| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00998/И |
| Дугаар | 151/ШШ2024/00868 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2024/00868
2024 11 07 151/ШШ2024/00868
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: ........ дүүрэг, ........... хороонд байрлах Г ХК /захирал ............../,
Хариуцагч: ..... аймаг, ............ сум, .............. баг, ............ гэх газарт оршин суух бүртгэлтэй одоо .......... дүүрэг, ...... хороо .......... тоот хаягт оршин суух Х овогт Н.О,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 7,658,726.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Н.О холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Тус банк нь Н.Отай 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 12,310,000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, зээлийг хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусах боловч 4,513,203.55 төгрөгийг 182 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд Н.О-аас 7,658,726.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Банкны шаардсан 7,658,726.75 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал сар бүр 1,276,460 төгрөгөөр 6 хувааж төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-2), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-3), итгэмжлэл (хх-4-5), мэдэгдэл (хх-6), зээл болон барьцааны гэрээ (хх-7), зээл эргэн төлөлтийн хуваарь (хх-8), хүү тооцооллын хүснэгт (хх-9)-ийг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Н.О холбогдуулан гэрээний үүрэгт 7,658,726.75 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 12,310,000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, зээлийг хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 20-нд дуусах боловч 4,513,203.55 төгрөгийг 182 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд Н.О-оос 7,658,726.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Г ХК нь 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 18/04-52024/0474 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Т.У, Ц.Н нарт олгожээ. /хх-5/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,276,460 төгрөгөөр 6 хувааж нийт 7,658,726.75 төгрөгийг Г ХК-д төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-20/
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,490 төгрөгөөс 68,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 68,745 төгрөг, хариуцагч Н.О 68,745 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,276,460 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,276,460 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,276,460 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,276,460 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,276,460 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,276,460 төгрөгөөр 6 хувааж, нийт 7,658,726.5 төгрөгийг нэхэмжлэгч Г ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Голомтбанк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,490 төгрөгөөс 68,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 68,745 төгрөг, хариуцагч Н.О-с 68,745 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН