Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/05096

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29

182/ШШ2024/05096

     

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Б  тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух Б  овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,

 

930 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Хариуцагч О.******* нь манай компанийн Батос зайрмагийг үйлдвэрийн үнээр худалдан авч цаашаа хэрэглэгчдэд ашгаа нэмж заран хамтран ажилладаг байсан.

Бидний хувьд хамтран ажиллагч талтай өөрийн бүтээгдэхүүнийг байршуулах зайрмагны хөлдөөгчийг тодорхой зориулалт, хугацаагаар ашиглаж, гэрээнд заасан нөхцөлийн дагуу буцаан хүлээлгэн өгөхөөр тохиролцон 2021.07.27-ны өдөр Зайрмагны хөлдөөгч ашиглах гэрээ-г байгуулсан.

Мөн тухайн дэлгүүртэй AUCMA-SD-328 маркийн зайрмагны хөлдөөгчийг тодорхой зорилгоор ашиглаж, буцаан хүлээлгэн өгөх 2021.07.27-ны өдрийн Зайрмагны хөлдөөгч хүлээлцэх акт-ын гэрээ байгуулсан.

Хариуцагч нь 2023.12 сараас хойш үйл ажиллагаагаа бараг явуулаагүй бөгөөд энэ үеэс бид хөлдөөгчөө буцаан авах талаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл элдэв шалтаг хэлсээр байна.

Иймд О.*******гаас манай компанийн өмч болох хөлдөөгчийн төлбөр 930 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ. 

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

Ган шанд ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна.

Энэхүү хэрэгт итгэмжлэгчийг төлөөлж Б.Батзориг миний бие оролцож байгаа ба хариуцагч О.******* нь 2024.11.20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч О.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие *******гийн ******* нь 2024.11.20-ны өдөр ******* ХХК-ийн шаардлагыг биелүүлж дуусгасан тул хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулагдсан Зайрмагны хөлдөөгч ашиглуулах гэрээ, зайрмагны хөлдөөгч хүлээлцсэн акт зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь О.*******д холбогдуулан 930 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй тул зохигчийн хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 930 000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д бүрэн төлж барагдуулсан байна.

 

Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, биелүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.*******д холбогдох 930 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4., 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 870 төгрөгийн 13 435 төгрөгийг улсын төсвөөс, 13 435 төгрөгийг хариуцагч О.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА