| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01175/И |
| Дугаар | 151/ШШ2024/01008 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2024/01008
2024 12 06 151/ШШ2024/01008
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: ........ хот, ..... дүүрэг, ...... байрлах Х ХК /гүйцэтгэх захирал ....../,
Хариуцагч: ........ хот, .......дүүрэг, ...... хороо, ..... тоот хаягт оршин суух Б овогт Т.Г,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 9,215,929.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Т.Г холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Т.Г 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулж 7,500,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар авсан. Зээлдэгч нь (2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар) нийт 4,899,427.5 төгрөгийг төлсөн ч эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтөө хийгээгүй. Иймд 9,215,929.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 716,000 төгрөгөөр, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр 12 хувааж нийт 9,215,929.76 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-6), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-7-8), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-9), итгэмжлэл (хх-10-12), зээлийн гэрээ, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлдэгчийн мэдээлэл (хх-13-29), хариуцагчаас хариу тайлбар (хх-43)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Т.Г-т холбогдуулан гэрээний үүрэгт 9,215,929.76 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Т.Г 7,500,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар авсан. Иймд 9,215,929.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Х ХК нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 34/6444 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Н.М олгожээ. (хх-12)
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Хариуцагч Т.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 716,000 төгрөгөөр, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр 12 хувааж нийт 9,215,929.76 төгрөгийг Х ХК-д төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. (хх-43)
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,410 төгрөгөөс 81,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 81,205 төгрөг, хариуцагч Т.Г-с 81,205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Т.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 716,000 төгрөгөөр, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр 12 хувааж нийт 9,215,929.76 төгрөгийг нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,410 төгрөгөөс 81,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 81,205 төгрөг, хариуцагч Т.Г-с 81,205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН