Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2024/00916

 

 

 

2024 11 15 151/ШШ2024/00916

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: ....... хот, ..... дүүрэг, ...... хороо, ...... М ББСБ ХХК /гүйцэтгэх захирал ......../,

Хариуцагч: ...... аймаг, .... сум, .... баг, ....... оршин суух М.Г

Зээлийн гэрээний үүрэгт 478,390 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Г нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 140000815333 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ....... дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. М.Г нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 250,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр тус бүр 1 сарын хугацаатай, нийт 2 удаагийн 550,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 478,390 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 478,390 төгрөгийг М ББСБ ХХК-д төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-2), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-3), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-4),  итгэмжлэл (хх-5), зээл, зээлийн эрх нээх гэрээ (хх-5-8) хүсэлт (хх-19) зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч М ББСБ ХХК М.Ганзоригоос 478,390 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлдээ: М.Г нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 140000815333 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ........ дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. М.Г нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 250,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр тус бүр 1 сарын хугацаатай, нийт 2 удаагийн 550,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. М.Г зээлийн гэрээний үүрэг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 478,390 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг дэмжих, өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

Хариуцагч М.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 478,390 төгрөгийг М ББСБ ХХК-д төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,002 төгрөгийн тал хувийг буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч М.Г-д холбогдох 478,390 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч М ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,002 төгрөгөөс 7,501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 7,501 төгрөгийг нэхэмжлэгч М ББСБ ХХКбуцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4зааснаар нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.  

 

 

 

ШҮҮГЧ     Д.МӨНХБҮРЭН