| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01174/И |
| Дугаар | 151/ШШ2024/00984 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2024/00984
2024 12 04 151/ШШ2024/00984
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: ....... хот, ......дүүрэг, ...... хороо, ..... байрлах С ХХК /гүйцэтгэх захирал ......./,
Хариуцагч: ..... аймаг, ....... сум, ...... баг, ....... гудамж..... тоотод оршин суух Б овогт Н.Ү,
Зээлийн гэрээний үүрэгт 1,075,512.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ү барьцаат зээлийн гэрээгээр 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1,349,900 төгрөг авсан. Үлдэгдэл төлбөр 1,075,512.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Ү холбогдуулан 1,075,512.41 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-3), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-4), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн гэрчилгээ (хх-5-6), итгэмжлэл (хх-7), зээлийн гэрээ (хх-8-13), хүсэлт (хх-17) зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч С ХХК Н.Ү-с 1,075,512.41 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлдээ: Н.Ү барьцаат зээлийн гэрээгээр 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1,349,900 төгрөг авсан. Үлдэгдэл төлбөр 1,075,512.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг дэмжих, өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.
Хариуцагч Н.Ү нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,075,512.41 төгрөгийг С ХХК-д төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,362 төгрөгийн тал хувийг буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758.1-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.Ү-д холбогдох 1,075,512.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч С ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,362 төгрөгөөс 15,181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 15,181 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН