| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01000/И |
| Дугаар | 151/ШШ2024/00869 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2024/00869
2024 11 07 151/ШШ2024/00869
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Т ХК /захирал ............/,
Хариуцагч: ....... аймаг, .......... сум, ......... баг, .......... гэх газарт оршин суух Б овогт П.Б,
Хариуцагч: ...... аймаг, ...... сум, .... баг, ..... гудамж .... тоотод оршин суух Б. овогт С.О
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 13,237,213.48 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч П.Б, С.О нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нар 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Т банкны Төв ........... салбарт зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 23 сарын хугацаагаар, хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд мал, гэр, гэрийн эд хогшил барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу хариуцагчдаас зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүү 3,189,494.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,219.17 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 13,237,213.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч П.Б, С.О нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжилж байгаа 13,237,213.48 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,654,660 төгрөгөөр 8 хувааж нийт 13,237,214 төгрөгийг Т ХК-д төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-2), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-3), итгэмжлэл (хх-4-5), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилээ (хх-6), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-7), нотариатын хуулбарын үнийг төлсөн баримт (хх-8), барьцаат зээлийн гэрээ (хх-9-11), малчны зээлийн өргөдөл (хх-12), мал тооллогын тодорхойлолт (хх13), зээлдэгчийн анкет (хх-14), иргэний үнэмлэхний хуулбар (хх-15), зээл шилжүүлсэн баримт (хх-16), зээлийн дансны харилцагчийн хуулга (хх-17-18)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч П.Б, С.О нарт холбогдуулан гэрээний үүрэгт 13,237,213.48 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нар 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Т банкны Төв .......салбарт зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 23 сарын хугацаагаар, хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд мал, гэр, гэрийн эд хогшил барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу хариуцагчдаас зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүү 3,189,494.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,219.17 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 13,237,213.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Т банк ХК нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 49/394 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг М.А олгожээ. /хх-4/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Хариуцагч П.Б, С.О нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дотор сар бүрийн 05-ны өдрийн дотор 1,654,660 төгрөгөөр 8 хувааж, нийт 13,237,214 төгрөгийг нэхэмжлэгч Т банк ХК-д төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-31/
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,136 төгрөгөөс 112,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 112,068 төгрөг, хариуцагч П.Б, С.О нараас 112,068 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч П.Б, С.О нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,654,660 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,654,660 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,654,660 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,654,660 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,654,660 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,654,660 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,654,660 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1,654,660 төгрөг нийт 13,237,213.48 төгрөгийг нэхэмжлэгч Т банк ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,136.07 төгрөгөөс 112,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 112,068 төгрөг, хариуцагч П.Б, С.О нараас 112,068 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН