Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

                                                                                    2023/ДШМ/12

         Р.Нд холбогдох эрүүгийн 
       хэргийн тухай


 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Прокурор                                  Б.Н
        Нарийн бичгийн дарга              Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

               Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/171 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Н бичсэн эсэргүүцлийг үндэслэн Р.Н холбогдох 2312................. дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 19-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, А аймгийн Х сумын ЕБС-д биеийн тамирын багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Х сумын .. дугаар баг, ............... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй,  Д овогт Рн Н /РД:АС...../ 

             Шүүгдэгч Р.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Х сумын Баян багт Х.Гийг хэл амаар доромжилж улмаар нүүр рүү нь нэг удаа гараараа цохиж, Х.Гийн биед баруун дээд үүдэн 1-р шүдний цөгц эмтэрсэн, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Гийг А аймгийн Х сумын Баян багт албан үүргээ гүйцэтгэж явсан хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Гийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр рүү нь цохиж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

            Архангай аймгийн Прокурорын газраас Р.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

             Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/171 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг прокурорт буцаах  зүйтэй гэж дүгнэв. 
         Учир нь шүүгдэгч Р.Н нь  2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Х сумын Б багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч Х.Гтэй маргалдаж, нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна. Тухайн цаг хугацаанд цагдаагийн албан хаагч Б.Б Р.Нийн дүү гэх эмэгтэйн унаж явсан 16-22 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж торгууль ногдуулсан бөгөөд шүүгдэгч Р.Н өөрийнх нь ээжийн машин гэдгийг мэдсээр байж зогсоож шалгалаа гэх шалтгаанаар Х.Гтэй маргалдаж нүүрэн тус газар цохисон талаар хохирогч, гэрч, яллагдагч нар мэдүүлсэн байна. Шүүгдэгч Р.Нийн Х.Гийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй холбогдуулан түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  хувийн сэдэлттэй, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байна. 
          Прокурор шүүгдэгч Р.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Прокурор Р.Нд холбогдох хэргийг зөв зүйлчлээгүй байх тул ердийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гээд 
             Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Р Нд холбогдох эрүүгийн 2312.................. дугаартай хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Р.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг гомдол гаргах эрх бүхий этгээд эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна. 

       Прокурор Б.Нн бичсэн эсэргүүцэлд: А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н би эрүүгийн 2312.................. дугаартай Р.Нд холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргасан. 
Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж “2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Х сумын Баян багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч Х.Гтэй маргалдаж нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна. Тухайн цаг хугацаанд цагдаагийн албан хаагч Б.Б нь Р.Нийн дүү гэх эмэгтэйн унаж явсан 16-22 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж торгууль ногдуулсан бөгөөд шүүгдэгч Р.Н өөрийнх нь ээжийн машин гэдгийг мэдсээр байж зогсоож шалгалаа гэх шалтгаанаар Х.Гтэй маргалдаж нүүрэн тус газар цохисон талаар хохирогч, гэрч, яллагдагч нар мэдүүлсэн байна. Шүүгдэгч Р.Нийн Х.Гийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй холбогдуулан түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хувийн сэдэлттэй, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байна. 
            Прокурор шүүгдэгч Р.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан. Прокурор Р.Нд холбогдох хэргийг зөв зүйлчлээгүй байх тул ердийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна” гэж дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. 
              Шүүгчийн захирамжийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүх Р.Нийн үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах шинжтэй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан “Эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжээс ялгаатай юм. 
          Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг юм. 
           Хохирогч Х.Г нь А аймгийн Х сумын хэсгийн цагдаа албан тушаалтай бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.5 дахь хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч ажлын бус цагаар хууль ёсны үйл ажиллагаа явуулсан, түүнчлэн ажилдаа ирэх, буцах замд явсныг албан үүргээ гүйцэтгэж байгаатай адилтган тооцно” гэж заасан байна.
           Тухайн үед Х.Г, Б.Б нар нь иргэн Д.Доос гаргасан гомдол мэдээллийн дагуу хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан хууль сахиулагч ба албан үүргээ гүйцэтгэх явцад зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлж албан үүргээ биелүүлж байхад иргэн Р.Н нь түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна. 
            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/171 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно  гэжээ. 
     
          Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өмнө нь шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 171 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Н бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

               А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Нийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Х сумын Баян багт Х.Гийг хэл амаар доромжилж улмаар нүүр рүү нь нэг удаа гараараа цохиж, Х.Гийн биед баруун дээд үүдэн 1-р шүдний цөгц эмтэрсэн, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
 мөн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Гийг А аймгийн Х сумын Баян багт албан үүргээ гүйцэтгэж явсан хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Гийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр рүү нь цохиж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэж үзэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

              Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад...шүүгдэгч Р.Н нь  2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Х сумын Баян багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч Х.Гтэй маргалдаж, нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна. Тухайн цаг хугацаанд цагдаагийн албан хаагч Б.Б Р.Нийн дүү гэх эмэгтэйн унаж явсан 16-22 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж торгууль ногдуулсан бөгөөд шүүгдэгч Р.Н өөрийнх нь ээжийн машин гэдгийг мэдсээр байж зогсоож шалгалаа гэх шалтгаанаар Х.Гтэй маргалдаж нүүрэн тус газар цохисон талаар хохирогч, гэрч, яллагдагч нар мэдүүлсэн байна. Шүүгдэгч Р.Нийн Х.Гийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй холбогдуулан түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  хувийн сэдэлттэй, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байна. 
               Прокурор шүүгдэгч Р.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан. Прокурор Р.Нд холбогдох хэргийг зөв зүйлчлээгүй байх тул ердийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

               Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг хэрэглэх нь шударга, энэрэнгүй ёсны зарчимд нийцэх тул Р.Нд холбогдох хэргийг зөв зүйлчлэх зүйтэй байна.          

                Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/171 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Нын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн  1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 
                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/171 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Нын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

     2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 


            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                В.ЦЭЦЭНБИЛЭГ

                 ШҮҮГЧИД                          Т.ДАВААСҮРЭН
 
                                                              Н.ЭНХМАА