Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Тунгалаг,

Улсын яллагч: Д.Мөнхтогоо,

            Шүүгдэгч Т.Энарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Дамдиндорж овогт Төмөрбаатарын Эрдэнэд холбогдох эрүүгийн 1709018540329 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-6-86а тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Энь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 505 байрны 126 тоотод эхнэр Д.Наранцэцэгийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай эхнэр Наранцэцэг 9 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ ирж хоноогүй. Тэгээд гэртээ ирэхгүй болохоор нь маргааш нь гэртээ байж байгаад эхнэр гэрт ирж хоноогүй болохоор нь уур хүрээд ганцаараа 0,75 литрийн соёрхол архи уучихаад гэрээсээ гараад дэлгүүр орж тамхи авчихаад буцаад гэртээ ирэхэд гэрт эхнэр ирчихсэн байхаар нь чи гэртээ ирж хооносонгүй гэж хэлсэн түүнээс болж маргаан үүссэн ба тухайн үед би нилээн согтчихсон байсан. Тэгээд эхнэрийнхээ үснээс нь зулгаагаад цээжрүү нь гараараа цохисон гэв.

Хохирогч Д.Наранцэцэгийн: “…2017 оны 10 дугар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 505 байрны 126 тоотод гэртээ байсан чинь манай нөхөр гаднаас согтуу орж ирсэн. Тухайн үед би урд өдөр нь гэртээ хоноогүй төрсөн эгч Саранцэцэгийн гэрт хоночихоод өглөө нь гэртээ очсон. Тэгтэл намайг гадуур хонолоо гэх шалтгааны улмаас манай нөхөр үснээс зулгааж, өшиглөж цохиж зодсон. … гараа миний үснээс зулгааж газар унагаасан мөн миний толгой руу сандал шидсэн, мөн гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд газар уначихсан байхад өшиглөөд үснээс чирээд байсан…” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

Т.Э-няллагдагчаар мэдүүлсэн: “… манай эхнэр Д.Наранцэцэг нь 2017 оны 09 сарын 30-нд гэртээ ирж хоноогүй юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байж байгаад эхнэр гэрт ирж хоноогүй болохоор нь уур хүрээд ганцаараа 0.75 литрийн Соёрхол архи уучихаад 14 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орж тамхи авчихаад буцаад гэртээ ирэхэд гэрт эхнэр Наранцэцэг нь ирчихсэн байхаар нь чи гэртээ ирж хоносонгүй гэж хэлсэн түүнээс болж маргаан үүссэн ба тухайн үед би нилээн согтчихсон байсан юм. Тэгээд эхнэрийнхээ үснээс зулгаагаад цээж, нуруу хэсэг рүү гараараа цохисон юм  ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12564 дугаартай дүгнэлт:

  1. Д.Наранцэцэгийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, цээж, баруун, зүүн бугалга, баруун, дүүн дал, зүүн өгзөг, гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөр чадвар, гоо сайханд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

Гэрлэлтийн гэрчилгээ /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Э-ниргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Андсайхан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 32-33, 36-38, 41-42, 45/,

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Шүүгдэгч Т.Энь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 505 байрны 126 тоотод эхнэр Д.Наранцэцэгийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүх шүүгдэгч Т.Э-нүйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Т.Эрдэнэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Наранцэцэгийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст  “Миний бие Дашзэвэг овогтой Наранцэцэг нь өөрийн нөхөр болох Төмөрбаатар овогтой Эрдэнэтэй эвлэрсэн гомдол саналгүй болсон тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээ гаргасныг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Энь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дамдиндорж овогт Төмөрбаатарын Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Эрдэнийг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Энь 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Энь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР