| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04814/И |
| Дугаар | 182/ШШ2024/05098 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/05098
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Б тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 575 919.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай ******* ******* ББСБ ХХК нь Ё.*******тэй 2022.09.30-ны өдөр ББЗГ-22/214 дугаартай Эмэгтэйчүүдийг дэмжих бичил бизнесийн зээлийн гэрээ-г байгуулж, 2 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ.
Гэтэл хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөө удаа дараа хожимдуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан ч зээлээ бүрэн төлж дуусгаагүй зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу зээлээ төлдөггүй, заавал манай компаниас холбогдож хэлэхэд хэдэн сарын дараа нэг төлөлт хийдэг бөгөөд өнөөдөр хийе, удахгүй төлнө гэх зэргээр худал хэлж явсаар өдийг хүрээд байна.
Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7.-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. гэж заасны дагуу ББЗГ-22/214 дугаартай Эмэгтэйчүүдийг дэмжих бичил бизнесийн зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 524 517 төгрөг, хүү 442 835.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү буюу 8 567.16 төгрөг, нийт 575 919.96 төгрөгийг хариуцагч Ё.*******гээс гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие ******* ******* ББСБ ХХК-ийг төлөөлөн Ё.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 575 919.96 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь 2024.10.22-ны өдөр зээлээ бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулагдсан ББЗГ-22/214 дугаартай Эмэгтэйчүүдийг дэмжих бичил бизнесийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл олголтын хуудас, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтыг гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Ё.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 575 919.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ё.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ё.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 575 919.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4., 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 928 төгрөгийн 8 964 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 8 964 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА