| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01271/И |
| Дугаар | 151/ШШ2024/01024 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2024/01024
2024 12 11 151/ШШ2024/01024
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: ..... хот, ....дүүрэг, .... хороо, .... тоотод байрлах И ХХК /гүйцэтгэх захирал ...../,
Хариуцагч: ... аймаг, .... сум, .... баг,.... тоот хаягт оршин суух Ц овогт Б.С,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,286,239.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.С-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Б.С 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Иймд үндсэн төлбөр 677,996.36 төгрөг, хүү 484,250.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,890.73 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 1,286,239.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...1,286,239.73 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 643,120 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 643,120 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-5), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-6), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-7), итгэмжлэл (хх-8), цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга (хх-9-22), хариуцагчаас хариу тайлбар (хх-34-35)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.С-т холбогдуулан гэрээний үүрэгт 1,286,239.73 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.С 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Иймд үндсэн төлбөр 677,996.36 төгрөг, хүү 484,250.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,890.73 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 1,286,239.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар И ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаартай төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор шүүхэд төлөөлөх эрхийг Г.Г-д олгожээ. (хх-24)
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 643,120 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 643,120 төгрөгөөр 2 хувааж нийт 1,286,239.73 төгрөгийг И ХХК-д төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. (хх-24)
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,419 төгрөгөөс 17,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 17,709 төгрөг, хариуцагч Б.С-с 17,709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 643,120 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 643,120 төгрөгөөр 2 хувааж нийт 1,286,239.73 төгрөгийг нэхэмжлэгч И ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,709 төгрөгөөс 17,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 17,709 төгрөг, хариуцагч Б.С-с 17,709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН