Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2024/00925

 

 

 

 

 

2024 11 19 151/ШШ2024/00925

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Б овогт Э. Э (РД:............), Х овогт О.Э (РД:..........) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Э.А-г эх О.Э-ийн асрамжид үлдээсүгэй.

3.  Охин Э.А-г 18 нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол түүнийг байнгын өөрийн асрамждаа байлгаж, тэжээн тэтгэх, эмчилгээ сувилгаа хийлгэх, боловсрол олгох, хөгжүүлэх болон хүүхдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг асрамждаа авсан эх О.Э-д даалгасугай.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Э.А-г 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Э.Э тэжээн тэтгүүлсүгэй.

5.  Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомж, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцоор хүлээсэн эцэг, эхийн үүргээ биелүүлж, Э.А эцэг эхийн хайр халамжийг хүртэх, тэдэнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэх, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг эцэг Э.Э, эх О.Э нарт үүрэг болгосугай.

6.  Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

7.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч О.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгосугай.

8.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар уг шийдвэрийн хувийг бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах-д даалгасугай.

9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН