Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2024/01021

 

 

 

2024 12 11 151/ШШ2024/01021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....... хот, .....дүүрэг ..... хороо, ...... Х ХК, /гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа/,

Хариуцагч: .... аймаг, ...... сум, ...... баг, ....... тоотод оршин суух Х.Ц,

Хариуцагч: ...... сум, ...... баг, ......тоотод оршин суух В.У,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 43,186,825.21 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах

Нэхэмжлэлд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н

Хариуцагч: Х.Ц

Хариуцагч: В.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Х.Ц В.У нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нар 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ..........тоот зээлийн гэрээг байгуулан, 40,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Тус зээлийн гэрээг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ......... тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 12 сараар сунгасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ......... тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө, газар барьцаалсан. Мөн өдөр БГХ/202146799730 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан канал, силк, пүлк, ...... дугаартай тоёото приус маркын тээврийн хэрэгслийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоод 434 хоног өнгөрсөн. Зээлийг сайн дураараа төлөхийг шаардсан боловч төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 36,310,625.09 төгрөг, хүү 5,767,927.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,073,972.94 төгрөг, нотариатын зардал 34,300 төгрөг, нийт 43,186,825.21 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж, мөнгөн дүнгээр буюу хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 43,186,825.21 төгрөг гаргуулна гэжээ.

2.1.Хариуцагч Х.Ц, В.У нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: В.У-гийн өмчлөлийн ....... аймгийн ...... сумын ...... баг, ........ гудамж А тоот хаяг байршилтай ..... м.кв талбай хувийн орон сууцны зориулалттай улсын ......... дугаартай үл хөдлөх хөрөнгө, В.У-ийн өмчлөлийн ...... аймгийн ...... сумын .... дугаар баг, ....... гудамж А тоот хаяг байршилтай ........ нэгж талбарын дугаартай ...... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ...... дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахад зах зээлийн үнэлгээг гаргуулж, төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгаа. Бидний зүгээс зээлийн гэрээний болон нэмэлт барьцааны гэрээ байгуулан ....... тоот хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан капал, силк, пүлк зэргийг барьцаалсан боловч иргэн Б.Г хууль бусаар ашигласан асуудлаар Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргасан байгаа болно гэжээ.

2.2.Хариуцагч Х.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулж, мөнгө авсанд маргахгүй. 2021 онд банкнаас 40,000,000 төгрөгийн зээл авч хүүдээ өгсөн. Миний хүү энэ зээлийг төлөх ёстой байсан. Гэр бүлийн асуудлаас болж төлөөгүй их удсан юм шиг байна лээ. Би 2024 оны 7 дугаар сард энэ талаар мэдсэн. Яаж мэдсэн бэ гэхээр Хаан банк миний тэтгэврийг хаасан. Би одоо хүртэл тэтгэврээ авч чадахгүй явж байна. Зээлийн гэрээний үүрэгт 43,186,825.21 төгрөгийг 2 жилийн хугацаанд 2025 оны намар 10 дугаар сард талыг нь түүний дараа жил талыг нь өгч дуусгах саналтай байна гэжээ.

2.3.Хариуцагч В.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.Ц саналыг дэмжиж байна. Хэрэв энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-2), улсын тэмдэгтийн хураамжийн баримт (хх-3-5), итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-6-9), барьцааны гэрээ (хх-10-12, 28-30), зээл төлөх мэдэгдэл (хх-13-14), зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга хх-(15-16), газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-17-18), барьцаалбар (хх-19-21), зээлийн өргөдөл, зээлийн гэрээ (хх-22-27)-г шүүхэд гаргасан.

4.Хариуцагч нараас: хариу тайлбар (хх-39)-ыг шүүхэд гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Х ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Х.Ц, В.У нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нар 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ......... дугаартай зээлийн гэрээг байгуулан, 40,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Тус зээлийн гэрээг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ........ дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 12 сараар сунгасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ........ дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө, газар барьцаалсан. Мөн өдөр ....... дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан канал, силк, пүлк, ....... дугаартай тоёото приус маркын тээврийн хэрэгслийг барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоод 434 хоног өнгөрсөн. Зээлийг сайн дураараа төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул үндсэн зээл 36,310,625.09 төгрөг, хүү 5,767,927.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,073,972.94 төгрөг, нотариатын зардал 34,300 төгрөг, нийт 43,186,825.21 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

3.Хариуцагч Х.Ц, В.У нар нь Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Зээлийн гэрээ байгуулсан, зээлийн дүнд маргахгүй. 2021 онд банкнаас 40,000,000 төгрөгийн зээл авч хүүдээ өгсөн. Хүү зээлийг төлөх ёстой байсан. Гэр бүлийн асуудлаас болж төлөөгүй их удсан юм шиг байна лээ. Би 2024 оны 7 дугаар сард энэ талаар мэдсэн. Яаж мэдсэн бэ гэхээр Хаан банк миний тэтгэврийг хаасан. Би одоо хүртэл тэтгэврээ авч чадахгүй явж байна. Зээлийн гэрээний үүрэгт 43,186,825.21 төгрөгийг 2 жилийн хугацаанд 2025 оны намар 10 дугаар сард талыг нь түүний дараа жил талыг нь өгч дуусгах саналтай байна. Хэрэв энэ саналыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй гэв.

4.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл (хх-1-2), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл (хх-6-9), барьцааны гэрээ (хх-10-12, 28-30), зээл төлөх мэдэгдэл (хх-13-14), зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны хуулга (хх-15-16), өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-17-18), барьцаалбар (хх-19-21), зээлийн өргөдөл, зээлийн гэрээ (хх-22-27), хариуцагч Х.Ц, В.У нарын хариу тайлбар (хх-39) зэрэг бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Х ХК /..... аймаг ..... тооцооны төв/-д хандан Х.Ц, В.У нар нь Газар тариалангийн зээл зориулалтаар 40,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан байна. (хх-20-23)

6.2. Х ХК нь Х.Ц, В.У нартай 40,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй /хугацаа хэтэрсэн бол зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх/, газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгох зээлийн гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр байгуулж, зэлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан байна. (хх-24-27)

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаагаар хариуцагч В.У-ийн өмчлөлийн ..... аймгийн ...... сумын ...... дугаар баг, ......гудамж .... тоот хаяг байршилтай ..... м.кв талбай хувийн орон сууцны зориулалттай улсын ...... дугаартай үл хөдлөх хөрөнгө, В.У-гийн өмчлөлийн ..... аймгийн ..... сумын .... дугаар баг, ......гудамж .....тоот хаяг байршилтай ...... нэгж талбарын дугаартай ..... м.кв талбайтай улсын бүртгэлийн ....... дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан ...... тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх хөрөнгө болох канал, силк, пүлк, ..... дугаартай тоёото приус маркын тээврийн хэрэгслийг барьцаалан ...... дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулжээ. (хх-10-11, 17-19, 28-30)

6.3.Зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүссэн, зохигчид дээр дурдсан гэрээнүүдийг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй.

6.4.Зохигчид талуудын хооронд гэрээ байгуулагдсан болон мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид хүлээлгэн өгсөн шилжүүлсэн, хүлээн авсан үйл баримтад маргаагүй.

7.Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр байна.

Нэг талаас арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрх бүхий ХААН банк ХК, нөгөө талаас иргэн Х.Ц, В.У нарын хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ...... дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ...... дугаартай Барьцааны гэрээ, ..... дугаартай барьцааны гэрээг авч үзвэл зохигч талууд нөхцлөө харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан, хуульд заасан хэлбэрийн болон бүртгэлийн шаардлага хангасан тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна гэж дүгнэх үндэслэлтэй. (хх-10-11, 19, 24-26)

8.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд энэ хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу зээлдэгч Х.Ц, В.У нар нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч тал буюу банкинд үүснэ.

Хариуцагч Х.Ц, В.У нар нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ...... дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.2.2, 2.4.3-т заасан хугацаанд зээл болон түүний хүүг буцаан төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэг хүлээхээр урьдчилан тохиролцсон байна.

Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн заалтад нийцэж байна.

9. Нэхэмжлэгч Х ХК болон хариуцагч Х.Ц, В.У нарын хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ...... дугаартай зээлийн гэрээний хугацааг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ..... дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-гээр 12 сараар сунгаснаар зээлдэгч нарын хариу төлбөрийн үүрэг гүйцэтгэж, гэрээ дуусгавар болох хугацаа 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байсан. (хх-24-27)

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлийн тооцооллын хүснэгтээр Х.Ц, В.У нар нь үндсэн зээлээс 3,689,374.91 төгрөг, зээлийн хүүд 11,617,727.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 150,128.60 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд банкинд буцаан төлсөн байна. (хх-15-16)

Гэвч Х.Ц, В.У нар нь гэрээний үүргээ тогтоосон хугацаандаа биелүүлээгүй явсаар хамгийн сүүлд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлөлт хийж, түүнээс хойш зээл болон зээлийн хүүг төлөхгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

10.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.5 ...зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгчийн харилцах данснаас зээлийг үл маргах журмаар төлүүлэх ба тухайн дансанд зээл төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данс дахь зээлийн төлбөрийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ, 7 дугаар зүйлийн 7.6-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х ХК нь гэрээний үүрэгт хариуцагч Х.Ц, В.У нараас гэрээний үүргийг буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлох эрхтэй бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 36,310,625.09 төгрөг, хүү 5,767,927.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,073,972.94 төгрөг, нотариатын зардал 34,300 төгрөг, нийт 43,186,825.21 төгрөгийг хариуцагч Х.Ц, В.У нараас мөнгөн хэлбэрээр гаргуулахыг шаардсан. (хх-1-2)

Хариуцагч нар нь гэрээний үүрэгт 43,186,825.21 төгрөг шаардсанд маргаагүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг богино хугацаанд төлөх боломжгүй ба төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн тайлбарыг гаргасан. (хх-15-16)

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Ц, В.У нараас зээлийн гэрээний үүрэгт 43,186,825.21 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х  ХК-д олгож шийдвэрлэлээ.

11.Талуудын хооронд байгуулагдсан барьцааны зүйл нь ........ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ...... дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, бусад хөдлөх эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, барьцааны гэрээ, барьцаалбараар нотлогдож байна. (хх-28-30)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь Х.Ц, В.У нарт холбогдох нэхэмжлэлийг мөнгөн хөрөнгөөр гаргуулахаар нэхэмжилж байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. (хх-42)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар ...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,084.13 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х.Ц, В.У нараас 222,042 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Ц, В.У нараас зээлийн гэрээний үүрэгт 43,186,825.21 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

2.Нэхэмжлэгч Х ХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,084.13 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х.Ц, В.У нараас 373,884 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба тухайн хугацаанд шийдвэрээ гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН