Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2024/00985

 

 

 

 

 

 

2024 12 04 151/ШШ2024/00985

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: ........ хот, ...... дүүрэг, ......хороо, .......тоотод байрлах А ХХК /гүйцэтгэх захирал ....../,

Хариуцагч: ..... аймаг, ..... сум,.....баг .....тоотод оршин суух Т овогт Г.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,022,278 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Г.Т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Г.Т 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,590,000 төгрөгийг зээлсэн. Үндсэн зээл 1,467,367 төгрөг, хүү 1,398,005 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 151,906 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг, нийт 3,022,278 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 522,278 төгрөг, нийт 3,022,278 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-4), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-5-6), итгэмжлэл (хх-7-8), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилээ (хх-9), зээл авах хүсэлт, хэрэглээний зээлийн эрхийн гэрээ (хх-10-12), цахим зээлийн гэрээ, зээл зээлийн хүүгийн тооцоолол (хх-13-15), нотариатын үйлчилгээ (хх-16); хариуцагчаас: хариу тайлбар (хх-27)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Г.Т холбогдуулан гэрээний үүрэгт 3,022,278 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Г.Т 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,590,000 төгрөгийг зээлсэн. Үндсэн зээл 1,467,367 төгрөг, хүү 1,398,005 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 151,906 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг, нийт 3,022,278 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар А ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 04-8614 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Э.Т олгожээ. /хх-7/

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Хариуцагч Г.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 522,278 төгрөг, нийт 3,022,278 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-27/

5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,308 төгрөгөөс 31,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 31,654 төгрөг, хариуцагч Б.Т 31,654 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Г.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 522,278 төгрөг, нийт 3,022,278 төгрөгийг нэхэмжлэгч А ХХКтөлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,308 төгрөгөөс 31,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 31,654 төгрөг, хариуцагч Б.Т-с 31,654 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН