Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/01029

 

 

2024 12 12 151/ШШ2024/01029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ө овогт Б.Ц (РД:.........), 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Ө овогт Б.Б (РД:..........)-ийг эх Д.Л-ын асрамжид үлдээсүгэй.

2.Охин Б.Ц, Б.Б нарыг 18 нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол түүнийг байнгын өөрийн асрамждаа байлгаж, тэжээн тэтгэх, эмчилгээ сувилгаа хийлгэх, боловсрол олгох, хөгжүүлэх болон хүүхдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүүхдүүдийг асрамждаа авсан эх Д.Л-д даалгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Ц, Б.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Б.Ц, Б.Б нарыг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хугацаанд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Э.Б-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомж, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцоор хүлээсэн эцэг, эхийн үүргээ биелүүлж, охин Б.Ц, Б.Б нарыг эцэг эхийн хайр халамжийг хүртэх, тэдэнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэж, эцэгтэйгээ уулзах хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг эх Д.Л-д үүрэг болгосугай.

5.Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Э.Б-с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Л-д олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН