Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/01031

 

 

 

 

 

 

2024 12 12 151/ШШ2024/01031

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: .... хот, ..... дүүрэг, .... хороо, ..... М ХХК /гүйцэтгэх захирал ....../,

Хариуцагч: .... аймаг, .... сум, .... баг, .... тоотод оршин суух Б овогт Х.Т,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 945,308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х.Т-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Х.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 550,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай авсан ч хугацаанд нь төлж барагдуулаагүй. Иймд үндсэн зээл 550,000 төгрөг, хүү 331,410 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,898 төгрөг, нийт 945,308 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Х.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжилж байгаа 945,308 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг дуустал сар бүрийн 20-ны өдөр 315,103 төгрөгөөр 3 хувааж төлж барагдуулна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-3), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-4), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилээ (хх-5-8), итгэмжлэл (хх-9), зээл, зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга (хх-10-12), хариуцагчийн хариу тайлбар (хх-25)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х.Т-д холбогдуулан гэрээний үүрэгт 945,308 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Х.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 550,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай авсан ч хугацаанд нь төлж барагдуулаагүй. Иймд үндсэн зээл 550,000 төгрөг, хүү 331,410 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,898 төгрөг, нийт 945,308 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар М ХХК нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 24/4302 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг М.С-д олгожээ. /хх-9/

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Хариуцагч Х.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 315,103 төгрөгөөр, нийт 945,308 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-25/

5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,237 төгрөгөөс 13,618.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 13,618.50 төгрөг, хариуцагч Х.Т-с 13,618.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Х.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 315,103 төгрөг, нийт 945,308 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,237 төгрөгөөс 13,618.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 13,618.50 төгрөг, хариуцагч Х.Т 13,618.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН