| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/06689/И |
| Дугаар | 182/ШШ2024/05097 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/05097
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: С байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, *******ийн ******* /РД:*******/-д холбогдох,
232 839 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Mymobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2022.11.16-ны өдөр 41806590 тоот гэрээ байгуулж, ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Мөн гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах , үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 699 000 төгрөгийн үнэтэй ZTE lade V40 Black гар утасны төлбөрийг 12 сар хуваан төлөхөөр зээлээр авсан.
Г.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, ******* дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр худалдан авсан төхөөрөмжийн 2022 оны 05, 06, 07 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 232 839 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна.
Иймд Г.*******аас дугаарын үйлчилгээний төлбөрт 104 689 төгрөг, зээлээр авсан төхөөрөмжийн төлбөрт 116 500 төгрөг, гэрээний торгууль 11 650 төгрөг, нийт 232 839 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 232 839 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсаа татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Г.*******ад холбогдуулан 232 839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.*******ад холбогдох нийт 232 839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ******* ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууран тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 636 төгрөгийн 3 818 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 3 818 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА