Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2024/01023

 

 

 

 

 

 

2024 12 11 151/ШШ2024/01023

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: .... хот, .... дүүрэг, ..... Х ХК /гүйцэтгэх захирал .../,

Хариуцагч: .... аймаг, . сум,.... .... баг, . оршин суух Ч овогт К.Жанбек,.

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 10,984,809.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч К.Ж холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5,734,916.8 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар, 1,299,900 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай лизингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Иймд үндсэн төлбөр 4,170,520.89 төгрөг, хүү 4,389,810.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480,641.49 төгрөг, нотариатын зардал 85,000 төгрөг, нийт 10,984,809.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч К.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал сар бүрийн 03-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 984,809.37 төгрөгөөр 11 хувааж нийт 10,984,809.37 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-4), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-4), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-5), итгэмжлэл (хх-8-10), .... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (хх-13-15), зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл, зээлийн гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх-16-68); хариуцагчаас: хариу тайлбар (хх-77)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч К.Ж холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5,734,916.8 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар, 1,299,900 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай лизингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Иймд үндсэн төлбөр 4,170,520.89 төгрөг, хүү 4,389,810.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480,641.49 төгрөг, нотариатын зардал 85,000 төгрөг, нийт 10,984,809.37 төгрөгийг гаргуулна гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Х ХК нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 34/7293 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Н.М-д олгожээ. (хх-10)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Хариуцагч К.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 03-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үлдэх 984,809.37 төгрөг, нийт 10,984,809.37 төгрөгийг Х ХК-д төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. (хх-77)

5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,710 төгрөгөөс 95,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 95,355 төгрөг, хариуцагч К.Ж-с 95,355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч К.Ж нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 03-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үлдэх 984,809.37 төгрөг, нийт 10,984,809.37 төгрөгийг нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,710 төгрөгөөс 95,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 95,355 төгрөг, хариуцагч К.Ж 95,355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН