| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01096/И |
| Дугаар | 151/ШШ2024/00893 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 151/ШШ2024/00893
2024 11 08 151/ШШ2024/00893
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: .... дүүрэг, ..... хороо, . Ж ХХК /гүйцэтгэх захирал ....../
Хариуцагч: ..... аймаг, ..... сум, ..... баг, ..... оршин суух Г овогт Н.М,
Гэрээний үүрэгт 2,212,115.24 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Н.М холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Н.М нь 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Гар утас, тоног төхөөрөмж зээлээр худалдах гэрээ байгуулан Самсунг А54 маркын гар утсыг ........ дугаарын хамт урьдчилгаа төлбөргүйгээр 12 сарын хугацаанд сар бүр 166,900 төгрөг төлөх нөхцөлтэй авсан. Гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй. Иймд үлдсэн төлбөр 1,474,743.49 төгрөг, 0,3 хувийн алданги 737,371.75 төгрөг, нийт 2,212,115.24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжилсэн 2,212,115.24 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 442,423.05 төгрөгөөр 5 хувааж төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ, Н.М иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчаас хариу тайлбарыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Н.М-д холбогдуулан Гар утас, тоног төхөөрөмж зээлээр худалдах гэрээ-ний дагуу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээний үүрэгт 2,212,115.24 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Ж ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01-1617 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Т.Т олгожээ. (хх-4)
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Хариуцагч Н.М нэхэмжлэлийн шаардлага болох 2,212,115.24 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 442,423.05 төгрөгөөр 5 хувааж нэхэмжлэгч Ж ХХК-д төлөхөөр зөвшөөрсөн нь шүүхэд гаргасан түүний хариу тайлбараар нотлогдож байна. (хх-26)
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,344 төгрөгөөс 25,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 25,172 төгрөг, хариуцагч Н.М 25,172 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.М нэхэмжлэлийн шаардлага 2,212,115.24 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 442,423.05 төгрөгөөр 5 хувааж, нэхэмжлэгч Ж ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,344 төгрөгөөс 25,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 25,172 төгрөг, хариуцагч Н.М-с 25,172 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН