Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/05094

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29

182/ШШ2024/05094

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: С  тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, З  овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 4 871 197 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд нь 2022.09.16-ны өдөр 7104872096 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулан 3 600 000 төгрөгийн зээл авсан бөгөөд гэрээ дуусгавар болох огноо нь 2023.09.15-ны өдөр юм. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу нийт 1 072 318 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 2 805 479 төгрөг, үндсэн хүү 1 789 563 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 271 156 төгрөг, нотариатын төлбөрт 5 000 төгрөг, нийт 4 871 197 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

******* ******* ББСБ ХХК нь хариуцагч О.*******тэй тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч О.*******гээс тус шүүхэд гаргасан тайлбартаа: *******ын ******* миний бие ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрч байна. 2024.12.31-ний өдрийг хүртэл хувааж төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох, 4 871 197 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.Хариуцагч О.******* нь нэхэмжпэлийн шаардлага 4 871 197 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.12.31-ний өдрийн дотор төлж барагдуулна.

2.Энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр гадны нөлөөгүйгээр байгуулсан нь үнэн бөгөөд хойшид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг ойлгосон болно. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, О.*******гийн ******* ******* ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт, талуудын хооронд байгуулагдсан Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, цахим зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, төлбөрийн баримт, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 4 871 197 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 4 871 197 төгрөгийг 2024.12.31-ний өдрийнд дотор төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 890 төгрөгийн 46 445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 46 445 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 46 445 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 4 871 197 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 4 871 197 төгрөгийг 2024.12.31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 890 төгрөгийн 46 445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 46 445 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 46 445 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА