Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/05308

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 09

182/ШШ2024/05308

     

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С  байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 038 057 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

******* ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2023.04.09-ний өдрийн 140000893731 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, зээлийн гэрээгээр 2023.04.21-ний өдөр 3 удаа 690 000 төгрөгийг сарын 3.1-3.4 хувийн хүүтэй 2 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан.

Хариуцагч нь зээлийн гэрээ болон Монпэй аппликэйшнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь зээлийн гэрээний 5.2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 451.1.-т заасныг тус тус зөрчиж байна.

Иймд Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийг тус тус үндэслэн нийт 1 038 057 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй *******ын *******од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч нь 2024.12.06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ******* ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлсэн байх тул нэхэмжлэлээс татгалзаж байна. гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулсан 2023.04.09-ний өдрийн Зээл, зээлийн эрх нээх гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэргийг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******од холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 1 038 057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1 038 057 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 948.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32 948.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д.******* холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1 038 057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., 56 дугаар зүйлийн 56.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 948.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16 474.35 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА