| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01095/И |
| Дугаар | 151/ШШ2024/00917 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2024/00917
2024 11 15 151/ШШ2024/00917
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: ...... хот, .....дүүрэг, .....хороо, ...... байрлах Ж ХХК /гүйцэтгэх захирал ....../,
Хариуцагч: ..... аймаг, ..... сум, .....дугаар баг, ....... оршин суух Б овогт А.Т,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,394,234.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж ХК нь хариуцагч А.Т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: А.Т нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Гар утас, тоног төхөөрөмж зээлээр худалдах гэрээ байгуулан Самсунг А34 маркын гар утсыг ......... дугаарын хамт урьдчилгаа төлбөргүйгээр 12 сарын хугацаанд сар бүр 143,900 төгрөг төлөх нөхцөлтэй авсан. Гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй. Иймд үлдсэн төлбөр 1,607,003.26 төгрөг, 0,3 хувийн алданги 787,231.48 төгрөг, нийт 2,394,234.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжилж байгаа 2,394,234.74 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,394,234.74 төгрөгөөр 2 хувааж төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-3), итгэмжлэл (хх-4), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-5, 7), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилээ (хх-6), зээлийн эргэн төлөлтийн график (хх-8-11) гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ (хх-12-13), хариуцагчийн хариу тайлбар (хх-25)-г шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ж ХК нь хариуцагч А.Т холбогдуулан гэрээний үүрэгт 2,394,234.74 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: А.Т нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Гар утас, тоног төхөөрөмж зээлээр худалдах гэрээ байгуулан Самсунг А34 маркын гар утсыг ....... дугаарын хамт урьдчилгаа төлбөргүйгээр 12 сарын хугацаанд сар бүр 143,900 төгрөг төлөх нөхцөлтэй авсан. Гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй. Иймд үлдсэн төлбөр 1,607,003.26 төгрөг, 0,3 хувийн алданги 787,231.48 төгрөг, нийт 2,394,234.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Ж ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/1617 дугаар итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Т.Т олгожээ. /хх-4/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Хариуцагч А.Т нь нэхэмжлэлийн шаардлага 2,394,234.74 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжилж байгаа 2,394,234.74 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,394,234.74 төгрөгөөр 2 хувааж төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-19/
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,258 төгрөгөөс 26,629 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 26,629 төгрөг, хариуцагч А.Т 26,629 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.Т 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,394,234.74 төгрөг нийт 2,394,234.74 төгрөгийг нэхэмжлэгч Ж ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,258 төгрөгөөс 26,629 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 26,629 төгрөг, хариуцагч А.Т 26,629 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН