| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01019/И |
| Дугаар | 151/ШШ2024/01022 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2024/01022
2024 12 11 151/ШШ2024/01022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...... аймаг, ........ сум, ...... баг, ...... гудамж ....... хаягт оршин суух Х овогт Ө.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай
Хүсэлтэд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Ө.Д-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Д нь ... аймгийн ..... сумын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг 1981 онд трактор, комбайнчнаар төгссөн. Төгсөөд ..... аймгийн .... сумын Сангийн аж ахуйн ... бригадад 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл туслахаар ажилласан. Ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс, 1986 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Барилгын цэргийн 110 дугаар ангид цэргийн албыг 3 жилийн хугацаанд хаасан. 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс Монгол Унгарын хамтарсан уурхайд ажиллаж байгаад 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс цэргийн 179 дүгээр ангид 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилгачнаар, 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл уурын зуухны галчаар ажиллаж байсан. 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол Унгарын хамтарсан уурхайд малтагчаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл сангийн аж ахуйд ажиллаж байсан үеийн тушаалууд архивт хадгалагдаагүй учраас тэтгэвэрт гарч чадахгүй байдалд хүрсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, итгэмжлэл (хх-1-5), хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-6-8), Батлан хамгаалахын төв архивын ажилласан жилийн архивын лавлагаа (хх-9-12), Төв аймгийн төрийн архивын тасгийн лавлагаа (хх-13), Төв аймгийн нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас (хх-14), гэрч нарын дэвтрийн хуулбар, шүүхийн шийдвэр (хх-15-19, 30-31), Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргын тамгийн газрын албан бичиг (хх-64), гэрч .... хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-70-73) зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхээс: Ө.Д хамаарах иргэний бүртгэлийн баримтууд, ажиллаж байсан байдалтай холбогдох тушаал шийдвэр, ял шийтгэл эдэлсэн эсэх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлж, хамт ажиллаж байсан гэх Ц.Х, Г.Я, Г.Г нарыг гэрчээр асуув.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.Д-н ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ө.Д-н ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Ө.Д нь ....... аймгийн ..... сумын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл трактор, комбайнчин мэргэжлээр төгсөөд .... аймгийн .... сумын Сангийн аж ахуйн ... бригадад 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл туслахаар ажилласан.
Ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Барилгын цэргийн ... дугаар ангид цэргийн албыг 3 жилийн хугацаанд хаасан.
1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс Монгол Унгарын хамтарсан уурхайд ажиллаж байгаад 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс цэргийн 179 дүгээр ангид 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилгачнаар, 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл уурын зуухны галчаар ажилласан. 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол Унгарын хамтарсан уурхайд малтагчаар тус тус ажиллаж байсан.
Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл сангийн аж ахуйд ажиллаж байсан үеийн тушаалууд архивт хадгалагдаагүй учраас тэтгэвэрт гарч чадахгүй байдалд хүрээд байгаа учир дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэжээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.
3.1..... сангийн аж ахуйн даргын 1983 оны ажлаас чөлөөлсөн, 1986 оны ажилд томилсон тушаал архиваас гараагүй тул шүүхээр тогтоолгох гэх .... аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зөвлөмж (хх-14), Тус аймгийн .... сангийн аж ахуйн даргын тушаал, цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Ө.Даваадоржид лавлагаа олгох боломжгүй байна гэх .... аймгийн төрийн архивын тасгийн лавлагаа (хх-13), .......хамтарсан гүний уурхайн даргын тушаал, цалингийн баримт тус төрийн архив шилжиж ирээгүй гэх ...аймгийн төрийн архивын тасгийн 2024 оны 581 дугаартай албан бичиг (хх-3), Тус суманд үйл ажиллагаа явуулдаг .....-тай холбоотой бичиг баримт, архивын лавлагаа сумын архивт хадгалагддаггүй болно гэх ... аймгийн .... сумын Засаг даргын тамгын газрын албан бичиг (хх-64)-ээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай нь нотлогдож байна.
3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах нотлох баримтыг бүрдүүлж хянасан болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
-Ө.Д, 1964 оны 02 дугаар сарын 22-ны өпөр төрсөн, мэргэжил уурхайн баяжуулагч зэрэг-III, Цагаан давааны Унгарын уулын баяжуулах үйлдвэрт 1988 онд ажилд орсон, бутлуурын цехд баяжуулагчаар ажилладаг гэж 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн маягт №154, ...ТМС-ийн 2-р курст сурагч гэж 1981 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн Хаягийн хуудас №7 болон иргэний бүртгэлийн бусад баримтууд (хх-41-48)
-Ө.Д, БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар .... хот (.... район)-оос 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн ... дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1986 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 282 дугаар тушаалаар 1986 оны 8 дугаар сарын 17-ны өдөр .... дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх Батлан хамгаалах яамны төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 08/1935 дугаар лавлагаа (хх-51),
-Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө .... суманд ажиллаж байсан ажилгүй байсан гэх бичилттэй 1983 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкет (хх-53),
-.... аймгийн .... ТМСургуулиас 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ө.Д-д нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр дэх дараах бичилтүүд:
1981 оны 7 дугаар сарын 14-ны өдөр ... сангийн аж ахуйн барилгын салбарт ажилчнаар авч ажиллуулав, Сангийн аж ахуйн даргын 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 058 дугаар тушаалаар,
1987 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өөрийнх нь хүсэлтээр Унгарын уулын баяжуулах үйлдвэрийн мэдэлд шилжүүлэв, Сангийн аж ахуйн даргын 1987 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар тушаалаар,
1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Унгарын уулын баяжуулах үйлдэрт баяжуулах фабрикт ажилчин бэлтгэх курст сонсогчоор авч ажиллуулав, Унгарын үйлдвэрийн Монгол ажилчдын товчооны даргын 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 46 дугаар тушаалаар,
1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Курст суралцаж төгссөн тул баяжуулах үйлдвэрт бутлуурын ажилтнаар авч ажиллуулав, Үйлдвэрийн Монгол ажилчдын товчооны даргын 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тушаалаар,
1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Тус үйлдвэрийн гүний уурхайн ажилчны бэлтгэх курст авч суралцуулав, Үйлдвэрийн Монгол ажилчдын товчооны даргын 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар,
1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Курст суралцаж төгссөн тул газрын гүний хүнд хортой нөхцөлд уурхайн малтагчаар авч ажиллуулав, Үйлдвэрийн Монгол ажилчдын товчооны даргын 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар тушаалаар,
1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв, Үйлдвэрийн Монгол ажилчдын товчооны даргын 1989 оны 12 дугаар сарын 01-ний сарын 110 дугаар тушаалаар гэх бичилтүүд /эх хувьтай харьцуулан судлав/ (хх-6-7),
-Ө.Д Ардын армийн ... дүгээр ангийн даргын 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар тушаалаар 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар, 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дүгээр тушаалаар уурын зууханд галчаар 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс томилогдож ажиллаж байгаад 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаартай тушаалаар өөрийн хүсэлтээр 1988 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн гэх Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/189 дугаартай Ажилласан жилийн архивын лавлагаа (хх-50),
-Ө.Д (РД:...........)-ийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд шүүн үзэхэд гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байгаагүй байна гэх Төв аймгийн цагдаагийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 47/072-1004 дугаартай албан бичиг (хх-38),
-гэрч Ц.Х Би 1981 оноос 1986 оны дунд хүртэл .... тэжээл үр тариа бригад-даа хамт ажиллаж байсан. Манай бригад анхнаасаа ....тэжээл үр тариа гэдэг нэртэй байсан. Ө.Даваадорж тухайн үед нормчин хийдэг байсан. 1981 онд анх ажилд ороод 1983 онд гурван жилийн цэрэгт яваад 1986 онд цэргээс халагдаж ирээд буцаад бригаддаа нормчноор ажиллаж байсан. 1986 онд би өөрөө .... ферм-д даргаар томилогдоод явсан учраас 1986 оноос хойш Ө.Д-н ажлаас гарсан орсон талаар сайн мэдэхгүй гэх мэдүүлэг, гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох баримтууд (хх-26-31, 15-16),
-гэрч Г.Я-н Ө.Д манай .... бригадад 1981 онд техник мэргэжлийн сургууль төгсөөд ирж ажиллаж байсан. Хөрөө ирлэгч, засварчнаар ажиллаж байсан. Ажиллаж байгаад 1983 онд цэрэгт татагдаад 1986 онд халагдаад манай бригадад ирж ажиллаж байсан юм. Ө.Д бид нарын гарын хүн байсан. Техник эвдэрвэл засаад явж байдаг байсан гэх мэдүүлэг, гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох баримтууд (хх-32-35, 17-19),
-гэрч Г.Г-н Ө.Д нэг курс төгсөөд л ирж байсан. Нас өндөр гараад яг хэдэн он гэдгийг нь санахгүй байна. 1989 он байна уу, 1990 оноос л ажиллаж эхэлж байсан даа. Би чинь өөрөө 1986 оноос уурхайд ажиллаж эхэлсэн. 3 юм уу 4 жил л ажилласан байх. Баяжуулахад ажиллаж байгаад курсэд суусан 10 хүүхэд уурхайд ирж байсан. Тэдний дунд л Ө.Д ирж байсан. Баяжуулах гэж Цагаан давааны үйлдвэр л дээ. Ер нь бол баяжуулах, уурхай хоёр чинь нэг л газар. Хийх ажил нь л өөр. ... Уурхайчин байсан юм, уурхайчин чинь өрөмдөгч, малтагч гэж хийдэг байсан. Бүртгэл дээр бол өрөмдөгч, малтагч гэж ялгаж бичдэг байсан. Яг үндсэн ажил нь бол уурхайчин. Уурхайчин зэргээрээ цалин нь нэмэгддэг байсан. Ө.Д бол 3 дугаар зэрэг байсан байх. Уурхайд 3 дугаар зэрэгтэй ажилд орж ирдэг байсан гэх мэдүүлэг (хх-66-68), гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр дэх тушаалуудын бичилт (хх-70-72),
-Ө.Д нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990-2000 оны нөхөн тооцсон .... дугаартай баталгаажилтын хуудас (хх-8)
-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр Ө.Д-г 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл туслах ажилчин, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, мөн 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуустал хугацаанд уурхайд малтагчаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5.Хүний ажиллаж байсан байдал-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Ө.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
6.Шүүх нэхэмжлэгч Ө.Д-н 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ... аймгийн ... сумын сангийн аж ахуйд ажилчин, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуустал хугацаанд Монгол Унгарын баяжуулах үйлдвэр гүний уурхайд ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
7.Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/189 дугаартай Ажилласан жилийн архивын лавлагаа (хх-50), Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/188 дугаартай цалингийн тодорхойлолт (хх-52)-оор Ө.Д-н нэхэмжлэлийн шаардлагын цэргийн сангийн аж ахуйд ажиллаж байсан байдлыг нотлох баримт архивт хадгалагдаж байгаа нь нотлогдож байна.
Иймд нотлох баримт олж авах боломжтой үйл явдлыг сэргээн тогтоолгохоор шүүхэд шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгойд овогт Ө.Д (РД:..............)-ийн
-.... аймгийн ... сумын сангийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд туслах ажилчнаар,
-Унгарын уулын баяжуулах үйлдвэрт 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд бутлагчаар, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуустал хугацаанд малтагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө.Д-н Цэргийн сангийн аж ахуйд ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Д-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН