Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2024/00998

 

 

 

 

 

 

2024 12 12 151/ШШ2024/00998

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: ..... аймаг, ...... сум, ......... оршин суух П.Д

Хариуцагч: ....... хот, ...... дүүрэг, ..... хороо ...... тоот хаягт оршин суух (...... аймаг, ...... сум, ........) Б овогт М. Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч М.Э холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр М.Э-с нарийн ногоон өвс 1100 боодлыг авахаар урьдчилгаа 4,000,000 төгрөгийг өгсөн. Өвсийг хүргэж байна гэж зураг явуулсан ч сүүлдээ утсаа авахаа больсон. Одоо болтол өвсөө авч чадаагүй 4,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч М.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжилж байгаа 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-6), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-7), ..... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (хх-8-11), ....... иргэний үнэмлэхийн хуулбар, худалдах-худалдан авах болон тээвэрлэн хүргэх гэрээний хуулбар (хх-12-16); хариуцагчаас: хариу тайлбар (хх-27)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч М.Э холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр М.Э-с нарийн ногоон өвс 1100 боодлыг авахаар урьдчилгаа 4,000,000 төгрөгийг өгсөн. Өвсийг хүргэж байна гэж зураг явуулсан ч сүүлдээ утсаа авахаа больсон. Одоо болтол өвсөө авч чадаагүй тул 4,000,000 төгрөг гаргуулна гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Хариуцагч М.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор нийт 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. (хх-27)

5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгөөс 39,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 39,475 төгрөг, хариуцагч М.Э 39,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч М.Э нь 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор гэрээний үүрэгт нийт 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч П.Д-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгөөс 39,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 39,475 төгрөг, хариуцагч М.Э-с 39,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Д-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН