| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01189/И |
| Дугаар | 151/ШШ2024/00997 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2024/00997
2024 12 06 151/ШШ2024/00997
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: ....... хот, ...... дүүрэг, .Х.. . ХК /гүйцэтгэх захирал ...../,
Хариуцагч:......аймаг, .......сум, ........ баг, ....... .... тоотод оршин суух С.Н
Хариуцагч: .... аймаг, ....... сум, ...... баг, ....... ..... тоотод оршин суух Т.С
Гэрээний үүрэгт 45,805,788.35 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч С.Н, Т.С нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нар 40,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Иймд үндсэн зээл 36,598,400 төгрөг, хүү 8,812,932.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368,456.31 төгрөг, нотариатын зардал 26,000 төгрөг, нийт 45,805,788.35 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Н, Т.С нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал нийт 45,805,788,35 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-2), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-3-4), итгэмжлэл (хх-5-7), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-6), зээл болон барьцааны гэрээ (хх-7-29), хариуцагчаас хариу тайлбар (хх-43)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Х банк ХК нь нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч С.Н, Т.С нар 40,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Иймд үндсэн зээл 36,598,400 төгрөг, хүү 8,812,932.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368,456.31 төгрөг, нотариатын зардал 26,000 төгрөг, нийт 45,805,788.35 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Х банк ХК нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5722/0239/24 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Г.Н-т олгожээ. (хх-5)
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх эрхтэй. Нэхэмжлэгч Х ХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,805,788,35 төгрөгийг мөнгөн хэлбэрээр шаардсан байна.
Хариуцагч С.Н, Т.С нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал нийт 45,805,788,35 төгрөгийг Х ХК-д төлөхөөр зөвшөөрсөн нь тэдний хариу тайлбараар нотлогдож байна. (хх-43)
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, төрийн сангаас 228,589.47 төгрөг, хариуцагч С.Н, Т.С нараас 193,449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С.Н, Т.С нар нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 805,788,35 төгрөг, нийт 45,805,788,35 төгрөгийг нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,178.94 төгрөгөөс 228,589.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 228,589.47 төгрөг, хариуцагч С.Н, Т.С нараас 193,449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН