Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 126/ШШ2016/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: И************* ХХК-ний нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Т************* д холбогдох

Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийнНийгмийн даатгалын шимтгэл, алданги нөхөн ногдуулах тухай 68 дугаар актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И************* ХХК-ний захирал Ч.Ц************* , хариуцагчнийгмийн даатгалын улсын байцаагч Я.Т************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И************* ХХК-ний захирал Ч.Ц*************-ын  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Хөвсгөл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Т************* ын гаргасан Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нөхөн ногдуулах тухай 68 дугаар актыг хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: И************* ХХК нь 2011, 2012 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө үндсэн ажилчдын бодит цалингийн сангаас тооцоолж шимтгэл төлсөн, гэрээт ажилчдад цалин олгоогүй ба улсын төсвөөр хийгдсэн ажлын төсөвт цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцон төлбөр ногдуулсаныг хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэгч И************* ХХК-ний захирал Ч.Ц*************  шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлахдаа: Миний хувьд тухайн актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Манайд тавигдсан актыг миний хувьд хүлээн зөвшөөрөхболомжгүй гэж үзэж байна. Манай компани 2011, 2012 онуудад ажилчдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулахаар тушаал гаргаж ажиллуулдаг байсан учраас тухайн ажилтанд тавигдсан цалингийн фондоор бодогдсон гэж үзээд би тухайн актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Үндсэн ажилтны цалингийн хувьд тухайн үед нийгэм хямралтай байсан учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байсан. Гэрээт ажилчдын цалингас суутгал хийлгүүлэхээр акт тавигдсаныг зөвшөөрөхгүй. Барилга, худгын ажилчид тогтворгүй, гэрээ хийх боломжгүй байдаг. Доод тал нь 7 хоног, дээд тал нь 2-3 сар ажилладаг байсан. Ажилчид гэрээ хийе гэхэд хийдэггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэхэд дургүйцдэг. Өөрсдөө сайн дурын даатгал төлнө гэдэг. Одоо ч гэсэн барилгын компанид нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг манай компани өгнө гэхэд суутгуулах хүн олддоггүй. Ердөө цалингаа авч байвал боллоо гэсэн хандлагатай байдаг. Тухайн үед манайд шалгалт хийж байна гэсэн, дараа нь шалгалтын дүнгийн тухай танилцуулсан. Шалгалт хийж байхад би байгаагүй, надтай уулзаагүй. Сүүлд акт гарсны дараа шалгалтын дүнтэй танилцаж актанд гарын үсэг зур гэхэд нь очиж үзээд зурахгүй гэсэн. гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И************* ХХК-ийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна гэжНийгмийн Даатгалын байгууллагад 2011, 2012 онд НД-8 гэсэн тайлан гаргаж өгсөн. Бодит баримтанд шалгаж үзэхэд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бодит олгосон цалингаас тооцож шимтгэл төлнө гэсэн заалт бий. Бид нар Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар байгууллага аж ахуйн нэгжүүд бодит цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа эсэхийг шалгаж, ажилчдын эрх, ашгийг хохироож байгаа эсэхэд хяналт тавьдаг. Үүнийг үндэслэн шалгахад тухайн байгууллагын тайлан баримт бичгийг шалгасан. И************* ХХК-ийг ийм байдлаар шалгахад бодит олгосон цалин, ажилчдын нийгмийн даатгалд төлсөн шимтгэл зөрсөн. Нэхэмжлэгч талд ийм зөрүүтэй байна гэж хэлэхэд актыг хүлээн зөвшөөрөхгүй бид ам тохироогоор гэрээ хийсэн гэж хэлдэг. Хуульд ийм заалт байгаа гэдгийг бодит баримтаар гаргаж танилцуулсан. Ийм учраас бодит олгосон цалин, түүнд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл зөрж байгаа юм. Энд хоёр өөр тоо гарч ирж байгаа. Үндсэн ажилчдын зөрүү, гэрээт ажилчдын цалин гэсэн. Үндсэн ажилтнууддаа 140.400 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэлийг төлчихсөн байдаг. Тухайн үед итгэлцэл гэдэг үндсэн дээр нягтлан бодогч Тунгалаг бол Нийгмийн даатгалын тухай хуулиар манай нийгмийн даатгалын орон тооны бус төлөөлөгч учраас энэ шалгалтын ажлыг харьцаж хийсэн. Тунгалаг өөрөө үндсэн ажилчдынхаа зөрүүг гаргаж ирсэн. 2011, 2012 онд ийм цалин авч байсан гэдгийг тооцоогоороо гаргачихсан байсан. Түүний гаргасан тооцоотой нийгмийн даатгалын шимтгэл нийлж байсан.Гэрээт ажилчид эднийд байдаг нь татварын тайлангаар нотлогдож байгаа. 2012 оны татварын тайланд ажилчдад олгосон цалин хөлс нь 38.990.000 гэсэн тоо байгаа. Татварын тайлан, татварын актыг тухайн үед надад авчирч үзүүлж байсан. Барилга, худгын гүйцэтгэлийг авчирч харуулж байсан. Эдний компани дан ганц худгийн үйл ажиллагаа эрхэлдэггүй, барилгын ажил ч эрхэлдэг. Тухайн үед Барилга Хот Байгуулалтын газраас энэ компани тухайн онуудад ямар ажил гүйцэтгэж байсан тухай судалгаа авч байсан. Судалгаагаар Алаг-Эрдэнэ, Тариалан сумдад соёлын төвийн барилга барьсан судалгаа гарч байсан. Тухайн үед олон баримтуудыг үндэслэж акт тавьж байсан боловч түүнийг бичээгүй байна. 2012 оны 38.990.000 төгрөгийн цалин хөлс олгож байсан гэсэн татварын тайланд гаргаж байсан дүн байгаа. 2011 онд үндсэн цалин хөлс21.390.000 төгрөг гэсэн дүн гарч байсан. Би яагаад татварын тайланг ингэж баримтлаад байна вэ гэхэд Нийгмийн даатгалын тухай хууль, Татварын ерөнхий хуульд аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилчдад олгосон цалин хөлснөөс эхлээд нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдэх дүнгээс татвар ногдуулна. Татвар ногдуулсан дүнгээсээсуутган татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байдаг учраас татварын тайланг үндэслэсэн. 2011 оны татварын тайланд 21.390.000 төгрөгийн цалин хөлс олгосон гэж гаргасан бол манай нийгмийн даатгалд өгсөн тайланд 9.201.000 төгрөгийн цалин хөлс олгосон гэж гаргасан байсан. Татварт өгсөн тайлангаас 12.180.000 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Түүнээс гадна татвар болон нийгмийн даатгалын тайланд тусгаагүй баримтаар 15.658.000 төгрөг байна гэж 2011 онд гаргасан байдаг. Үүнийг гүйцэтгэлийн тайланд үндэслэсэн. Гэрээт бус ажилчдын хувьд Нийгмийн даатгалын тухай хуульд адилтгаж нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам байдаг. Байцаагч ямар журам баримталж байгаагаас эзэнгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх арга хэмжээ авдаг. Амаар тохирч цалин хөлс олгодог гэж байгаа боловч монгол улсын иргэн бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй байдаг. Бид ч гэсэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа эсэхийг шалгаж үзэх үүрэгтэй байдаг. Хөдөлмөрийн гэрээгээр ажилчдыг ажиллуулж байгаа байгууллагууд хөдөлмөрийн гэрээгээ авчирч үзүүлдэг. Мөн ажилд орсон тушаалыг ч шалгадаг. И************* ХХК-ийн хувьд ажилчидтай гэрээ хийгээгүй ажиллуулж байгаа нь хууль зөрчиж байгаа юм. Нийгмийн даатгалын тухай хуульд даатгуулагчтайхөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллуулах гэрээгээражиллуулж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлж албан журмын даатгалд заавал хамруулна гэсэн байдаг. Үүнийг тухайн байгууллага зөрчсөн байна гэж үзээд шаардсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ам тохироо хийсэн гэж байгаа боловч Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг зөрчиж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгож байсан аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийгээд 2010-2013 онуудын зөрчилтэй холбоотой удирдамж манайд ирсэн байсан. Тэнд И************* ХХК-ийн баримт орох байсан байна. Яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр байх ёсгүй гэж үздэг вэ гэхэд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг хэрэгжүүл гэж манайд зааварчилгаа өгсөн байдаг учраас Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-ттодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардагдах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах ажилтны нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглогно гэсэн байдаг тул Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас тавигдаж байгаа шаардлага бол тодорхой мэргэжил, тусгай мэргэжил, ур чадвар шаардаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтныг заавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах ёсгүй, цалингаа нууж байна гэж үздэг. Бид ажлын арга туршлагаа ашиглан тухайн үеийн баримт бичгүүдэд үндэслэн нуусан орлогыг илрүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч байгууллагын хувьд дээрх байдлаар шалгахад нуусан орлого байна гэж үзсэн. Бидний хувьд итгэлцэл байсан учраас орон тооны бус байцаагч няглан бодогчтой харилцаж үндсэн ажилтныхаа жагсаалтаа гаргасан.Шалгалт хийж эхлэхдээ захиралд нь хэлээгүй, ня-бо Тунгалагт хэлээл түүнтэй харьцсан. Сүүлд нт дүнгийн талаар танилцуулгын хуралд захирал Ц*************  өөрөө ирж оролцсон, шалгалтын талаар мэдсэн шүү дээ. Иймд И************* ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

И************* ХХК нь Хөвсгөл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Т************* д холбогдуулан Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нөхөн ногдуулах тухай 68 дугаар актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдлоо2015 оны 12 дугаар сарын 24-н өдрийн 502 тоот албан бичиг /хх-ийн 06/-аар Хөвсгөл аймгийнНийгмийн даатгалын хэлтэст хандсанаар, мөн өдөр түүнд хэлтсийн даргын 323 тоот албанбичгээр ...нийгмийн даатгалын хууль зөрчиж хүчингүй болгох эрх байхгүй болохыг мэдэгдэжхариу өгсөн байна.

Нэхэмжлэгч нь уг хариуг хүлээн аваад хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлгаргасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн болно.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Я.Т*************  ньхэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу 2013 оны 12 дугаар сард И************* ХХК-ний2013, 2014 онуудын санхүүгийн тайлан, холбогдох баримтад хяналт шалгалт хийж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,17.1.2, 31 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзээд улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нөхөн ногдуулах тухай 68 дугаар актаар ...2011 онд үндсэн ажилтанд олгосон 15658.4 мян.төг, гэрээт ажилтанд 10158.1 мян.төг, 2012 онд үндсэн ажилтанд 39323.6 мян.төг, гэрээт ажилтанд 79503.2 мян.төг нийт 144643.3 мян.төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг дутуу тайлагнасан зөрчилд 31.821.526 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэхээр, хугацаандаа төлөгдөөгүй үндсэн ажилтны 12.096.000 төгрөгийн шимтгэлийн дүнгээс 3.629.000/30%/, гэрээт ажилтны 19.725.000 төгрөгийн шимтгэлийн дүнгээс 9.862.500 /50%/ төгрөгийн алданги ногдуулж, нөхөн ногдуулсан шимтгэл, алданги бүгд 45.313.026 төгрөгийн төлбөрийг И************* ХХК-ний захирал, ня-бо нарт хариуцуулахаар шийдвэрлэжээ. /хх-4 хуудас/

1/. Нэхэмжлэгчээс 2011, 2012 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө үндсэн ажилчдын бодит цалингийн сангаас тооцоолж шимтгэл төлсөн гэж, хариуцагчаас ажил олгогч нь үндсэн ажилтны цалинг зөв тооцож, даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй гэж,

2/. Нэхэмжлэгчээс иргэдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байгаа тохиолдолд ажил олгогчоос байнгын ажлын байраар хангаагүй, байнгын ажлын хөлс олгоогүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэж, хариуцагчаас И************* ХХК нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг ажиллуулсан бол тэдгээрийг албан журмаар даатгуулах үүрэгтэй гэж тус тус маргажээ.

И************* ХХК-ний захирлын 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Цалин батлах тухай 05 дугаар тушаалаар Байгууллагын үндсэн ажилчдын цалинг хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр олгох, ажилтан ажилчдын цалингийн сангаас тооцох Нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувийг байгуулллагаас бүрэн төлөхөөр тогтоосны дагуу 2011онд үндсэн 10 ажиллагсадад, 2012 онд 7 үндсэн ажиллагсдад тухайн үеийн хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр буюу Хөдөлмөр Нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний Хорооны хурлын 2011.04.05-ны 01 тоот тогтоолоор тогтоогдсон сард 140400 төгрөгөөр цалинг олгож байсан баримт байх тул /хх-22-23 хуудас/ Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т 1. Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэсэн заалттай нийцэж байна.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т ...эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс-д нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар хуульчилсан байна.

Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.8-д хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого гэж цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг хэлнэ гэж тайлбарласан байна.

Дээрх тайлбараас үзвэл байнгын шинжтэй орлого олж буй нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар байгаа ба байнгын шинжтэй орлого гэж ямар орлогыг хэлэх вэ гэдэг асуудалд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгохоор хуульчилсан байна.

Байнгын шинжтэй орлого гэсэн ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх байнгын ажлын байр гэсэн ойлголттой төсөөтэй байдлаар ойлгож, хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд байнгын шинжтэй орлого гэж ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гүйцэтгэсний үр дүнд тодорхой хугацаанд, байнгын давтамжтайгаар орлого олох буюу харьцангуй удаан хугацаагаар орлого олж байхыг ойлгохоор байна.

Иймээс И************* ХХК нь иргэдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулаагүйбөгөөд энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч тал хэн аль нь маргаагүй ба эндээс үзэхэд Нийгмийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх явцуу зорилгын хүрээнд улсын байцаагч нь акт тавьснаас бус тодорхой даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах арга хэмжээг аваагүй, нийгмийн даатгалын харилцаа нь хувь хүн буюу даатгуулагч иргэний эрхийг хамгаалахад чиглэсэн харилцаа байх бөгөөд маргаан бүхий актад гэрээт гэх ажилтан тус бүрт хамаарах төлбөрийн хэмжээг нарийвчлан тодорхойлсон баримтаар зохих дүгнэлтийг гаргаагүй байна.

Эдгээр иргэд нь инженерийн хийцтэй уст худаг цэг шинээр гаргасан ажлын гүйцэтгэлийн баримтад тодорхой хугацаагаар ажиллаж, байнгын бус, түр зуурын шинжтэй орлогыг олж байсан болох нь цалинг тооцоолсон баримтаас харагдаж байна.

Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар нийгмийн даатгалд байнгын ажлын байранд, тодорхой хөдөлмөр эрхэлж байгаа этгээд албан журмаар даатгуулах, тодорхой хөдөлмөр эрхлээгүй тохиолдолд тухайн иргэн сайн дураар даатгуулж болох журамтай байхад хариуцагч нар нь тэдгээр иргэдийн тодорхой хугацаанд ажилласан нөхцлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д хамаатуулан төлбөр тогтоосон акт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

И************* ХХК нь иргэдтэй Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллуулсан бол тэдгээрийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, гэрээгээр тохирсон хөлс-д нийгмийн даатгалын шимтгэл төлөх эрх зүйн үндэслэлтэй болох ба нэгэнт гэрээ байгуулаагүй, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг ажиллуулсан гэж тайлбарлаж байгаа тул тэдгээрийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагч дээрхи маргаан бүхий захиргааны актыг үйлдэхдээ тухайн хуулинд байхгүй заалтыг хэрэглэсэн, Тухайлбал: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,17.1.2, 31 дугаар зүйлийн 32.1.1,32.1.2 дахь заалт хэмээн тухайн хуулинд байхгүй заалт хэрэглэсэн нь захиргааны актыг үйлдэхдээ зохих хуулийг үндэслэх шаардлагыг зөрчсөн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн ... нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх... гэсэн, мөн Нийгмийн даатгалын хяналт шалгалтын ажлын нэгдсэн журмын Нэг-ийн 1.8-д заасан зарчмыг баримталж ажиллаагүй байна.

Мөн Аж ахуйн нэгж, байгууллагуудад Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, шимтгэл төлөлтийн тайлангийн үндэслэл шалгах ажлын удирдамжийг хэлтсийн дарга П.Лхагважав баталж, хавсралтаар улсын байцаагч Я.Т*************  нь Идэрчандмань ХХК-д хяналт шалгалтыг хийхээр хувиарлагджээ. /хх-19-20 хуудас/. Уг удирдамжаар ... шалгалтыг хавсралтаар батлагдсан хувиарийн дагуу 2013 оны 12 сарын 13-18 дотор багтаан явуулах бөгөөд ... шалгалтын дүнгийн танилцуулга, акт, төлбөр зөрчлийн жагсаалтыг 2013 оны 12 дугаар сарын 25-ны дотор нэгтгэж, хэлтсийн зөвлөлийн хуралд оруулах-аар баталсан боловч улсын байцаагч Я.Т*************  нь И************* ХХК-ний 2011, 2012 онуудын санхүүгийн тайлан, холбогдох баримтад хяналт шалгалтыг удирдамжинд заасан хугацаанд хийсэн боловч актыг 10 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн нь удирдлагаас баталсан шалгалт хийх тухай удирдамжаа зөрчсөн, хууль бус үйлдэл явуулсан байх бөгөөд хариуцагчаасхудгийн ажилчдын нэр гарч ирээгүй учраас зарим зүйлийг шалгаж тодруулах шаардлагатай байсан тул хүлээж байгаад урьд онд шалгаж байсан баримтаа үндэслэн актаа жилийн дараа гаргасан ... гэж тайлбарлаж байгаа бөгөөд Улсын байцаагч Я.Т*************  баримтуудыг нягтлан шалгах зорилгоор зохих актыг гаргахгүй 10 сар байж байгаад дахин нягтлан шалгах ажиллагаахийлгүйгээр төлбөр төлүүлэхээр акт тавьсан нь буруу.

Түүнчлэн нэхэмжлэгчээс ...надад шалгалт хийх тухай байцаагч Я.Т************* танилцуулаагүй, шалгалтын дүнгийн хуралд танилцуулгийг л мэдсэн гэж, хариуцагчаа би ня-бо н.Тунгалагтай л харьцаж шалгасан... гэж тайлбарласан нь удирдамжийн дагуу хяналт шалгалтыг эхлэхдээ И************* ХХК-ний удирдлагад шалгалтын зорилго, ямар чиглэлээр явуулах тухайгаа танилцуулаагүй, зөвхөн ня-ботой нь харьцаж шалгалт хийсэн нь тогтоогдож байх тулНийгмийн даатгалын хяналт шалгалтын ажлын нэгдсэн журмын Нэг-ийн 1.8-д ... ажил олгогчийн хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчмаа баримтлаагүй, мөн журмын Дөрөв-ийн 4.1-д Хяналт шалгалтын үйл ажиллагаа нь хяналт шалгалт хийх байгууллагын удирдлагад шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулснаар эхэлнэ. ... улсын байцаагч нь тухайн шалгалтанд ямар чиглэлээр хяналт шалгалт явуулахыг тодорхой танилцуулна. ... гэсэн заалтыг зөрчиж шалгалтыг явуулж, улмаар шалгалт дууссаны дараа шалгуулагч байгууллагын удирдлагыг танилцуулгын хуралд оролцуулсан явдал нь хууль, холбогдох журмаа зөрчсөн үйл ажиллагаа явуулж, тогтоосон актаар төлбөр төлүүлэх боломжгүй юм гэж үзлээ.

Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар нийгмийндаатгалд байнгын ажлын байранд, тодорхой хөдөлмөр эрхэлж байгаа этгээд албан журмаардаатгуулах, тодорхой хөдөлмөр эрхлээгүй тохиолдолд тухайн иргэн сайн дураар даатгуулж болох журамтай байхад хариуцагч нь тэдгээр иргэдийн нөхцлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д хамаатуулан Идэрчандмань ХХК-д төлбөр тогтоосон улсын байцаагч Я.Т*************  нь дээрхи хуулийн заалтууд болон холбогдох журам зөрчиж хяналт хяналт шалгалтыг хийж, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн акт гаргасан нь тогтоогдож бус актаар түүнд албан татварыг ногдуулж, албан татвар төлүүлэх боломжгүй болно. байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нөхөн ногдуулах тухай 68 дугаар актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин хариуцагчаас тус шүүхэд гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болон зөрүүтэй төлсөн даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын НД№8 тайланг гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй ба энэхүү тайлан нь тухайн үед шалгалт явуулж байх үед гаргуулах ёстой байсан учир шүүхээс түүний хүсэлтийг хүлээн авч нөхөж тайлан гаргуулах үүрэггүй бөгөөд үндэслэлгүй болохыг ; /хх-33 хуудас/

Хариуцагчаас гаргаж ирүүлсэн 2016,03,02 гэсэн огноо бүхий Идэрчандмань ХХК-ний 2012 оны НДШ төлөлтийн зөрүүг шүүхийн хавтаст хэрэгт бүрдүүлсэн баримтаас гаргав гэсэн хүснэгт бүхий тооцооллыг хариуцагч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх явцад нөхөж гаргасан байна гэж үзэн, шүүхээс үнэлээгүй болохыг тус тус дурьдаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар

зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И************* ХХК-нийнэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнулсын байцаагч Я.Т************* ын гаргасан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нөхөн ногдуулах тухай 68 дугаар актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуунэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН