Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2024/01007

 

 

 

 

 

 

2024 12 09 151/ШШ2024/01007

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: ........ хот, ...... дүүрэг, .Х ХК /гүйцэтгэх захирал ....../,

Хариуцагч: ..... аймаг, ...... сум, ..... баг, .....гудамж..... оршин суух Р.А

Хариуцагч: ..... аймаг, ..... сум, ..... баг, .......  гудамж ...... оршин суух Д.Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 83,564,146.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Р.А, Д.Ц нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нар 65,000,000 төгрөгийн зээлийг газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Иймд үндсэн зээл 64,821,100 төгрөг, хүү 17,581,340.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,145,705.90 төгрөг, нотариатын зардалд 16,000, нийт 83,564,146.33 төгрөгийг гаргуулах барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Р.А, Д.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...83,548,146.33 төгрөгийг төлж барагдуулна. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,064,146.33 төгрөгөөр 13 хувааж төлж барагдуулна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-2), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-3), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-4-5), итгэмжлэл (хх-6-8), зээл болон барьцааны гэрээ (хх-7-29), хариуцагчаас хариу тайлбар (хх-41)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ХХК нь нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Р.А, Д.Ц нар 65,000,000 төгрөгийн зээлийг газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Иймд үндсэн зээл 64,821,100 төгрөг, хүү 17,581,340.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,145,705.90 төгрөг, нотариатын төлбөр 16,000 төгрөг, нийт 83,564,146.33 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Х ХК нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5722/0239/24 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Г.Н-т олгожээ. (хх-45)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Нэхэмжлэгч Х ХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 83,564,146.33 төгрөгийг мөнгөн хэлбэрээр шаардсан байна.

Хариуцагч Р.А, Д.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,064,146.33 төгрөг, нийт 83,564,146.33 төгрөгийг Х банк ХК-д төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. (хх-41)

5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгөөс 645,970.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 322,985.37 төгрөг, хариуцагч нараас 287,845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Р.А, Д.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сар бүрийн 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,064,146.33 төгрөгөөр 13 хувааж, нийт 83,564,146.33 төгрөгийг нэхэмжлэгч Х банк ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645,970.73 төгрөгөөс 322,985.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 322,985.37 төгрөг, хариуцагч Р.А, Д.Ц нараас 287,845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН