| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00963/И |
| Дугаар | 151/ШШ2024/00926 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2024/00926
2024 11 20 151/ШШ2024/00926
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: ....... хот, ......дүүрэг, ..... хороо, .......Х ТБОНӨО /гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ......../,
Хариуцагч: ..... аймаг, ...... сум, ...... баг, ТЗ,
Гэрээний үүрэгт 551,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х /ТБОНӨО/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ТБ-А/2024/02 дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр 367,500,000 төгрөгийг хүүгүй, 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулах гэрээ байгуулсан. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 367,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 367,500,000 төгрөг, анз 183,750,000 төгрөг, нийт 551,250,000 төгрөгийг ТЗ-с гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Х /ТБОНӨО/ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ТЗ нь 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ээр 525 тонн тэжээлийн буудайг 367,500,000 төгрөгөөр авсан. Хариуцагч зээлийн үндсэн төлбөр болох 367,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд 183,750,000 төгрөгийн алдангаас татгалзаж байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-2), итгэмжлэл (хх-3), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-4), тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээ (хх-5-8), төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл (хх-9-10), Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/101 дугаартай тушаал, түүний хавсралт (хх-12-15), хүсэлт (хх-19) зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Х/ТБОНӨО/ нь Төв аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 551,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлдээ: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/101 дугаартай Гамшгийн эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-д нөөцөлсөн 525 тн тэжээлийн буудайг нэгж үнэ нь 700,000 төгрөгөөр тооцож нийт 367,500,000 төгрөгийн зээлийг авсан ч зээлээ төлөөгүй. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 367,500,000 төгрөг байна. Үүнд: 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ТБ-А/2024/02 дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 367,500,000 төгрөгийг хүүгүй, 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулах гэрээ байгуулсан. Гэрээний 5.2-т зааснаар нэг хоногийн 0,5 хувиар алданги тооцохоор 174 хоногт хугацаа хэтэрсэн алданги 319,725,000 төгрөг болно. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т зааснаар 50 хувиар тооцоход 183,750,000 төгрөг болж байна. Гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 367,500,000 төгрөг, анз 183,750,000 төгрөг, нийт 551,250,000 төгрөгийг төлүүлнэ гэж тодорхойлсон.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг дэмжих, өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хариуцагч ТЗ нь зээлийн үндсэн төлбөр болох 367,500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул 183,750,000 төгрөгийн алдангиас татгалзаж байна гэх хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
4.Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Х /ТБОНӨО/ нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ТЗ-дхолбогдох гэрээний үүрэгт 551,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Х /ТБОНӨО/ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Х /ТБОНӨО/ нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН