Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00892

 

 

 

 

 

 

2024 11 08 151/ШШ2024/00892

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: ......... хот, ....... дүүрэг, ....... хороо Т банк ХК /захирал ......../,

Хариуцагч: ..... аймаг, ..... сум, ...... баг, ........ тоот хаягт оршин суух бүртгэлтэй одоо ..... хот, ..... дүүрэг, .....тоот хаягт оршин суух Б овогт Б.Ж,

Хариуцагч: ....... аймаг, ...... сум, ...... баг, ...... тоот хаягт оршин суух Б овогт Б.Ж,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 39,258,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Б.Ж, Б.Ж нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нар 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Т банкны ..... салбарт зээлийн гэрээ байгуулан 15,500,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, малчны зориулалтаар авсан. 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэмэлтээр 12,800,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дахин 4,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар тус тус авсан. Зээлийн барьцаанд таван хошуу мал 421 тоо толгой, гэрийн хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу хариуцагчдаас зээлийн үндсэн төлбөр 28,000,000 төгрөг, зээлийн хүү 10,278,289.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 969,928.76 төгрөг, нотариатын зардал 10,200 төгрөг, нийт 39,258,418 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.Ж, Б.Ж нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжилж байгаа 39,258,418 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 7,258,418 төгрөгөөр 10 хувааж төлж барагдуулна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-2), итгэмжлэл (хх-3), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-4-5), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилээ (хх-6), итгэмжлэл (хх-7), барьцаат зээлийн гэрээ (хх-8-10), зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ (хх-11-13), барьцааны зүйлийн жагсаалт (хх-14), иргэний үнэмлэхний хуулбар (хх-15), зээл хүссэн өргөдөл (хх-16-17), зээлдэгчийн хүсэлт (хх-18), шилжүүлгийн баримт (хх-19-21) багийн Засаг даргын тодорхойлолт (хх-22), үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний график (хх-23), зээлийн дансны харилцагчийн хуулга (хх-24-25), мал тооллогын бүртгэлийн хуулбар (хх-26-27)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Б.Ж, Б.Ж нарт холбогдуулан гэрээний үүрэгт 39,258,418 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нар 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Т банкны ....... салбарт зээлийн гэрээ байгуулан 15,500,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, малчны зориулалтаар авсан. 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэмэлтээр 12,800,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дахин 4,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар тус тус авсан. Зээлийн барьцаанд таван хошуу мал 421 тоо толгой, гэрийн хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу хариуцагчдаас зээлийн үндсэн төлбөр 28,000,000 төгрөг, зээлийн хүү 10,278,289.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 969,928.76 төгрөг, нотариатын зардал 10,200 төгрөг, нийт 39,258,418 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Т банк ХК нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 49/1040 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг З.Э олгожээ. (хх-3)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Хариуцагч Б.Ж, Б.Ж нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 7,258,418 төгрөг, нийт 39,258,418 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. (хх-31)

5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354,242 төгрөгөөс 177,12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 177,121 төгрөг, хариуцагч Б.Ж, Б.Ж нараас 177,121 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б.Ж, Б.Ж нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 7,258,418 төгрөг, нийт 39,258,418 төгрөгийг нэхэмжлэгч Т банк ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354,242 төгрөгөөс 177,121 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 177,121 төгрөг, хариуцагч Б.Ж, Б.Ж нараас 177,121 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН