Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/339

 

      2023         03           29                                         2023/ДШМ/339

 

Н.Т, Б.Г, П.М,

Ц.Э нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч П.М,

шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Г.Алтанчимэг,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Золбаяр,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Золбаяр, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ю.Батболд, шүүгдэгч П.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Т, Б.Г, П.М, Ц.Э нарт холбогдох 2210 00000 0353 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Н-ын Т, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

2. И овгийн Б-ийн Г, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 722 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийт ялыг 13000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 12.620.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 22/10 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 22/07 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон;

3. О овгийн П-ийн М, 19... оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

4. О овгийн Ц-ын Э, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... дамжаанд суралцдаг, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 722 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан;

 

Н.Т, Б.Г, П.М, Ц.Э нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн:

2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны зүүн талд байрлах шороон авто зогсоолд байрлуулан тавьсан иргэн Б.Баянмөнхийн эзэмшлийн 99-68 УАВ улсын дугаартай, цагаан саарал өнгийн “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн урд 2 ширхэг их гэрлийг уг автомашины цонхыг нь хагалж копут хэсгийг нь сөхөн улмаар боолт тайлагч түлхүүр зэргийг ашиглан боолтыг нь тайлан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, иргэн Б.Баянмөнхөд 1.500.000 төгрөгийн хохирол, 1.035.000 төгрөгийн хор уршиг учруулж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан үйлдсэн,

үргэлжилсэн үйлдлээр Н.Т, Б.Г, П.М, Ц.Э нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж буюу хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилгоор “Их Алтайн Хүрд” ХХК-аас 41-32 УБИ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашиныг түрээсэлж 2022 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн О.Ууганжаргалын эзэмшлийн 86-44 УНН улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг,

иргэн Р.Батболдын эзэмшлийн 31-29 УБГ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч О.Ууганжаргалд 2.000.000 төгрөгийн хохирол, 700.000 төгрөгийн хор уршиг, хохирогч Р.Батболдод 2.000.000 төгрөгийн хохирол, 700.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Н.Т Б.Г, Ц.Э нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоолд байршуулсан хохирогч Б.Ууганбатын эзэмшлийн 46-86 УАУ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн урд гурвалжин шилийг хагалж, 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Ууганбатад 900.000 төгрөгийн хохирол, 100.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Н.Т Б.Г, Ц.Э нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дулаахан байрны авто зогсоолд дээр байршуулсан хохирогч Ш.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 80-85 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн урд 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ш.Лхагвасүрэнд 1.900.000 төгрөгийн хохирол, 80.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Н.Т Б.Г, Ц.Э нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны гадна автомашины зогсоол дээр байсан:

иргэн Ч.Пүрэвийн эзэмшлийн 61-73 УАА улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийн,

иргэн Л.Энхжаргалын эзэмшлийн 70-75 УАО улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийн,

иргэн П.Ганбаатарын эзэмшлийн 12-19 УАЕ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн урд талын их гэрлүүдийг учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан тайлан тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.Пүрэвт 1.900.000 төгрөгийн хохирол, 120.000 төгрөгийн хор уршиг, хохирогч Л.Энхжаргалд 1.900.000 төгрөгийн хохирол, 120.000 төгрөгийн хор уршиг, хохирогч П.Ганбаатарт 1.900.000 төгрөгийн хохирол, 70.000 төгрөгийн хор уршиг тус тус учруулсан,

Н.Т, Б.Г нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны 302 дугаар байрны зүүн талд байрлах шороон авто зогсоолд тавьсан хохирогч Д.Батсуурийн эзэмшлийн 19-49 СБА улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн зүүн талын жижиг гурвалжин шилийг хагалж, урд 2 их гэрлийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан тайлан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Батсуурьд 1.700.000 төгрөгийн хохирол, 70.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Н.Т, Б.Г нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 дүгээр хорооллын орчим хохирогч С.Даваасүрэнгийн эзэмшлийн 96-56 УАК улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн талын жижиг шилийг хагалж, урд копут сөхөж учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан 2 ширхэг их гэрлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Даваасүрэнд 3.600.000 төгрөгийн хохирол, 70.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Н.Т, Б.Г нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын авто зогсоолд байршуулсан иргэн Д.Энхмаагийн эзэмшлийн 81-05 УНУ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн урд 2 их гэрэл, түрүүвчинд байсан 12.000 төгрөг, гэрэл угаагчийн 2 хаалт зэрэг эд зүйл зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Энхмаад 1.762.000 төгрөгийн хохирол, 90.000 төгрөгийн хор уршиг учруулж, бусдад нийт 21.062.000 төгрөгийн хохирол, 2.995.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

П.М, Ц.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Н-ын Тыг Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хатгагч, хамжигчаар оролцож, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч И овогт Б-ийн Гийг Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хатгагчаар оролцож, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч О овогт Ц-ын Э, О овогт П-ийн М нарыгХулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хамжигчаар оролцож, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Тыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Мийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц.Эд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.Г, Ц.Э, П.М нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тын 2022 оны 04 дүгээр сарын 05-аас 2022 оны 04 дүгээр сарын 07-ыг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг, шүүгдэгч Ц.Э, Б.Г нарын 2022 оны 04 дүгээр сарын 05-аас 2022 оны 04 дүгээр сарын 07-ыг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06,  2022 оны 06 дугаар сарын 23-наас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 153 /нэг зуун тавин гурав/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Т, П.М, Ц.Э, Б.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 41-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэ 9.131.948 төгрөг, 0771 УАЕ улсын дугаартай дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 18.662.352 төгрөг, нийт 27.794.352 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 6.948.575 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч П.М цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Т, Б.Г, Ц.Э, П.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч тус бүрд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т, Б.Г, Ц.Э, П.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие байцаалт, прокурор, шүүхийн шатанд бүх хэргээ үнэнээр мэдүүлж, гэм буруутайгаа огт маргаж байгаагүй билээ. Миний бие батлан даалтад байх хугацаандаа өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр амьдрах ямар сайхан байдгыг мэдэрсэн. Мөн бүх хохирлоо барагдуулж хохирогч нараа нэг ч төгрөгийн хохиролгүй болгосон. Иймд та бүхэн нэг өдрийн өмнө ч болов сурч боловсрон ирээдүйнхээ төлөө алхахад минь тус болж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие цагдан хоригдож байх хугацаанд төрсөн ээж минь золгүй явдлаар нас барж харамсалтай явдал болж, аав минь ганцаар үлдсэн билээ. Төрсөн ах болох Ц.Эрдэнэсүх маань гэр бүл зохиож тусдаа амьдрах болсон. Төрсөн аав болох Н.Цэрэнлхаажав минь тархины хагалгаанд, мөн нуруу нугасны хүнд хагалгаанд орж байсан. Мөн сэтгэл санаагаар маш их унаж бие нь эрс муудаж, унаж татдаг өвчтэй болж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Миний бие гэм буруугаа бүрэн гүйцэд ухамсарлаж, огт маргахгүй байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж өөрийгөө буруутгаж байна. Энэхүү хэргийн хохирогч нарыг гомдолгүй болгож, хохирлыг бүрэн барагдуулсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг минь тусад нь эдлүүлж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. Миний бие шүүхээс өгсөн хорих хугацааг аль болох хурдан эдэлж дуусгаад аавыгаа асарч, алдсан цаг хугацаагаа нөхөж, ариун цагаан хөдөлмөрийн хүчээр гэрээ авч явж, сайхан амьдрахыг хүсэж байна. Цагдан хоригдсон 8 сарын хугацаанд их зүйлийг ойлгож, ухаарсан учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Энд байх хугацаандаа ээжтэйгээ уулзаж чадаагүйдээ харамсаж байна. Өвчтэй аавыгаа асрах боломж олгож надад оногдуулсан 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг минь тусад нь эдлүүлж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч П.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4132 УНИ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашины 2.282.987 төгрөгийг улсын орлого болгон өгөхөд татгалзах зүйлгүй. Харин гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй 0771 УАЕ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын автомашины 18.662.352 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваасан 4.665.588 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа тул уг асуудлыг шийдэж өгнө үү. Хоригдож байх хугацаанд маш их зүйлийг ойлгож ухаарсан. Хоёр найзын минь нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Т.Золбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г нь анхны мэдүүлгээсээ эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол хор уршгийг бүрэн арилгасан. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гийн энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан заалтыг ашиглаагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа ухаарч ойлгосон, ахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж, цаашид сурч боловсрон, ажил хийж, нийгэмшинэ гэдгээ илэрхийлсээр ирсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн ажиллагааны явцад цагдан хоригдсноос бусад хугацаандаа байнга ажил хийж, хохирогчдын хохирлыг барагдуулан, эцэг эхээ асран халамжилж байсан.

Түүнчлэн шүүгдэгч Б.Г нь өөрийн аав, ээжтэйгээ хамт амьдарч, тэднийгээ тэжээн тэтгэдэг бөгөөд түүний аав Батсүх нь бөөрний архаг дуталтай бөгөөд саяхан мэс засалд орсон, биеийн байдал хүнд, байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан байх бөгөөд Б.Гийн буруутай гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн зөрчигдсөн эрх сэргэж, учирсан хохирол нөхөн төлөгдсөн мөн ажиллагааны явцад шүүгдэгч нь 153 хоног цагдан хоригдож, өөрийн гэмт үйлдлээ ухаарч ойлгосон. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагын зорилго биелсэн гэж үзэхээр байна.

Иймд эрүүгийн хариуцлагын зорилго нэгэнт биелсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Гийн гэм буруугаа хүлээсэн, хохирол, хор уршгийг бүрэн арилгасан, түүнчлэн түүний ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оноосон ялын хэмжээг багасгаж, шүүгдэгчийг нийгэмших, цаашид иргэний хувиар шударга хөдөлмөрлөх боломж олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх боломжтой тул үүнийг хэрэглэж, 3 жилийн хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Эы өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 38 дугаар талд “...Ц.Эгийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, оролцоо, хохирол, хор уршгийн шинж чанар мөн урьд 2 удаа санаатай гэмт хэргийг үйлдэж хүлээж байсан ба сүүлд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн байхдаа 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, бусдад 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв. Мөн шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсвэл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. ...” гэжээ. Иймд шүүхээс Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүнийн биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох үндэслэлтэй байна. ...” гэжээ.

Ц.Э нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрийг төлсөн, хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Улсын яллагч Төв аймгийн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна.

Мөн Ц.Эг гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаанд эх нь нас барсан, өндөр настай эцгийн хамт амьдарч, асардаг хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирлоо бүрэн барагдуулсан, ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу Ц.Эы Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан, шүүхээс оногдуулсан хорих ялыг хүлээн зөвшөөрч байгаа тул шийтгэх тогтоолын Н.Тт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Э нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ялыг эдлээгүй буюу ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон. Шүүгдэгч П.М нь гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй 07-71 УАЕ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын автомашины төлбөрийг хувь тэнцүүлэн хуваан гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэсэн байна. Гэтэл хэрэгт Н.Тын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн “Б.Г бид хоёр хамт миний 07-71 УАЕ улсын дугаартай автомашинаар таксинд явж байхад орой Ц.Э залгаад “манай найз охиныг хүргэж өгч чадах уу” гэсэн. Би Б.Гийн хамт “Хүүхдийн 100”-аас н.Хонгорзулыг аваад Морин руу явж байхад Б.Г “Буянт-Ухаа 1” хорооллын “МТ” колонк орчим буугаад залгахад “хүрээд ирээрэй” гэсэн. Тэгээд н.Хонгорзулыг буулгаж чадалгүй буцаад колонк дээр ирэхэд Б.Г нэг хос гэрэл авчраад багажид хийсэн” гэсэн мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тогтоогддог. Иймд П.Мийн гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Н.Т, Б.Г, П.М, Ц.Э нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн:

2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны зүүн талд байрлах шороон авто зогсоолд байрлуулан тавьсан иргэн Б.Баянмөнхийн эзэмшлийн 99-68 УАВ улсын дугаартай, цагаан саарал өнгийн “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн урд 2 ширхэг их гэрлийг уг автомашины цонхыг нь хагалж копут хэсгийг нь сөхөн улмаар боолт тайлагч түлхүүр зэргийг ашиглан боолтыг нь тайлан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, иргэн Б.Баянмөнхөд 1.500.000 төгрөгийн хохирол, 1.035.000 төгрөгийн хор уршиг учруулж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан үйлдсэн,

үргэлжилсэн үйлдлээр Н.Т, Б.Г, П.М, Ц.Э нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж буюу хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилгоор “Их Алтайн Хүрд” ХХК-аас 41-32 УБИ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашиныг түрээсэлж 2022 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн О.Ууганжаргалын эзэмшлийн 86-44 УНН улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг,

иргэн Р.Батболдын эзэмшлийн 31-29 УБГ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч О.Ууганжаргалд 2.000.000 төгрөгийн хохирол, 700.000 төгрөгийн хор уршиг, хохирогч Р.Батболдод 2.000.000 төгрөгийн хохирол, 700.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Н.Т Б.Г, Ц.Э нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоолд байршуулсан хохирогч Б.Ууганбатын эзэмшлийн 46-86 УАУ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн урд гурвалжин шилийг хагалж, 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Ууганбатад 900.000 төгрөгийн хохирол, 100.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Н.Т Б.Г, Ц.Э нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дулаахан байрны авто зогсоолд дээр байршуулсан хохирогч Ш.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 80-85 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн урд 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ш.Лхагвасүрэнд 1.900.000 төгрөгийн хохирол, 80.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Н.Т Б.Г, Ц.Э нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны гадна автомашины зогсоол дээр байсан:

иргэн Ч.Пүрэвийн эзэмшлийн 61-73 УАА улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийн,

иргэн Л.Энхжаргалын эзэмшлийн 70-75 УАО улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийн,

иргэн П.Ганбаатарын эзэмшлийн 12-19 УАЕ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн урд талын их гэрлүүдийг учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан тайлан тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.Пүрэвт 1.900.000 төгрөгийн хохирол, 120.000 төгрөгийн хор уршиг, хохирогч Л.Энхжаргалд 1.900.000 төгрөгийн хохирол, 120.000 төгрөгийн хор уршиг, хохирогч П.Ганбаатарт 1.900.000 төгрөгийн хохирол, 70.000 төгрөгийн хор уршиг тус тус учруулсан,

Н.Т, Б.Г нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны 302 дугаар байрны зүүн талд байрлах шороон авто зогсоолд тавьсан хохирогч Д.Батсуурийн эзэмшлийн 19-49 СБА улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн зүүн талын жижиг гурвалжин шилийг хагалж, урд 2 их гэрлийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан тайлан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Батсуурьд 1.700.000 төгрөгийн хохирол, 70.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Н.Т, Б.Г нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 дүгээр хорооллын орчим хохирогч С.Даваасүрэнгийн эзэмшлийн 96-56 УАК улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн талын жижиг шилийг хагалж, урд копут сөхөж учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан 2 ширхэг их гэрлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Даваасүрэнд 3.600.000 төгрөгийн хохирол, 70.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Н.Т, Б.Г нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын авто зогсоолд байршуулсан иргэн Д.Энхмаагийн эзэмшлийн 81-05 УНУ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн урд 2 их гэрэл, түрүүвчинд байсан 12.000 төгрөг, гэрэл угаагчийн 2 хаалт зэрэг эд зүйл зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Энхмаад 1.762.000 төгрөгийн хохирол, 90.000 төгрөгийн хор уршиг учруулж, бусдад нийт 21.062.000 төгрөгийн хохирол, 2.995.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Баянмөнх /1хх 10/, хохирогч О.Ууганжаргал /1хх 197-198/, хохирогч Р.Батболд /1хх 203-204/, хохирогч Б.Ууганбат /2хх 86/, хохирогч Ш.Лхагвасүрэн /2хх 144/, хохирогч Д.Батсуурь /2хх 42/, хохирогч Ч.Пүрэв /2хх 216-217/, хохирогч П.Ганбаатар /2хх  222-223/, хохирогч Л.Энхжаргал /2хх 228-229/, хохирогч С.Даваасүрэн /3хх 65/, хохирогч Д.Энхмаа /3хх 111/, гэрч М.Төрболд /1хх 15/, гэрч Ө.Хонгорзул /1хх 219/, гэрч Л.Лувсанжамц /1хх 226-227, 245-248, 2хх 7/ нарын мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-7, 188-193, 2хх 33-37, 80-82, 140-141, 3хх 15-18, 59-62, 103-108/, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /1хх 43-44, 232-233, 234-235, 2хх 50-51, 100-101, 153-154, 3хх 31-32, 36-37, 40-41, 4хх 7, 200-202, 209-210/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 52-57, 162-164/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Н.Тыг Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хатгагч, хамжигчаар оролцож, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,

шүүгдэгч Б.Гийг Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хатгагчаар оролцож, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,

шүүгдэгч Ц.Э, П.М нарыгХулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хамжигчаар оролцож, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Тын үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэж, хатгагч, хамжигчаар оролцож, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад нийт 21.062.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Б.Гийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хатгагчаар оролцож, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад нийт 21.062.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Ц.Эы үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хамжигчаар оролцож, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, нийт 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад нийт 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч П.Мийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хамжигчаар оролцож, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, нийт 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад нийт 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Тт 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гт 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Мт 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацааг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Золбаяр нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэн эрх зүйн байдлыг дээрдүүлж, 3 жилийн хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ю.Батболд нар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч П.М “...гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй 0771 УАЕ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын автомашины 18.662.352 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваасан 4.665.588 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа тул уг асуудлыг шийдэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болдог бөгөөд улсын яллагчын гаргасан санал, дүгнэлтийг харгалзан үзсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Эы гаргасан давж заалдах гомдлын тухайд “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байхдаа 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэж хулгай хийсэн нөхцөл байдал нь хувийн байдлыг нь илэрхийлж байх тул ялыг тус тусад нь эдлүүлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Ц.Эы “...Т нь   0771 УАЕ улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн автомашинаа улсын орлого болгохоос айж байна хэлэхээр нь би Гтой хамт приус 30 машины их гэрэл хулгай хийсэн гэж мэдүүлэг тайлбараа өгсөн. Тухайн хоёр хэрэгт би Гтой хамт авто зогсоол дээр байршуулан тавьсан приус 30 машины урд их гэрлийг хулгай хийж байхад Т нь өөрийнхөө 0771 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад хүн харж байсан. ...Г бид хоёртой Т хамт өдөр болгон шахуу гадуур 0771 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр авч явж байгаад орой нь хулгай хийдэг байсан. ” гэсэн мэдүүлгээр, мөн яллагдагчаар өгсөн Н.Тын мэдүүлэг зэргээр “...гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй 0771 УАЕ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын автомашины 18.662.352 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваасан 4.665.588 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа тул уг асуудлыг шийдэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол няцаагдаж байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Золбаяр, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ю.Батболд, шүүгдэгч П.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч Н.Т, Б.Г, П.М, Ц.Э нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 29-ний энэ өдрийг хүртэл тус бүр 84 /наян дөрөв/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Золбаяр, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ю.Батболд, шүүгдэгч П.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.Г, П.М, Ц.Э нарын 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 84 /наян дөрөв/ хоногийг тус бүр ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ