Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2024/00986

 

 

 

2024 12 04 151/ШШ2024/00986

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: ..... хот, ...... дүүрэг, ..... хороо,  М ХХК /гүйцэтгэх захирал ....../,

Хариуцагч: ..... аймаг, ...... сум, ..... баг, . тоотод оршин суух Ц.А

Зээлийн гэрээний үүрэгт 925,478 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.А нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 540,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай авсан ч хугацаанд нь төлж барагдуулаагүй. Иймд үндсэн зээл 540,000 төгрөг, хүү 322,918 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,560 төгрөг, нийт 925,478 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 925,478 төгрөгийг М ХХК-д төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-3), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-4), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (хх-5-8), итгэмжлэл (хх-9), зээл, зээлийн эрх нээх гэрээ (хх-10-12) хүсэлт (хх-26) зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч М ХХК Ц.А-с 925,478 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлдээ: Ц.А нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 540,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай авсан ч хугацаанд нь төлж барагдуулаагүй. Иймд үндсэн зээл 540,000 төгрөг, хүү 322,918 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,560 төгрөг, нийт 925,478 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг дэмжих, өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

Хариуцагч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 925,478 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч М ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,761 төгрөгийн тал хувийг буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758.1-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ц.А-д холбогдох 925,478 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч М ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,761 төгрөгөөс 13,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 13,380 төгрөгийг нэхэмжлэгч М ХХКбуцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4зааснаар нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.  

 

 

 

ШҮҮГЧ     Д.МӨНХБҮРЭН