Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/05229

 

 

 

 

 

 

 

 

2024 12 02

182/ШШ2024/05229

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: С хаягт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух З  овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

1 753 289.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.******* нь манай компанитай 2021.11.18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдаж авахтай холбогдуулан 3 149 910 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан.

Гэтэл зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.*******аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453., зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Б.*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 1 067 153.24 төгрөг, үндсэн хүү 527 004.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88 930.85 төгрөг, нийт 1 753 289.07 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.*******ын тайлбартай танилцлаа. Эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд хуульд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******ын ******* миний бие ******* ******* ******* ББСБ ХХК-ийн надаас нэхэмжилж буй 1 753 289.07 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025.01.30-ны өдрийн дотор хоёр хувааж төлөхөөр тохиролцсон. Хуульд заасан үр дагаварыг ойлгосон бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох 1 753 289.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.Хариуцагч Б.******* нь 1 753 289.07 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.12.30-ны өдөр 876 644.5 төгрөг, 2025.01.30-ны өдөр 876 644.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.

2.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон, цаашид энэ асуудлаар гомдол санал гаргахгүй болно гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл хүүгийн тооцоолол зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан, 1 753 289.07 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.12.30-ны өдөр 876 644.5 төгрөг, 2025.01.30-ны өдөр 876 644.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 002 төгрөгийн 21 501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21 501 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 21 501 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 758.дугаар зүйлийн 758.1.-т заасныг тус тус удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох, 1 753 289.07 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.12.30-ны өдөр 876 644.5 төгрөг, 2025.01.30-ны өдөр 876 644.5 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 002 төгрөгийн 21 501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21 501 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 21 501 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА