Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/05234

 

  

 

 

 

 

 

2024 12 02

182/ШШ2024/05234

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Б  овогт Б-н ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 849 892.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.******* нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 11002666 тоот Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, 11002666 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулсан ба Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 1.2-т заасны дагуу 2022.11.05-ны өдөр ******* апликэйшнд хүсэлт илгээн 4 000 000 төгрөгийг эхний 30 хоногт хүүгүй, 2 дахь сараас сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. ******* апликэйшнд зээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2022.12.08-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүр 736 009.32 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт 34 180.64 төгрөг, зээлийн хүүнд 634 987.85 төгрөгийг төлсөн. Б.******* нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй болно. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. болон Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний хавсралтын 1.5.2-т заасныг үндэслэн үндсэн зээл 3 965 819.36 төгрөг, зээлийн хүүнд 2 336 464.07 төгрөг буюу нийт 6 849 892.45 төгрөг болж барагдуулах ёстой. Иймд хариуцагчаас нийт 6 849 892.45 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.*******тай харилцан тохиролцсон. Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг 6 сарын хугацаанд хувааж төлөхөөр болсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Балдангийн ******* миний бие ******* ******* ББСБ ХК-иас зээлж авсан 6 849 892.45 төгрөгийг 6 сарын хугацаанд 2024.12.29-ний өдрөөс эхлэн сар бүрийн 29-ний өдөр төлөлт хийж төлж барагдуулахаар ярилцаж, эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэв төлөлт хийхгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахыг ойлголоо гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох нийт 6 849 892.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 6 849 892.45 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.12.29-ний өдөр 1 141 648.74 төгрөг, 2025.01.29-ний өдөр 1 141 648.74 төгрөг, 2025.02.28-ны өдөр 1 141 648.74 төгрөг, 2025.03.29-ний өдөр 1 141 648.74 төгрөг, 2025.04.29-ний өдөр 1 141 648.74 төгрөг, 2025.5.29-ний өдөр 1 141 648.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.

2.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргах эрхгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон байна. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай ******* ******* ББСБ ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулагдсан Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, Цахим зээлийн эрх нээх гэрээ, Зээлийн дансны хуулга, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 6 849 892.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 6 849 892.45 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2025.05.29-ний өдрийн хооронд буюу нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 29-ний өдөр 1 141 648.74 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 548.32 төгрөгийн 62 274.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 62 274.16 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******аас 62 274.16 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 758.дугаар зүйлийн 758.1.-т заасныг тус тус удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 6 849 892.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 6 849 892.45 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд буюу нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 29-ний өдөр 1 141 648.74 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 548.32 төгрөгийн 62 274.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 62 274.16 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******аас 62 274.16 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Ж.БАЙГАЛМАА