрээнд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Б.Мөнхтуяагийн томилолтоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 4126262 татвар төлөгчийн дугаартай, Х************* ОНӨҮГ-ын санхүүгийн баримт материалд 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хамруулан татварын хяналт шалгалтыг Татварын улсын байцаагч Ч.Жамьянсүрэн, Я.Нацагдорж нар хийж гүйцэтгэсэн.

Татварын хяналт шалгалтаар 37 947 087 төгрөгний нөхөн татвар, 7 114 736.1 төгрөгний торгууль, 9 995 282.8 төгрөгний алданги, 64 040.9 төгрөгний хүү, нийт 55 121 146.8 төгрөгийн /татварын/ төлбөрийг ногдуулж 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 170009081 тоот акт үйлдсэн байна.

Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын хувьд тайлбар хийвэл Х************* ОНӨҮГ-ын захирал Б.Мөнхсайхан, нягтлан бодогч П.Пүрэвбаатар нарын үзэж байгаагаар Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг 2010, 2011, 2012, 2013 онуудад тус тус байгуулсан,элэгдэл хассан дүнгээс ногдуулах ёстой байсан гэж гомдол гаргасан нь хуулийн үндэслэлгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэж заасны дагуу уг татварыг данс бүртгэлд бүртгэгдсэн үнэлгээнээс ногдуулсан.

Нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулах , энэ хуулийн 8.1-д татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцож төлөх гэж заасныг зөрчсөн байсан.

Нэхэмжлэлийн 2010, 2011, 2012 онуудад хуулийн дагуу алдангийг тухайн жилд нь тооцож авах ёстой байхад 3 жил өнгөрсний дараа тооцож авч байгаа нь хуульд нийцээгүй буюу санаатай алданги өсгөж байна гэсэнд тайлбар өгөхөд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүрэгт заахдаа татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

Үл хөдлөх эд хөрөнгийн алданги тооцохдоо Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.1-д энэ хуулийн 43.5, 43.6-д заасан буюу татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх ёстой өдрөөс түүнийг төлөх хүртэлх хоногийн тоогоор, тодорхойлно гэж заасанчлан алдангийг хуулийн дагуу ногдуулсан.

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.1.6-д татвар суутгагч гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ, Аж ахуйн нэгжид олгосон орлогод зөрчил тооцоогүй /баримттай/, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26.2-д Суутгагч нь энэ хуулийн 26.1.2-26.1.5-д зааснаар гүйцэтгэсэн ажиллагааг албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулна, энэ хуулийн 26.3-д суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэгэж заасныг зөрчсөн.

Нэхэмжлэлийн 2011 оны бусдын хөдөлмөрийн хөлс шилжүүлсэн орлогод ногдуулсан татварыг нөхөн төлөхөөр гарсан 12 192.7 сая төгрөгний торгууль алданги нь нийлээд 8.2 сая төгрөг болсон нь алданги торгуулийн хэмжээ 50%-аас хэтрэхгүй байна гэсэн хуулийг зөрчсөн гэсэн маргаанд тайлбар хийхэд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50%-аас хэтэрхээргүй байна гэж заасан бөгөөд торгууль, алданги нийлээд 50%-аас хэтэрхээргүй байна гэж заагаагүй болохыг дурдья.

Иймд 10 217.2 төгрөгийн нөхөн татвар ногдуулснаас 50%-аас хэтрээгүй буюу 5 108.6 төгрөгийн алданги тооцсон нь хуулийн үндэслэлтэй, нэхэмжлэгч байгууллага нь 2014 онд 110 000 000 сая төгрөгний татвар төлсөн нь үнэн боловч манай актаар тавигдсан өр төлөгдөөгүй, тооцооллын жагсаалтанд эдний шилжүүлсэн 110 000 000 сая төгрөгний татвар нь ямар татварууд болох нь харагдаж байна. Энд хяналт шалгалтын актаас нэг ч төгрөгхасагдаагүй байна. Мөн Х************* ОНӨҮГ нь төсвийн хөрөнгөөр төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллага биш, аж ахуйн тооцоон дээр ажилладаг үйлдвэрийн газар тул үл хөдлөх эд хөрөнгөний албан татвараас чөлөөлөгдөхгүй, татвар төлөх үүрэгтэй, тиймээс данс бүртгэлдээ тусгасан үнээс нь тооцож нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*************  шүүх хуралдаанднэхэмжлэлээ дэмжиж тайлбарлахдаа: Татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь манай байгууллага татвараа бодит байдлаар тайландаа тусгасан. Тайландаа тусгасан байхад үндэслэлгүйгээр акт тогтоосон гэж үзэж байна. Бодитой тайланд маань үндэслэлгүйгээр татварын хүү, алданги ногдуулсан гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс 2011-2013 онд 110 сая төгрөгийн тавар төлсөн. 2014 оны 3 дугаар сараас эхэлж 110 сая төгрөгийн татвар төлсөн. Энэ актыг давхардуулан акт тавьсан гэж үзэж байгаа юм. Манай зүгээс Татварын байгууллагад татварын өртэй гэдгээ мэдээд санхүүжилт орж эхэлсэнээс хойш өрөө төлөөд явж байсан. НӨТ-ын борлуулт дээр 20 сая төгрөгийн акт тогтоосон. Манай байгууллага 2014 оны 03 дугаар сард НӨТ-аас 17 сая төгрөг төлөөд явж байсан. Хүн амын орлогын албан татвар 15 сая төгрөгийг 2014 оны 4 сард төлсөн. 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр НӨТ-ын өрийн өглөг 10 сая төгрөг төлсөн. 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 сая төгрөг төлсөн. Уг мөнгийг НӨТ-ийн татвартаа төлөх ёстой байсан. 2014 оны 08 дугаар сард 9 сая төгрөгийг Нэмэгдсэн өртөгийн албан татварт өгсөн. 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүн амын орлогын албан татвар 20 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сард хүн амын орлогын албан татвар 4 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүн амын орлогын албан татвар 7 сая төгрөгийг тус тус төлөөд тайлан балансдаа тусгачихаад өрөө төлөөд явж байхад татварын шалгалтаар татварын улсын байцаагчийн акт тогтоосон. Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг манай байгууллага элэгдэл хорогдол хассан дүнгээсээ татвар төлнө гэж манай байгууллагын зүгээс үзсэн. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн анхны үнээс татвар ногдуулсан. Түүнийгээ дансандаа тусгасан байсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж*************  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага дээр үл хөдлөх эд хөрөнгийн татварын үнийг анхны үнээр тооцсон гэжээ. Үүнийг үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааж өгсөн байдаг. Х************* ОНӨҮГ нь ОНӨҮГ учир үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэлгүй байсан учир дансан дахь үнээс нь татвар суутгасан. Үл хөдлөх эд хөрөнгийн элэгдэлийг хасч татвар ногдуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Бусдад олгосон хөлс түүнтэй адилтгах татварын орлогоос Х************* ОНӨҮГ нь 2011 оны 1 дүгээр улиралд 321 710 төгрөгийн татвар суутгасан мөн 2 дугаар улиралд 4 852 100 төгрөгийн татвар суутгасан, 3 дугаар улиралд 215 150 төгрөгийн татвар мөн суутгасан. Харин 4 дүгээр улиралд суутгасан тайлангын өссөн дүнгээр татвараа тайлагнах ёстой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х************* Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.М************* нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст холбогдуулан Татварын улсын байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 170009081 дугаар актыг хүчингүй болгуулж, зохих акт гаргахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан, нэхэмжлэгчээс захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж Татварын Ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3дахь хэсэгт зааснаар гомдлоо аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргаж хариуг авсан, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасанзахиргааны хэргийн шүүхэд хандах хугацааг хэтрүүлэхгүйгээр тус шүүхэд хандсан бөгөөдзахиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэнээр шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ж************* , Я.Нацагдорж нар нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтэстэй харьцдаг Х************* Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2010-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт хяналт,шалгалтыг 2014 оны 01 сарын 24-ний өдрөөс 2014 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл хийж, Татварын улсын байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 170009081 актаарзөрчил гаргасныг тус тус тэмдэглээд шалгалтаар илэрсэн нийт 1,036,191,053.00 төгрөгийнзөрчилд 37,947,087.00 төгрөгийн нөхөн татвар, 7,114,736.10 төгрөгийн торгууль,9,995,282.80 төгрөгийн алданги, 64,040.90 төгрөгийн хүү, Нийт 55,121,146.80 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь дээрхи Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

- 2011-2013 онуудад үл хөдлөх хөрөнгийн 6,572,2 сая төгрөгийн татварыг тооцохдооүндсэн үнээс тооцох байтал анхны үнээс тооцсон нь буруу, торгууль алдангийг тухайн жилд нь тооцож авах ёстой байтал 3 жилийн дараа тооцож алдангийг өсгөсөн,

- 2011 онд бусдын хөдөлмөрийн хөлс шилжүүлсэн орлогод 12192,7 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, цэнхэр дэвтэртэй иргэдэд, мөн аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн орлогоос манай байгууллага суутган авах үүрэггүй, Татварын хэлтэс өөрөө олж авч төсөвт оруулах үүрэгтэй, энэхүү нөхөн төлөх 12192,7 сая төгрөгний торгууль, алданги нь 8,2 сая төгрөг болсон нь алданги торгуулийн хэмжээнээс 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн маргажээ.

НЭГ. Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар Х************* ОНӨҮГ-ыг 2010 онд 50 191 020 сая төгрөгний үл хөдлөх эд хөрөнгөнд, 2011 онд 200 764 080 төгрөгний үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөнд, 2012 онд 200 764 080 төгрөгний үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөнд, 2013 онд 200 764 080 төгрөгний үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөнд, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж, төлөөгүй зөрчилд нийт 2,821,018 сая төгрөгний нөхөн татвар, 846 305 төгрөгний торгууль, 536 938 төгрөгний алданги ногдуулсан байна.

Татварын улсын байцаагч нь Х************* ОНӨҮГ-т татвар ногдуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг сувилалын барилга 10 075 250 төг, 30 хүний халуун усны барилга 105 165 630 төг, 3 хүний халуун усны барилга 42 761 600 төг, 5 хүний халуун усны барилга 42 761 600 төг гэж, нийт үнэлгээг 220 764 080 төгрөгний үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн байгууллагын санхүүгийн данс бүртгэлд тусгагдсан гэж тодорхойлсон бөгөөд энэ нь Х************* ОНӨҮГ-ын барилга, байгууламжийн 2011 оны бүртгэл, Х************* ОНӨҮГ-ын 2011 оны жилийн эцсийн үндсэн хөрөнгийн тооллого /2011.11.25/, Х************* ОНӨҮГ-ын Барилга, байгууламжийн 2013 оны бүртгэл болон 2010-2014 оны жилийн санхүүгийн тайлан зэргээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь улсын байцаагчийн актанд дурьдсан үнэлгээгээр тусгагдсан болох нь нотлогдож байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д .Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тус аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгөнөөс тооцох албан татварын хувийг 0.6 хувиар тооцож байснаа, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгөнөөс тооцох албан татварын хувь хэмжээг тогтоох тухай 83 дугаар тогтоолоор 0.8 хувь болгон өөрчилж, уг өөрчлөлтийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөн болох нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгөнөөс тооцох албан татварын хувь хэмжээг тогтоох тухай 83 дугаар тогтоолоор нотлогдож байна.

Татварын улсын байцаагч нь Х************* ОНӨҮГ-ын 2010-2012 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн данс бүртгэлд тусгагдсан үнэлгээнээс 0.6 хувиар, 2013 онд 0.8 хувиар тооцож, бүгд 4 316 426 төгрөгний нөхөн татвар ногдуулсан нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэж заасныг зөрчөөгүй байна.

Х************* ОНӨҮГ нь 2010-2013 онуудад дээрх 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар ногдуулж төлөөгүй, Татварын албанд үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулалтын тайлан гаргаж ирүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн цахим тооцооллын прогграммаас гаргасан мэдээллээр тогтоогдож байх бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушаана, 8 дугаар зүйлийн 8.1-д татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна гэсний 4.1.3-т төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд гэж зааснаар Х************* ОНӨҮГ нь хуулийн дээрх заалтад хамаарч байх тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч мөн байна.

Х************* ОНӨҮГазар нь дээрхи хуулинд заасан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгөндөө татвар ногдуулж, төлөөгүй тул татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч , татварыг нөхөн төлүүлэх, татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.3-т нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах гэж заасны дагуу татварын улсын байцаагч нь Хөвсгөл Ус чандмань ОНӨҮГ-ыг 2010-2013 онуудад үл хөдлөх эд хөрөнгийн татварын тайлан гаргаж, татвар ногдуулаагүй гэж үзэж 1 294 926 төгрөгний торгууль, 960 974 төгрөгний алданги тус тус тавьсан нь хуулийн дээрх заалтад нийцсэн байх бөгөөд тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө, 60 дугаар зүйлийн 60.3-д алданги тооцох хугацааг дор дурдсанаар тодорхойлно, 60.3.1-д энэ хуулийн 43.5, 43.6-д заасан буюу татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх ёстой өдрөөс эхлэн түүнийг төлөх хүртэлх хоногийн тоогоор гэж заасны дагуу хяналт шалгалт хийх явцад ногдуулаагүй татварыг ногдуулах ёстой байсан өдрөөс нь эхлэн зөрчлийн акт үйлдэгдсэн өдрөөр бодож алданги тооцсоныг зориуд санаатайгаар алданги өсгөсөн гэж буруутгах үндэслэлгүй, харин татвар төлөгч нь татварын тайлангаа хугацаанд нь тайлагнаж, татвараа төлсөн бол торгууль, алданги төлөх эрсдэл хүлээхгүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ...манай байгууллага нь ОНӨҮГазар буюу төсвийн байгууллага тул үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлөгдөх ёстой, үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулсан нь буруу гэж тайлбарлах боловч Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-д төсвийн байгууллага гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг гэж тодорхойлсон бөгөөд Х************* ОНӨҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд /улсын бүртгэлийн 1714001002 дугаартай, 4126262 регистртэй,/ Х************* Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой, үйлдвэрийн газар гэж бүртгэгдсэн, дүрмэндээ өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар мөн гэж тусгагдсан, 2010-2014 оны санхүүгийн тайлан зэргээр ХөвсгөлУс чандмань ОНӨҮГ нь төсвийн байгууллага биш, үйлдвэрийн газар болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулинд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд татварын улсын байцаагч нь нэхэмжлэгч байгууллагын үл хөдлөх эд хөрөнгөнд данс бүртгэлд тусгагдсан үнийн дүнгээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна

ХОЁР. Нэхэмжлэгч нь 2011 оны бусдын хөдөлмөрийн хөлс шилжүүлсэн орлогод 12 192.7 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд манай байгууллага бусдаас татвар тооцож авах үүрэггүй, татварын байгууллага нь өөрөө татвараа олж авч, төсөвт оруулах үүрэгтэй гэж маргаж байгаа боловч Х************* ОНӨҮГазар нь 2011 онд бусдад 102 172 100 төгрөгийн хөдөлмөрийн хөлс олгосон, шилжүүлсэн орлогод татвар суутган төсөвт төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д татвар суутгагч гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг гэж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т суутгагч гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг гэж тус тус зааснаар Х************* ОНӨҮГ нь татвар суутгагч мөн тул хуулийн дээрх заалтуудаар татвар төлөгчийн олсон орлогод хуулинд заасан хэмжээгээр татвар ногдуулан суутгаж, суутгасан татвараа Татварын албанд шилжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн байна.

Нэхэмжлэгч байгууллагыг хуулинд заасан дээрх үүргээ биелүүлээгүй гэж татварын улсын байцаагч үзэж акт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 12 192.7 сая төгрөгний торгууль алданги нь нийлээд 8.2 сая төгрөг болж алданги, торгуулийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн хуулийн заалт зөрчсөн гэсэн маргааны хувьд:

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-т Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна, 74.4-т Энэ хуулийн 74,75 дугаар зүйлд заасан торгууль нь Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй гэж тус тус заасан байх тул татварын хүү, торгууль, алдангийг тооцох илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Татварын ерөнхий хууль бөгөөд татварын улсын байцаагч энэ хуулийн дагуу алданги, торгууль тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас гадна өмнөх онуудын татваруудыг нийлүүлж 2014 онд бүгд 110.000.000 сая төгрөг болгон Татварын албанд төлсөн байхад нөхөн татвар ногдуулсаныг татварыг давхардуулсан гэж үзэж байна гэсэн маргааны хувьд:

Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа татварын байцаагчийн дээрхи актыг хүчингүй болгож, зохих акт гаргахыг даалгах тухай шаардлагыг гаргасан боловч, ...актаар тогтоогдсон төлбөрийг төлсөн учир давхардуулан акт тогтоолоо гэж маргаан үүсгэсэн бөгөөд энэхүү актаар тогтоосон татваруудыг төлсөн хэмээн гаргаж өгсөн баримтууд нь акт гарсан өдрөөс хойш төлөгдсөн баримтууд байх тул өмнө төлөгдсөн татварыг давхардуулан акт тогтоосон гэж үзэх боломжгүй, тэрхүү актыг хүчингүй болгох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тухайн маргаан бүхий байцаагчийн акт гарсны дараа татвар төлсөн үйл баримтууд байх тул нэгэнт төлөгдсөн татварт давхардуулан төлбөр ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Уг нь нөхөн төлбөрт татвар тогтоосон акт гарахаас өмнө татваруудыг төлсөн байсан бол харин түүнийг давхардуулан татвар ногдуулсан гэж үзэх эсэхийг тогтоох боломжтой болно.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс нотлох баримтаар ирүүлсэн татварын тооцооллын жагсаалтаас харахад нэхэмжлэгч Х************* ОНӨҮГ нь байгууллага нь 2014 онд Татварын хэлтэст нэгдүгээрт авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татварт 45 000 .0 төг, хоёрдугаарт усны нөөц ашигласны төлбөрт 72 459.0 төг, гуравдугаарт ус рашааны нөөц ашигласны төлбөрт 396 158.0 төг, дөрөвдүгээрт дотоодын бараа , ажил үйлчилгээний НӨАТ-д 30 000 000.0 төг, тавдугаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 20 000 000.0 төг, зургаадугаарт цалин түүнтэй адилтгах орлогод 59 571 287.0 төгрөг, нийт 110 084 904.0 төгрөгний албан татвар төлжээ.

Иймд 110 084 904.0 сая төгрөгийн татвар төлсөн баримтаар Х************* ОНӨҮГ татварын хяналт шалгалтаар тавигдсан татварын өрийг төлсөн гэх боловч, нэгэнт татвар нөхөн төлүүлэхээр акт тогтоосны дараа дээрхи татваруудыг төлсөн байх тул давхардуулан акт тогтоосон гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл акт тогтоосны дараа татвараа төлсөн баримтууд байх тул төлөгдсөн татварт дахин давхардуулан акт тогтоосон гэж үзэх үндэслэлгүй, татварын хяналт шалгалт хийх үед нэхэмжлэгч нь 110 084 904.0 төгрөгний албан татваруудыг төлөөгүй байсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т нэмэгдсэн өртгийн албан тавар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу Х************* ОНӨҮГ нь 2011 онд борлуулалтын орлого 207 656 911.0 төгрөг, 2013 оны борлуулалтын орлого 5 812 591.00 төгрөгт, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд татварын улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад 21 346 950 төгрөгний нөхөн татвар ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна гэсэнтэй, 2 134 659 төгрөгний торгууль ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах гэсэнтэй, 64 040 төгрөгний хүү тооцсон нь дээрх хуулийн 17.1.1-д нөхөн төлвөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх гэсэнтэй тус тус нийцсэн байна.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д Татвар ногдуулах, төлөх, татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтанд хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх гэж заасан үүргийнхээ дагуу Х************* ОНӨҮГ-ын 2010-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд Татварын улсын байцаагч нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 170009081 дүгээр акт гаргасныг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Зохих акт гаргахыг Татварын хэлтэст даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлагадаа зохих акт гаргахыг хариуцагчид даалгах-ыг хүсч боловч энэ шаардлага, үндэслэлээ тодорхойлж дэмжиж тайлбар өгөөөгүй ба нэхэмжлэлийн үндэслэлд ч шаардлагаа тодорхойлоогүй болно.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Хөвсгөл -Ус Чандмань Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурал 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгтохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан, уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас татварын актын нөхөн татварыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, харин торгууль, алдангийг өршөөнө гэж шийдвэрлэсэн байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.2, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.2,17.3 дахь заалтуудыг үндэслэн 37.947.087,00 төгрөгийн нөхөн төлүүлэх татварын дүнд ногдуулсан 7,114,736.10 төгрөгийн торгууль, 9,995,282.80 төгрөгийн алданги, 64,040.90 төгрөгийн хүү, нийт 17,174,059.80 төгрөгийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5,70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 18 дугаар зүйлийн 18.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.6, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6, 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг баримтлан Х************* ОНӨҮГ-ын Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн 2014 оны04 дүгээр сарын 15-ний өдрийн 170009081 дүгээр актыг хүчингүй болгож, зохих акт гаргахыг Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 170009081 дүгээр актаар нөхөн төлүүлэх татварын дүнд ногдуулсан 7,114,736.10 төгрөгийн торгууль, 9,995,282.80 төгрөгийн алданги, 64,040.90 төгрөгийн хүү, нийт 17,174,059.80 /арван долоон сая нэг зуун далан дөрвөн мянга тавин есөн төгрөг наян мөнгө/-ийг өршөөн хэлтрүүлж, нийт 55,121,146.80 төлбөрийн хэмжээг багасгаж, 37.947.087,00 мянган төгрөг болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН