| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01059/И |
| Дугаар | 151/ШШ2024/00870 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2024/00870
2024 11 07 151/ШШ2024/00870
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: ........ хот, ......... дүүрэг, ............... байрлах М ХХК /захирал ................../,
Хариуцагч: ........... аймаг, .............. сум, .......... баг, .............. оршин суух Б овогт Д.Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 920,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д.Э холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Д.Э нь 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 540,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээл авч хугацаанд нь төлж барагдуулаагүй. Иймд үндсэн зээл 540,000 төгрөг, зээлийн хүү 319,256 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,540 төгрөг, нийт 920,796 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...шаардсан 920,796 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор 307,000 төгрөгөөр, 3 хуваан төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-3), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-4), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-5), тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (хх-6-8), итгэмжлэл (хх-9), зээл, зээлийн эрх нээх гэрээ (хх-10), зээл, зээлийн эрх нээх өргөдлийн маягт (хх-11), зээлийн дансны хуулга (хх-12-13)-ийг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д.Э холбогдуулан гэрээний үүрэгт 920,796 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Д.Э нь 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 540,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээл авч хугацаанд нь төлж барагдуулаагүй. Иймд үндсэн зээл 540,000 төгрөг, зээлийн хүү 319,256 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,540 төгрөг нийт 920,796 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар М ХХК нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 24/4299 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг М.С, Б.М нарт олгожээ. /хх-5, 9/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, сайн дураар биелүүлэх эрхтэй. Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 307,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 307,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 306,796 төгрөг, нийт 920,796 төгрөгийг М ХХК-д төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-24/
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,649 төгрөгөөс 13,324.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 14,872.50 төгрөг, хариуцагч Д.Э 13,324.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 307,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 307,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 306,796 төгрөг, нийт 920,796 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,649 төгрөгөөс 13,324.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 13,324.50 төгрөг, хариуцагч Д.Э 13,324.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН